Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 29

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ****************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн ******************холбогдох

 ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 33.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Говь-Алтай аймгийн **************** нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЖМ15/693 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Говь-Алтай аймгийн ************** багийн Эрдэнэ уулын оройд үүрэн холбооны үйлчилгээ хүргэх зориулалттайгаар тоног төхөөрөмж байрлуулах, холбооны үйлчилгээг заасан нутаг дэвсгэрт тогтвортой явуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу “***************” ХХК нь гэрээнд заасан дээрхи ажлуудаг хийж гүйцэтгэн Говь-Алтай аймгийн * хүлээлгэн өгсөн. Говь-Алтай аймгийн **************ань сумын Засаг даргын тамгын газар нь “**************” ХХК-нд гэрээний үүргийн дагуу нийт 60.000.000 төгрөгний төлбөр төлөхөөс 26.800.000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар 33.200.000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа. Хариуцагч байгууллагыг ажил гүйцэтгэх гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 33.200.000 төгрөгөө төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн ************** 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ЖМ15/693 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болох 33.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхийн ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 13-нд 17.500.000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 3.700.000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 7.000.000 төгрөгийг тус тус төлж нийтдээ 30.200.000 төгрөгийг төлсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**************” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЖМ 15/693 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу мөнгийг төлж 33.200.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөг үлдсэн болно. “**************” ХХК-ний үлдэгдэл мөнгө болох 3.000.000 төгрөгийг 2017 онд багтаан санхүүжилт орж ирсэн үед төлж барагдуулах тул энэ хүсэлтийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хүсэлт, бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**************” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЖМ15/693 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33.200.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *************** гаргуулахаар шаарджээ. /хх-1-2/.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сарын 13-нд 17.500.000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 3.700.000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 7.000.000 төгрөг, нийт 30.200.000 төгрөгийг төлсөн болохыг тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна /хх-23, 48, 49-50/.

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагаас 30.200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2017 онд багтаан санхүүжилт орж ирсэн үед төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ************** улсын тэмдэгтийн хураамжид 323.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “**************” ХХК /*************ний ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 33.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30.200.000 /гучин сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлж, үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *************** 2017 онд багтаан санхжүүжилт орж ирсэн үед төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.950 /гурван зуун хорин гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 323.950 /гурван зуун хорин гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ