Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00019

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 09 дүгээр  гудамжны 02 тоотод оршин суух, Чонынхон овогт Чулуунбатын Нэмэхбаяр /РД:ПД88110461/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 151.759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Скайтел” ХХК-иас Ч.Нэмэхбаяр  нь  манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 09 сарын 02-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91091928 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ч.Нэмэхбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлж 91091928 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 177.759 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ч.Нэмэхбаярт төлбөрийг төлөхийг сануулж  байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.Нэмэхбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 177759 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 147.759 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 151.759 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Ч.Нэмэхбаяр  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 151.759  төгрөгийг төлж байрагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ч.Нэмэхбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 151.759  төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч Ч.Нэмэхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “....Нэхэмжилсэн 151.759  төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Чонынхон овогт Чулуунбатын Нэмэхбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 151.759  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.203 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.601 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.Нэмэхбаяраас 2.601 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч

“Скайтел” ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ