Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2017/00025

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би, Төрийн банкны Багануур дахь салбарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр байрны 12 тоотод оршин суух, Дашгай овогт Дашзавын Цогтбаяр

            Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр байрны 12 тоотод оршин суух, Разан овогт Бекейн Алтантогос нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.409.810,59 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөг, нийт 5.412.810,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

               Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Цогтбаяр, түүний хамтран зээлдэгч Б.Алтантогос нар 2015 6 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт 550.000 төгрөг нийт 8.966.081,51 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нийт 5.468.862,02 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд 3.673.575,03 төгрөг, зээлийн хүүнд 1.793.268,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2018,92 төгрөг тус тус төлсөн. Д.Цогтбаяр нь Багануур дүүргийн Эрүүл мэндийн Нийгмийн даатгалын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан. Цалингийн зээлийн хуваарьт төлбөр байнга хэтрэх болсон. Цаашид хэзээ төлөх нь тодорхойгүй, эрхэлсэн ажил хийхгүй байна. 2017.01.04-ний өдрийн байдлаар зээлдэгч Д.Цогтбаярын үндсэн зээл 5.292.506,48 төгрөг, хуримтлагдсан хүү 116.925,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 378,72 төгрөг, нийт 5.409.810,59 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Д.Цогтбаяр болон түүний хамтран зээлдэгч Б.Алтантогос нарын цалин болон түүнтэй адилтгах орлого, бусад хөрөнгөөс нийт зээлийн төлбөр 5.409.810,59 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөгийг нийт 5.412.810,59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Д.Цогтбаяр, Б.Алтантогос нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид Төрийн банкнаас нэхэмжилсэн 5.409.810,59 төгрөгийн зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Зээлээ хуваарийн дагуу төлөөгүй шалтгаан нь ажилгүй болсон байсан.  Би 2017.01.05-ны өдрөөс Багануур-Ус ОНӨААТҮГ-т жижүүрийн ажилд орсон тул хувиарын дагуу зээлээ төлөх болно. Мөн 2017.02.05-ны дотор аав, ээжээрээ тэтгэвэрийн зээл авахуулж хугацаа хэтэрсэн зээл 549.157 төгрөгийг төлнө гэжээ.   

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур дахь салбар нь хариуцагч Д.Цогтбаяр, Б.Алтантогос нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.412.810,59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

           Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

           Учир нь: Хариуцагч нар нь зөвшөөрлийн үндэслэл болсон “Хаан банкны тооцооны төвөөс 5.412.810,59 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг төлөх нь үнэн болно. Би ажилгүй болоод зээлээ төлж чадаагүй, 2017.01.05-ны өдрөөс Багануур-Ус ОНӨААТҮГ-т жижүүрийн ажилд орсон тул одоо хугацаа хэтрүүлэхгүй. Мөн хугацаа хэтэрсэн зээл болох 549.157 төгрөгийг 2017.02.05-ны өдрийн дотор аав, ээжээрээ  тэтгэвэрийн зээл авахуулж төлж барагдуулна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Дашгай овогт Дашзавын Цогтбаяр, Разан овогт Бекейн Алтантогос нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.412.810,59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар 2017.02.05-ны дотор хугацаа хэтэрсэн зээл 549.157 төгрөгийг төлж үлдэх зээлийн төлбөрийг хувиарын дагуу төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.554,97 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 50.777,485 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.Цогтбаяр, Б.Алтантогос нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.777,485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.       

 

ШҮҮГЧ                                  П.ТУЯА