Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00049

 

 

                                      Г.Буянжаргалын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00040 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Буянжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрд сүлж” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Буянжаргал нь Эрд сүлж ХХК-нд ахлах нягтлан бодогчоор 2007 оноос ажиллаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн дотоод журмын 8.1, 8.9.7 дахь заалт, ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолыг үндэслэн Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэртэй өр, авлагыг 2015 он болон 2016 оны хагас жилийн санхүүгийн тайланд тусгаагүй нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг ажил олгогчийн итгэлийг ноцтойгоор алдсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд намайг хууль зүйн үндэслэлгүй халлаа гэж үзэж байна. Намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Эрд сүлж ХХК-нд ахлан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тготоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлс 1 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрд сүлж ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Буянжаргалын гомдол үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

1.Г.Буянжаргал нь компанийн санхүүгийн тайланг гаргах, хянах, зохих газарт тайлагнахдаа компанийн 812 304 688 төгрөгийн буюу онц их хэмжээний өглөг, авлагыг тайланд тусгаагүй, санхүүгийн тайлан мэдээг буруу гаргасан болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1030 тоот шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1253 тоот захирамж, 2015 оны 4 дүгээр улирал, 2016 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангууд, санхүүгийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон бөгөөд үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн болно. Түүний энэ зөрчил нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-84.1.3 дахь заалт, Компанийн дүрмийн тав дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.14, 20.2.5, 20.2.9 дэх заалтыг зөрчсөн болно.

2.Г.Буянжаргал нь Компанийн татварын тайланг үнэн зөв гаргаагүйн улмаас татварын албаны хяналт шалгалтаар 2 997 440,2 төгрөгийн нөхөн татвар, 2 397 952,2 төгрөгийн торгууль алдангийг улсын байцаагчийн актаар ноогдуулсан нь түүнийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байсныг давхар нотолно.

3.Г.Буянжаргал нь өөрийн эхнэр Б.Мандахын Талст хаш ХХК-иас компанид илүүдэл нөөцтэй байгаа 29,5 сая төгрөгийн даавууг худалдан авсан орлогыг бүртгэж, үнийн төлбөрийг 2 дугаар гарын үсэг зурж шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонихролын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон.

4.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын баталсан Хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийн дагуу хийгдсэн ажлын хэсгийн шалгалтын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тайлангийн нэгдсэн дүгнэлтэд: Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4-р заалтын дагуу үнэн зөв байх зарчмыг алдагдуулж СТОУС-д нийцээгүй Санхүүгийн тайлан тэнцэл бэлтгэсэн зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь Эрдсүлж ХХКомпани төдийгүй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэгдсэн санхүүгийн тайлан тэнцлийг буруу тайлагнахад хүргэсэн ноцтой алдаа гэж үзэж байна.

Подиум ХХК-с авах шүүхийн тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлс болох 11,7 сая төгрөгийг төлүүлэх талаар 2015 оны 10 дугаар сараас хойш дорвитой ажил зохион байгуулаагүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Подиум ХХК-с гаргуулан авах ёстой 812,3 сая төгрөгийг нэхэж авах нь байтугай Санхүүгийн тайлан тэнцэлдээ ч тусгаагүй байна. Ийнхүү компанийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн тайлан тэнцлийг материаллаг хэмжээний зөрүүтэй тайлагнасан нь ахлах нягтлан бодогч Г.Буянжаргал ажилдаа хайнга хандаж, СТОУС-д нийцээгүй тайлан бэлтгэсэнтэй холбоотой. 2015 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 65 нэр төрлийн 310,9 сая төгрөгийн түүхий эд, үндсэн материал тоологдсон. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үлдэгдэлтэй харьцуулахад харьцуулахад 150,1 сая төгрөг буюу 93,4%-иар өссөн байна. Энэ нь худалдан авалтын гэрээг байгуулахдаа нийлүүлэлтийн болон төлбөрийн хуваарийг сайтар тусгаагүйгээс үүдэлтэй байна. Эрдсүлж ХХК-ийн орлогч дарга М.Олонжаргал, эдийн засагч О.Батхишиг нар нь гэрээг байгуулах үед гэрээний нөхцөлийг сайтар судлаагүйгээр компанид хохиролтой гэрээг удаа дараа байгуулсан.

5. Компанийн ТУЗ-өөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталсан орон тоо, бүтцээр 65 ажилтантай уг компанид ахлах нягтлан бодогч байх шаардлагагүй гэж үзэж энэ орон тоог хассан болохыг мөн дурдаж байна. Түүнчлэн тэрээр Гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/63 тоот тушаалаар нэрлэсэн тодорхой үүрэг хүлээсэн байдаг боловч түүнийгээ биелүүлээгүйгээр барахгүй харин ч эсрэгээр санхүүгийн тайлангаас нууж компанийн эсрэг ажилласан байдаг юм.

Иймд Компанийн гүйцэтгэх захирльн Б/88 тоот тушаал бодит байдлын хувьд болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00040 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Буянжаргалыг Эрд сүлж ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Буянжаргалын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрд сүлж ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээ давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хзрэгт цугларсан нотлох баримтыг илтэд буруу үнэлж, түүний эрх зүйн үндэслэлийг буруу тодорхойлсноос шүүхийн 40 тоот шийдвэр хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

1. Шүүхийн шийдвэрт Г.Буянжаргал нь ахлах нягтлан бодогчийн ажлаас халагдаад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 сарын 02-ны 528 тоот шийдвэрээр уг ажилдаа эгүүлэн тогтоогдсон ба түүнийг “Эрдсүлж” ХХК-ийн 2014 оны 09 сарын 30-ны Б/63 тоот тушаалаар ажилд эргүүлэн авсан боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн гэжээ. Энэ нь үндэслэлгүй болох нь:

а. Г.Буянжаргал нэгэнт шүүхийн шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон учир омнө 2011 оны 05 сарын 18-нд Г.Буянжаргалтай байгуулсан 10 тоот хөдөлмөрийн гэрээ цаашид сэргэж, үргэлжлэн мөрдөгдөөд явна гэж талууд ойлгож дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

.6. Г.Буянжаргал нь компанийн ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны орон тоо, бүтцийг баталсан тогтоол гарах хүртэл Хөдөлмөрийн хуулийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан, тэрээр мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан нөхцлөөр гэрээг шинэчлэн байгуулахаар санал тавиагүй байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан гэж үзэхгүй болно.

2. Ахлах нягтлан бодогч Г.Буянжаргал эхнэр Б.Мандахын “Талст хаш” ХХК-тай ашиг сонирхолын зөрчилтэй гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэжээ. Гэтэл энэ нь үндэслэлгүй болох нь:

а.Б.Мандах гэх ганц гишүүнтэй "Шүдний эмнэлэг ”-ийн үйл ажиллагаа явуулдаг “Талст хаш" ХХК-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөх эрх бүхий этгээд Б.Мандах иь Г.Буянжаргалын эхнэр гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгээр үгүйсгэгдээгүй байна. Г.Буянжаргалын Б.Мандах эхнэр нь болох талаар гаргаж өгсөн анкет, тодорхойлолт компанид байдаг юм.

б.Эхнэр Б.Мандахын “Талст хаш" ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 28-нд 29,4 сая төгрөгийн материал худалдан авах гэрээнд ахлах нягтлан бодогч Г.Буянжаргал оролцож, уг гэрээний салшгүй хэсэг болох хавсралтыг зөвшөөрч батлан гарын үсгээ зурсан байна.

в.Г.Буянжаргал дээрх гэрээний дагуу нийлүүлсэн даавууг орлогод бүртгэж, 2 хуваан хоёрдугаар гарын үсэг зурж эхнэр Б.Мандахын "Талст хаш" ХХК-руу шилжүүлсэн байна.

г.“Эрдсүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Г.Буянжаргап нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт/мөн хуулийнЗ. 1.2, 3.1.3, 3.1.5,6.3, 6.5,8.2, 8.6,11.1, 12.1 дэх заалтыг мөн зөрчсөн болохыг анхаарна уу/,

д.Ийм тохиолдолд тэрээр гэрээний хавсралтыг батлан зөвшөөрсөн, барааг хүлээн авч, үнийг шилжүүлсэн нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг шууд зөрчсөн байна. Мөн түүнчлэн дээрх гэрээнд оролцсоноор Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйчийн 84.4.1, 84.4.4 дэх заалт, Компанийн дүрмийн 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

е.Г.Буянжаргал нь компанийн эрх бүхий албан тушаалтан атлаа сонирхолын зөрчилтэй хэлцэлд оролцож ур дүнг гэр бүлийн хүний компанид бий болгосноороо Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйчийн 89.1.4, 89.2.1 дэх заалт, Компанийн дүрмийн 11.3, 11.4 дэх заалтыг зөрчсөн байна.

3. “Эрдсүлж” ХХК-ийн Аж үйлдвэрийн яаманд төлөх 812 304 618 төгрөгийн өглөг, Подиум ХХК-иас авах 812 304 618 төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгаагүй нь Г.Буянжаргалын буруутай үйлдэл болох нь тогтоогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлтийн тухайд Шүүхийн энэ дүгнэлт илтэд андуу ташаа болжээ.

4. Подиум ХХК-иас авах авлагыг барагдуулах талаар гүйцэтгэх захирлын Б/63 тоот тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлд хийсэн шүүхийн дүгнэлт бодит үндэслэл муутай байна. Үүнд:

а. Подиум ХХК-тай холбоотой авлага аль 2014 он гэхэд үүссэн байсан нь хэрэгт авагдсан дээр дурдсан гүйцэтгэх захирлын 2014.09.30-ны Б/63 тоот тушаал, шүүхийн 2014.06.02-ны 528 тоот шийдвэр зэргээс тодорхой харагдана. Компанийн санхүү, буртгэлийн үйл ажиллагааг мэргэжлийн хувьд хариуцаж байгаа ажилтны хувьд 2015 оны 11 дүгээр сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж Подиум шууд зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэгдэх хүртэл авлагыг барагдуулах талаар ахлах нягтлан бодогчийн хувьд авч хэрэгжуүлсэн арга хэмжээ байхгүй байна.

б.Г.Буянжаргал нъ Б/63 тоот тушаалаар хүлээлгэсэп үүргийг эсэргүүцээгүй, ямар нэгэн тайлбар, гомдол гаргаагүй тул уг үүргийг ажил олгогчийн өмнө хүлээн авсан гэж үзнэ.

в.Аль 2012 -2013 онд үүссэн компанийн үйл ажиллагаанд зориулж төрөөс өгсөн зээл болох их хэмжээний мөнгө компанийн дансанд орсныг Подиум ХХК руу дур мэдэн шилжүүлсэн хариуцлагагүй үйлдэлдээ Г.Буянжаргал өмнө нь мөн ажлаас халагдаж байсан байх ба үүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 11-нд сая шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очсон нь түүний хариуцлагагүй байдал, ажил олгогчийн итгэл алдсан явдал болно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 05-ны 40 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Буянжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Буянжаргал нь “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/88 тоот тушаалд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч “Эрд сүлж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Буянжаргал нь бараа материал худалдан авахдаа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчсөн, Подиум ХХК, Аж үйлдвэрийн яамтай холбоотой өр авлагыг санхүүгийн тайланд тусгаагүй тайлан тэнцлийг буруу гаргасан, орон тоо бүтцээр ахлах нягтлан бодогчийн албан тушаалын орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгч Г.Буянжаргал нь 2011 оноос “Эрд сүлж” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажилаж байгаад 2014 онд уг ажлаас чөлөөлөгдөж анхан шатны шүүхийн 2014.06.02-ны өдрийн 528 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, 2016.10.12-ны өдрийн “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/88 тоот тушаалаар ахлах нягтлан бодогчийн ажлаас халагдсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Буянжаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, өөрийн эхнэр Б.Мандахын “Талст Хаш” ХХК-тай 29.4 сая төгрөгийн бараа материал худалдан авах гэрээ байгуулж холбогдох хууль дүрэм зөрчсөн гэж үзсэн нь тогтоогдоогүй, гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлж тогтоон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтанд нийцсэн байна.

2016.04.28-ны өдрийн “Талст хаш” ХХК-тай бараа бүтээгдэхүүн борлуулах тухай гэрээг “Эрд Сүлж” ХХК-ийн орлогч захирал М.Олонжаргал байгуулсан, нэхэмжлэгч Г.Буянжаргалын ажлын байрны тодорхойлолтонд тусгаснаар түүнд байгууллагаа төлөөлөн гэрээ хэлцэл хийх эрх олгогдоогүй, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4.13-д зааснаар компанийн гүйцэтгэх захирлын болон ТУЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу гэрээ хэлцэл хийх эрхтэй болох талаар зохицуулсан зэргээс үзэхэд Г.Буянжаргалыг ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй гэрээ хэлцэл хийсэн гэж буруутгах боломжгүй байна.

Мөн Аж үйлдвэрийн яаманд төлөх 812.304.608 төгрөгийн өглөг, Подиум ХХК-аас авах 812.304.608 төгрөгийг авлагыг 2015, 2016 оны тайлан тэнцэлд тусгаагүй нь үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гэж үзсэнийг нэхэмжлэгч Г.Буянжаргалын өөрийн санаатай буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ нь ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Буянжаргалын ажил үүргийн хувьд хэрэгжүүлэх үүрэг нь боловч тухайн үед байгууллагын удирдлагын зүгээс дээрх өр авлагыг тайландаа тусгахгүй байхыг үүрэг өгч байсан нь “Эрд сүлж” ХХК-ийн ТУЗ-ийн 01, 02 тоот хурлын тэмдэглэлд тусгагдсан байх тул энэ асуудлаар нэхэмжлэгч Г.Буянжаргалыг буруутгах боломжгүй юм.

Нөгөө талаар хариуцагч байгууллага нь компанийн ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн Г.Буянжаргалыг ажлаас чөлөөлсөн “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.10.12-ны өдрийн Б/88 тоот тушаал нь хууль ёсны болж чадаагүй нөгөө талаар Компанийн дотоод журмын 8.9.7 гэсэн тухайн байгууллагын дотоод журамд байхгүй заалт баримталсан зэрэг нь зөрчилтэй болжээ.

Ажлаас халсан захирлын тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлагыг хангасан байх ба тухайлбал захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж буй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зөрчил тус бүр нотлох баримтуудаар тогтоогдсон байх учиртай. Зөрчил тус бүрд арга хэмжээ авсан байхыг шаарддаггүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэлээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж нэхэмжлэгч Г.Буянжаргалыг “Эрд сүлж” ХХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлж тогтоосон нь зөв байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ