| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00579/И |
| Дугаар | 103/ШШ2017/00016 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, ******* хот ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: *******04*******1/ ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 онд аймагт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эмээ, өвөө хүүхдийн хамт ******* дүүргийн дугаар хороо 34 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 0*******.1.1-нд, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 017.01.06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э., хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. миний бие 007 онд тай гэр бүл болсон. Бид 009 онд охинтой болж хамт амьдарч байсан. Гэвч цаашид таарч тохирохгүйн улмаас 010 онд тусдаа амьдарч байна. Бид хоёр өөр өөрийн гэсэн тусдаа амьдралтай болсон. Миний бие нь эрхэлсэн ажилгүй, ээж, дүү нарын хамт амьдардаг. 013 онд авто осолд орсоны улмаас биеийн эрүүл мэнд ажил хийх боломжгүй байдаг. Иймд миний байдлыг харгалзан бидний гэрлэлтийг цуцалж, охин эхийх нь асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, би охиноо 3 нас хүртэл нь эргэж тойрдог байсан, охин намайг дагаад байдаг болохоор нь хүүхдийн сэтгэл санааг үймүүлээд яахав, ухаан орсон хойно нь очьё гэж бодоод очиж уулзахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хүүхдэдээ тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 007 онд той гэр бүл болсон 009 онд охинтой болоод 010 онд тусдаа амьдарсан. Одоо хүртэл холбоогүй байдаг. 010 онд тусдаа амьдарснаасаа хойш ганц ч удаа охин дээрээ ирж уулзаагүй. Миний зүгээс охин ийн эцэг болох оос хүүхдийн тэтгэмж тогтоолгохыг хүсэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоо өөр хүнтэй гэр бүл болж, дундаасаа хүүхэдтэй болсон, той эргэж амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо өөр дээрээ авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчдийн аль аль нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Э., хариуцагч нар нь 007 оноос хамтран амьдарч 008 оны 11 сарын 7-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, 009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охин Х. төрүүлсэн болох нь 369 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-0 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүйн улмаас 010 онд салж 6 жил тусдаа амьдарсан, хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоон хүүхэд төрүүлэн хамтран амьдарч байгаа, гэрлэгчид нь бие биенээ гэх сэтгэлгүй, эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-т зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй тул зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийн насны байдал ээжтэйгээ хамт амьдардаг, амьдрах орчин, сурч боловсрох хүмүүжих нөхцөл хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан охин эхийнх нь асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, Э.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг Э. анхаарвал зохино.
Нэхэмжлэгч Э.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.00 төгрөгийг улсын орлогод үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж.гаас 70.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба Э.оос 1 жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардал 70.00 төгрөгийн хамт гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 015 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн А/9 тушаалаар тогтоосон 185.400 төгрөгөөр тооцов.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар овогтой эх гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1. дахь хэсгүүдэд тус тус зааснаар 009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Х. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц ******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Э.оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 1.11.400 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.48 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих тэмдэгтийн хураамж 70.00 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ