Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2017/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            ******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

           Хүсэлт гаргагч: 19******* оны 01 сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эмэгтэй, ******* хот, ******* дүүргийн ******* дугаар  хороо, ******* ******* 0******* дугаар гудамжны 0 тоотод  оршин суух,  овогт  улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 201******* оны  12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү  нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие  ******* аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийг төгсөөд ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  эвлэлийн илгээлтээр 198******* оны 08 сарын 28-ны өдрөөс 199 оны 12 сарын 2*******-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж  байсан.  Одоо миний бие ******* хүүхэдтэй, 2017.01.22 нд *******0 нас хүрнэ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл  тухайн үед ажиллаж байсан жилүүд зөрчилтэй, 1991 онд ажиллаагүй байна гээд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн юм. Би 1991 онд хүүхэд төрүүлсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан ******* аймгийн  Архивын тасгийн 21*******9 дугаартай цалингийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 198******* оны 08 сарын 28-ны ************** дугаартай ажилд томилох тухай тушаал, 1987 оны 12 сарын 0*******-ны 112 дугаартай ээлжийн амралт олгох тушаал, 1990 оны 01 сарын 2*******-ны өдрийн 0******* дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1990 оны 10 сарын 10-ны өдрийн 12******* дугаартай ээлжийн амралт олгох тушаал, 199 оны 12 сарын 27-ны өдрийн 47 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, хамт олонтойгоо авахуулсан фото зурагууд, гэрч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                         ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь 198******* оны 08 сарын 28-ны өдрөөс 199 оны 12 сарын 2*******-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  саальчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг  шаардаж байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Хүсэлт гаргагч Ц. ******* аймгийн Архивын тасгаас олгосон цалингийн тодорхойлолтод зарим он, сарууд дутуу бөглөгдсөн, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

 нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа  “Олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм“ гэжээ.

нь ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  198******* оны 08 сарын 28-ны өдрөөс 199 оны 12 сарын 2*******-ны өдрийг хүртэл саальчнаар  ажиллаж байсан  болох нь:

г ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 198******* оны 08 сарын 28-ны өдрийн ************** дугаартай   тушаалаар саальчнаар томилсон нэгдлийн даргын тушаалын хуулбар,

1987 оны 12 сарын 0*******-ны 112 дугаартай  малчдад ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 1 дугаарт гэж бичигдсэн,

1990 оны 01 сарын 2*******-ны өдрийн 0******* дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай нэгдлийн даргын тушаалаар д нярай хүүхдээ асрахад нь зориулж хүүхдээ ******* сартай болтол хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгосон,,

           1990 оны 10 сарын 10-ны өдрийн 12******* дугаартай  ээлжийн амралт олгох тухай тушаалын малчдын нэрсийн жагсаалтын 2******* дугаарт гэж бичигдсэн ,

            ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанийн ерөнхий захирлын 199 оны 12 сарын 27-ны өдрийн 47 дугаартай тушаалаар Агац, Балж, Онон багийн малчин гишүүдийг 12 сарын 2******* ны өдрөөс эхлэн чөлөөлсөн,

           Ц. 198*******-199 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн талаарх ******* аймгийн Архивын тасгийн 21*******9 дугаартай цалингийн тодорхойлолт,

Гэрч шүүхэд өгсөн “Миний бие ******* аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт 1982-199******* он хүртэл саниторч, аж ахуйгаар ажиллаж байсан. Тухайн үед сумын мал эмнэлгийн эмч нартай мал эрүүлжүүлэх, био тарилга, туулгалт, бурцёлозын шинжилгээ авахаар  багийн малчдынхаар очдог байсан. Тэгэхэд нь ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадын Угалзрын саалийн фермьд  саальчнаар 198*******-199 он хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна. ээжийг гэдэг байсан. ээж нь Сүхбаатарын одонт сайн саальчин байсан  учир тухайн үед  Ерөнхий боловсролын сургууль төгссөн хэдэн хүүхдүүдийг илгээлтээр авч гаргаж ажиллуулж байсан.  Түүний нэг нь   юм” гэсэн мэдүүлэг,

  Гэрч шүүхэд өгсөн:” Миний бие 198******* онд ******* аймгийн ******* сумын Балж  бригадад илгээлтээр   саальчнаар ажиллаж  байсан. 1989 онд нөхөр Ганбаатарын хамт Онон бригадад төлчнөөр ажиллахаар шилжсэн. 199 он буюу нэгдэл тартал ажиллаж байсан. нь 198*******-199 он хүртэл ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадын Угалзрын саалийн фермьд  саальчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.******* дахь хэсэгт заасныг үндэслэж   овогт г ******* аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  198******* оны 08 сарын 28-ны өдрөөс 199 оны 12 сарын 2*******-ны өдрийг хүртэл саальчнаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ.