Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2017/00001/И |
Дугаар | 103/ШШ2017/00019 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2017/00019
0*******7 оны 0******* сарын ******* өдөр | Дугаар *******03/ШШ0*******7/000******* | Улаанбаатар хот |
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* , ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, овогт /РД:88**************046*******/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *********************.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0*******6 оны ******* дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-иас Ч. нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 0************** оны 0 сарын 0-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-0K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж *******0*******8 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ч. нь гэрээний үүргээ үл биелүүлж *******0*******8 дугаарын 0************** оны *******0 сарын байдлаарх төлбөр *******77.7******* төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.*******.*******-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ч.т төлбөрийг төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.аас төлбөрийн үлдэгдэл болох *******777******* төгрөг үүнээс гэрээний 7.*******.-т заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл *******47.7******* төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт *********************.7******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн *********************.7******* төгрөгийг төлж байрагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *********************.7******* төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ....Нэхэмжилсэн *********************.7******* төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *********************.7******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.03 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож .60******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.аас .60******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч
******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ