| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00023/И |
| Дугаар | 103/ШШ2017/00017 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ******* дүүрэг 3 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух албан ёсны бүртгэлтэй, ******* овогт ******* *******, ******* ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оноос 2016 он хүртэл А.******* хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2010 онд , 2014 онд гэх хоёр хүүхэдтэй болсон. нь 2016 оны 12 сарын 21-нд тавин хувийн түлэгдэлттэй байж байгаад өвчнөө дийлэхгүй гэнэт нас барсан. Иймд хоёр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас олгогдоогүй. бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй /хэлгүй, дүлий/ тул гэрлэлтээ батлуулдаг гэж мэдээгүй. Иймд биднийг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний эгч нь 2009 оноос эхлэн нас барах хүртлээ А.******* хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2010 онд , 2014 онд гэх хоёр хүүхэдтэй болсон. нь 2016 оны 12 сарын 21-нд толгой шийр хуйхлах гэж байгаад газанд түлэгдэж өвчнөө дийлэхгүй нас барсан. Эгч нь хэлгүй, дүлий учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир миний бие итгэмжлэлээр оролцож байна. Иймд миний эгч ийг хүргэн ах ******* хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамт авахуулсан фото зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь талийгаач нөхөр А.******* 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа “Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм” гэжээ.
С.******* шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нь ******* ******* 2009 оноос 2016 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан ба нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь:
овогт ******* № 0000195752 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,
******* , ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар,
Нэхэмжлэгч С.******* гэр бүлийнхээ хамт авахуулсан гэрэл зурагууд,
Гэрч шүүхэд өгсөн “******* талийгаач нөхөр Баяраа нь миний төрсөн дүү юм. нь 2009 онд манайд бэр болж ирсэн. Тэр цагаас эхэлж танина. 2010 онд том хүү , 2014 онд охин нарыг төрүүлсэн. 2016.12.22 ны өдөр манай дүү толгой шийр хуйхлах гэж байгаад газанд түлэгдэж гэмтэл авснаасаа болж шархаа дийлэхгүй нас барсан ” гэсэн мэдүүлэг,
Гэрч шүүхэд өгсөн “Манай дүү нь ******* 2009 онд гэр бүл болж хамт амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. 2010 онд хүү , 2014 онд охин нарыг төрүүлсэн. Миний дүү , Баяраа нар нь хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй байсан. Хүргэн дүү Баяраа нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр нас барсан ” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах цуглуулах шаардлагыг хангасан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* овогт ******* ийг овогт ******* ******* 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ