Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00006/И |
Дугаар | 103/ШШ2017/00018 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2017/00018
2017 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2017/00018 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ******* аймгийн ******* сум, ******* дүгээр баг, ******* гэх газарт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, гуравдагч этгээд А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нөхөр И. бид хоёр охин төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй, нөхөр маань цэрэгт явж, би оюутан болсон байсан. Тухайн үед нялх охиноо өсгөж хүмүүжүүлэх боломжгүй байсан учраас өвөө, эмээд нь үрчлүүлсэн юм. Одоо охин маань 16 нас хүрч иргэний үнэмлэх авах гэж байгаа. Би дахиж хүүхэд гаргаагүй учраас ганц охиноо төрсөн эцэг эхээр нь овоглох хүсэлтэй байна. Энэ талаар аав, ээжтэйгээ ярилцаж тохиролцсон. Иймд охин А., Б. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд А., Б. нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 2005 онд охин үрчлэн авсан. Тухайн үед ээж Х.******* нь оюутан болж охиноо асран хамгаалах боломжгүй болсон бөгөөд нөхөр И. нь цэрэгт явж, гэр бүлийн баталгаагүй байсан. Түүнээс хойш 2 хүүхэд маань сургууль соёлоо төгсөж гэр бүл болон амьдарч байгаа боловч дахин хүүхэд төрөөгүй. Иймд бид хоёр хоорондоо ярилцаад охиноо 16 нас хүрэхээс нь өмнө эцэг, эхээр нь овоглуулж, эцэг эхийнх нь асрамжинд өгөхөөр шийдсэн. Одоо охин үрчилж авсан үрчилтыг хүчингүйд тооцуулах талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан 2006 оны 07 дугаар 11-ний өдрийн №00 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2001 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр олгосон №010 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн №16 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч болон үрчлэн авагч нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь охин өөрийн эцэг эх А., Б. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж шүүхэд ханджээ.
Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Х.******* нь 2001.03.08-ны өдөр охин төрүүлсэн бөгөөд тухайн үед оюутан байсан, өөрийн биеэр хүүхдээ өсгөж бойжуулах боломжгүй байсан учраас 2005 оны ******* дүгээр сарын 7-ны өдөр өөрийн эцэг эх А., Б. нарт үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгч болон үрчлэн авагч нарын шүүхэд өгсөн тайлбар, 010 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, №16 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь дахиж хүүхэд төрүүлээгүй, төрсөн ганц хүүхдээ өөрсдийн овогоор овоглож цаашид асрамжиндаа авахаар эцэг эхдээ үрчлүүлснийг хүчингүйд тооцуулахыг шаардаж байгаа нь хуульд харшлаагүй бөгөөд үрчлэн авагч нар энэ талаар маргаангүй байна.
Иймд У. 2005 оны ******* дүгээр сарын 7-ны өдөр А., Б. нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин эх Х.*******, эцэг И. нарын асрамжинд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.******* дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.6 дахь хэсэгт зааснаар ******* овогтой 2005 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр Адъяасүрэн овогтой , Барсанхүү овогтой нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.7 дахь хэсэгт зааснаар 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин эх ******* *******, эцэг нарын асрамжинд шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА