Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 133/2017/00018/и |
Дугаар | 20 |
Огноо | 2017-01-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 20
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ************ Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- *****************,
хариуцагч- *-******************нарт холбогдох
үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 3.989.447,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.025.972,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 111.903,90 төгрөг, нийт 5.127.324,26 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************** нь *************** Говь-Алтай салбараас 2013 оны 05 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ зориулан цалингийн орлого болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулан авсан. Уг зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 6.700.000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч тухайн өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 9.995.392 төгрөг болсон байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6.005.944.,09 төгрөг төлж, зээлийн гэрээний 4.2.4-т заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 5.1.2 дах хэсгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 3.989.447,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.025.972,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 111.903,90 төгрөг, бүгд 5.127.324,26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 10, 12-ны өдрүүдэд шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Бид 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *************** салбараас 6.700.000 төгрөгийн зээлийг 16.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 5.127.324,26 төгрөгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байна. Учир нь бид хоёр ажилгүй, өрхийн ямар нэгэн орлогогүй байгааг харгалзан үзэж хугацааг сунгаж өгнө үү. Энэ мөнгийг боломжоороо төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 2 дугаар сард 227.324 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сараас эхлэн 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 350.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** Говь-Алтай салбар нь 2013 оны 05 дугаар сарын 21, 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3.989.447,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.025.972,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 111.903,90 төгрөг, нийтдээ 5.127.324,26 төгрөгийг хариуцагч М.Батсүх, Б.Буянбат нараас гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.127.324,26 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сард 227.324 төгрөгөөр, 2017 оны 03 дугаар сард 350.000 төгрөгөөр, 04 дүгээр сард 350.000 төгрөгөөр, 05 дугаар сард 350.000 төгрөгөөр, 06 дугаар сард 350.000 төгрөгөөр, 07 дугаар сард 350.000 төгрөгөөр, 08 дугаар сард 350.000 төгрөгөөр, 09 дүгээр сард 350.000 төгрөгөөр, 10 дугаар сард 350.000 төгрөгөөр, 11 дүгээр сард 350.000 төгрөгөөр, 12 дугаар сард 350.000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сард 350.000 төгрөгөөр, 02 дугаар сард 350.000 төгрөгөөр, 03 дугаар сард 350.000 төгрөгөөр, 04 дүгээр сард 350.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна /хх-36, 39/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд тэдгээрийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 96.987 төгрөгнөөс 48.493,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас 48.493,5 төгрөгийг, хариуцагч нараас 48.493,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.************* Говь-Алтай салбарын үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 3.989.447,91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.025.972,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 111.903,90 төгрөг, нийт 5.127.324,26 /таван сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *****************, ********************** нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сард 227.324 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 350.000 төгрөг, 04 дүгээр сард 350.000 төгрөг, 05 дугаар сард 350.000 төгрөг, 06 дугаар сард 350.000 төгрөг, 07 дугаар сард 350.000 төгрөг, 08 дугаар сард 350.000 төгрөг, 09 дүгээр сард 350.000 төгрөг, 10 дугаар сард 350.000 төгрөг, 11 дүгээр сард 350.000 төгрөг, 12 дугаар сард 350.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 350.000 төгрөг, 02 дугаар сард 350.000 төгрөг, 03 дугаар сард 350.000 төгрөг, 04 дүгээр сард 350.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 96.987 төгрөгнөөс 48.493,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хаан банкны Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн *************** тоот данснаас 48.493,5 /дөчин найман мянга дөрвөн зуун ерөн гурван/ төгрөгийг, хариуцагч нараас 48.493,5 /дөчин найман мянга дөрвөн зуун ерөн гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ