Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00020

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Дунд дугуйд байрлах “Гүн түншлэл” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 01 дүгээр байрны 05 тоотод оршин суух, Боржигин овогт Сүхбаатарын Болормаад  холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  01 дүгээр  сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Гүн түншлэл” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Гүн түншлэл ББСБ 2013 оны 12 сарын 16-ны өдөр С.Болормаатай барьцаат зээлийн гэрээ хийж Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 1-р байрны 5 тоот орон сууцыг нь барьцаалан 24 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй 3.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Дахин 2014 оны 03 сарын 24-нд 650.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж зээл нэмж олгосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ  хайхрамжгүй хандаж өөрийн хариуцлагаа үл тоомсорлож байгаагаас зээл төлөх хугацаа 128 хоногоор хэтэрсэн байна. Иймд нийт төлөх ёстой үндсэн төлбөр  хүү алдангийн хамт 3.964.951 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 78.389 төгрөгийг барьцааны хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
          Хариуцагч С.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар овогтой Болормаа нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны төмөр замын 1-5 тоотод ам бүл 9 үүлээ амьдардаг. Би Гүн түншлэл ББСБ-д өөрийнхөө  орон сууцыг барьцаалж 2013 оны 12 сард 3.500.000 төгрөгийг зээлж, дахин 650.000 төгрөгийн зээлийг тус тус авсан нь үнэн. Харин зээлээ хугацаандаа төлж чадаагүй юм. Ганцаараа ажил хийдэг цалингийн зээлтэй, цалин хүрэлцэхгүй байснаас хоног хугацаа хэтэрсэн. Одоо охин маань хувийн байгууллагад ажилд орсон болохоор зээлээ төлж барагдуулна. Иймд Гүн түншлэл ББСБ-ийн нэхэмжилсэн 3.964.951 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ төлбөрөө  хугацаандаа төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох 2 өрөө байраар хангуулахад татгалзах зүйлгүй  гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж  танилцаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Гүн түншлэл” ББСБ нь хариуцагч Боржигин овогт Сүхбаатарын Болормаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.951 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргажээ.   

Хариуцагч С.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Учир нь: С.Болормаа нь “....үндсэн зээл, хүү, алдангийн хамт  нийт 3.964.951 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь  Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг  тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Гүн түншлэл” ББСБ-ын нэхэмжлэлтэй,  Боржигин овогт Сүхбаатарын Болормаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.964.951 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 01-05  тоотод байрлалтай 26 м2 талбайтай   хоёр өрөө  орон сууцаар хангуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    78.389 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 39.194 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 39.194 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                                                   

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.ЦЭЦЭГДУЛАМ