Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 30

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ***************Говь-Алтай аймгийн ************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн **************-нд холбогдох

нийгмийн даатгалын шимтгэлд 4.772.061 төгрөг, алдангид 5.113.905 төгрөг, нийт 9.885.966 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************* ХК нь 2012 оны 01 сараас нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэж эхэлсэн ба 2012 онд 5.455.751,10 төгрөг, 2013 онд 4.191.660 төгрөг, 2014 онд 936.650 төгрөгний тус тус шимтгэлийн авлага үүсч, 2013 оны 01 дүгээр сард 1.800.000 төгрөг, 02 дугаар сард 4.012.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4.772.061,10 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд 5.113.905 төгрөгний алданги тооцож, нийт шимтгэл, алдангийн төлбөрт 9.885.966 төгрөг болсон. Төлбөрийг барагдуулахаар Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаар тус компаний удирдлагад албан шаардлага, улсын байцаагчийн акт, өр төлбөрөө барагдуулах гэрээ, санал хүсэлт хэлцлийг удаа дараа өгсөн боловч үр дүн гараагүй болно. Тухайн байгууллагад ажиллаж буй ажилтан даатгуулагч нар нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу авах тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжгүй болж даатгуулагч иргэд болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгөд хохирол үүсэх нөхцөл бүрдсэн тул дээрх төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус хэлтсээс **************” ХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. “**************” ХК нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн төлбөрөө 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авах болсныг мэдэгдье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** нь “**************” ХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын үлдэгдэл 4.772.061 төгрөг, алдангид 5.113.905 төгрөг, нийт 9.885.966 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ хариуцагч “*************” ХК төлбөрөө бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна /хх-49/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “***************” ХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад 4.772.061 төгрөг, алдангид 5.113.905 төгрөг, нийт 9.885.966 /есөн сая найман зуун наян таван мянга есөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээс нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *************** татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ