| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00448/и |
| Дугаар | 33 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 33
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн ***************** нэхэмжлэлтэй,
хариуцагч- Говь-Алтай аймгийн ****************** холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **************, хариуцагчийн төлөөлөгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2014 онд Говь-Алтай аймгийн ************* байгаль хамгаалагчаар ажиллаж, ажиллах хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүрэг даалгаварыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 342 тоотоор үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/49 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Би уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.
Би шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Дахин энэ асуудлаар өргөдөл гомдол гаргахгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар мэдэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** нь Говь-Алтай аймгийн ************* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд бичгээр гаргасан байна /хх-55/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн *************** холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээс нэхэмжлэгч ************* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ