| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0909/Э |
| Дугаар | 946 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 946
2020 05 20 2020/ШЦТ/946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: П.Мөнхтуяа
шүүгдэгч нарын өмгөөлөгч : А.Энхбуйр
шүүгдэгч: Х.М, Ю.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Юрагийн Мөнхбат, Жажив овогт Хувцагааны Мижидгомбо нарт холбогдох эрүүгийн 2006 0000001466 0911 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ю.М, 1977 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодлорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 6 дугаар гудамжны 98 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД:
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х.М, 1975 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр,хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 3-83 тоот оршин суудаг,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ю.М, Х.М нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Полоарис Апартмент-1,2 хотхоны гадна талбайн агуулахад түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч барилгын материал болох бетоны хадаас, модны хадаас, тай, чалк, бетоны жижиг,том,сум,хаалганы эргэлтийн насос зэрэг нийт 4.548.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн орчим манай компаний барилга хариуцсан захирал Очир над руу залгаад барилгын гадна талбайн агуулахаас эд зуйт алдагдаад байна гараад ир гэсэн. Би тэр үед ерөнхий захирал Аптаншагайгийн гэрт байсан тул шууд гараад очсон. Тэгтэл "Хан төгс" компаний харуулын ээлжийн ахлах Мижидгомбо, харуул Мөнхбат нар согтуу манай компаний гадна агуулахаас барилгын бараа материал авч байгаад манай барилга хариуцсан захирал Очирт баригдсан байсан. Би тухайн үед тэр хоёроос юу болсон талаар асуухад Мижидгомбо түлхүүр тааруулж орсон талаараа хэлсэн. Би тэр цоожийг харахад эвдэрсэн зүйл байгаагүй Мижидгомо харуулын байрнаасаа 4 ширхэг түлхүүр гаргаж өгсөн. Мөнхбат нь болохоор би өнөөдөр амарч байгаа юм архи yyraaд согтуурсныхаа улмаас ийм үйлдэл хийчихлээ гэж ярьж байсан. Мижидгомбо Эрдэнэбилэг гэх харуултай цуг ажилтай байсан Эрдэнэбилэг тэр өдөр харуулын байрандаа байсан Мижидгомбо, Мөнхбат нарыг эд зүйл хулгайлж байхыг хараагүй гэсэн. Модны хадаас 10 кг-ын савалгаатайгаар 7 уут, бетоны хадаас 60 хайрцаг, 75смурттай Тай 5 боодол, даавуун чалк 1 ширхэг, бетоны сум, хөргөх насос 2 ширхэг зэрэг эд зуйлс алдагдсан. 2020 оны 01 дүгээр сард жилийн эцсийн тооллого хийсэн тэрнээс хойш агуулахаас зс зүйл гараагүй тул жилийн эцсийн тооллогыг үндэслэн тулгалт хийхэд өөр эд зүйлс алдагдсан. Тэгэхдээ яг хэзээ алга болсон хэн хулгайлсныг сайн хэлж мэдэхгүй байна сүүлд хулгайлсан нь Мижидгомбо, Мөнхбат хоёр учраас тэд нарыг сэжиглэж байна… гэсэн мэдүүлэг / хх-н 13-16/,
Гэрч Г.Очироо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр шөнө тагтан дээр байж байгаад байгууллагыхаа склад руу харсан чинь склад онгорхой дотор нь 3 хүн гэрэл тусгаад байж байсан тэгэхээр нь би эхнэрээ дуудаж гар утас дээрээ бичлэг хийлгэж байгаад өөрөө доошоо буугаад харуулууд дээр очсон тэгтэл манай харуулууд өөрсдөө складаа онгойлгочихсон дотороос нь барилгын бараа материал гаргаж хогийн цэг дээр тавьсан байсан. Тэгээд би нөгөө материалуудыг нь бөөгнүүлж зургийг нь дараад нярав Гэрэлтцолмонг дуудсан. Мөн тухайн "Хан төгс" харуул хамгаалалтын зах. Ганбаярыг дуудаад Ганбаяраар цагдаад дуудлага өгүүлсэн. Манай байгууллагын харуулын байр склад хоёр 1 метрийн зайтай залгаа байдаг тэр үед намайг очиход Мижидгомбо, Мөнхбат, Эрдэнэбилэг нар байсан ууттай хадаас, тай, пансаа, чансаа, өргөх насос зэрэг эд зүйлсийг гаргаж тавьсан байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 17/
Гэрч М.Энхболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2015 оноос хойш Х.Мтой нэг байгууллагад хамт ажилласан найз нөхдийн харилцаатай. Хааяа нэг баяр ёслолоор хэрэглэж байгаа харагддаг байнга хэрэглээд байддаггүй, бусадтай маргалдаад байдаг элдэв ааш авиргүй, зан аашын хувьд хэвийн залуу... гэсэн мэдүүлэг / хх-н 18/,
Гэрч С.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Мөнхбатын эхнэр 1996 оноос хойш одоог болтол хамт амьдарч байна. Бид хоёр одоо 3 хүүхэдтэй Манай нөхөр зан аашийн хувьд дуу цөөнтэй, төлөв даруу , гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай маргах зүйл байхгүй. Манай нөхөр сүүлийн 2 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болоод байгаа тэрнээс архи уугаад байдаггүй байсан. Архи уусан үедээ янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй ...” гэсэн мэдүүлэг / хх-н 21/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 22/,
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт /4.548.000/ төгрөг гэж тогтоогджээ. / хх-н 23-25/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 26-28/, Ю.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 69/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 70-72/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 60/, Ю.Мад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/,
Яллагдагч Ю.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 19-нд цалин өгөх сураг дуулдахаар нь тухайн орой 23 цагийн орчим харуулын ажил дээрээ очсон тэгээд Мижидгомботой дэлгүүрт “өрөө өгмөөр байна мөнгөний хэрэг байна” гэх зэргийн яриа өрнүүлж хоорондоо ярьж байсан. Мижидгомбо намайг жаахан хэвтэж бай гээд олон түлхүүр байдаг хайрцагнаас түлхүүр аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны 02 цаг өнгөрч байхад Мижидгомбо гаднаас орж ирээд барилгын бараа материал хадгалдаг агуулахын хаалгын түлхүүр тааруулж онгойлгоод хэдэн барилгын эд зүйл гаргачихлаа хоёулаа хогийн цэгийн тийшээ зөөчихий гээд бид хоёр гараад хогийн цэгийн хажууд хулгайлсан гэх эд зүйлсээ зөөгөөд байж байтал Очироо захирал харсан бололтой гараад ирсэн тэгээд манай харуулын дарга Ганбаяр, нярав Гэрэлтцолмон, инженер Дамба нар ирсэн тэгээд цагдаад дуудлага өгсөн. Модны хадаас 10 кг савалгаатай 7 уут, бетоны хадаас 60 хайрцаг, 75 см-ийн урттай Тай 5 боодол, даавуун чалк 1 ширхэг, бетоны сум 1 хайрцаг зэргийг хулгайлсан, хөргөх насосыг бол аваагүй яагаад гараад ирсэнийг мэдэхгүй байна угаасаа эвдэрхий насос байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43 /, Яллагдагч Ю.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 29-30 /,
Х.Мижидгомбын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 57-59/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 46/
Х.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33 /, прокурорын тогтоол /хх-н 38-39/,
Яллагдагч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний 23 цагийн орчим надтай хамт ажилладаг Мөнхбат гэх залуу ажил дээр жаахан халамцуу ирсэн тэгээд бид хоёр хоорондоо мөнгөний хэрэг болсон талаар ярилцсан яагаад гэвэл манай харуул хамгаалалтын алба 2019 оны 12 дугаар сараас хойш цалингаа өгөөгүй байсан юм тэгээд харуулын байрны хайрцаганд юу нь мэдэгдэхгуй олон тулхуур байхаар нь би Мөнхбатад энэ түлхүүрүүдээс аль нэг нь барилгын бараа материал хадгалдаг гадна талын агуулахын хаалганд таарах болов уу гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 30 минутын орчим би гарч агуулахын цоожинд түлхүүрээ хийгээд эргүүлтэл хаалга онгойсон тэгээд дотроос нь эд зүйлсийг авч агуулахын үүдэнд гаргаж тавиад Мөнхбатыг дуудсан тэгээд Мөнхбат ирээд бид хоёр хамтдаа хогийн цэгийн хажууруу зөөж аваачсан.Тэгсэн орон сууцны дээд давхраас Очироо захирал дуудаад Мижгээ ах ороод ир гэж хэлээд өөрөө гараад ирсэн. Юу болоод байгаа юм гээд харуулын дарга Ганбаяр, нярав Гэрэлтцолмон нарын дуудаад цагдаад дуудлага өгсөн тийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45 /,
Х.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 31 32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ю.М, Х.М нарыг бүлэглэн цалингаа өгөхгүй байхаар нь өөрсдийн харж байсан агуулахад 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Полоарис Апартмент-1,2 хотхоны гадна талбайн агуулахад түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч барилгын материал болох бетоны хадаас, модны хадаас, тай, чалк, бетоны жижиг,том,сум,хаалгын эргэлтийн насос зэрэг нийт 4.548.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ю.М, Х.М нарыг цалингаа өгөөгүй гэх шалтгаанаар өөрсдийн харж байсан агуулахад 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Полоарис Апартмент-1,2 хотхоны гадна талбайн агуулахад түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч барилгын материал болох бетоны хадаас, модны хадаас, тай, чалк, бетоны жижиг,том,сум,хаалгын эргэлтийн насос зэрэг нийт 4.548.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би тухайн үед тэр хоёроос юу болсон талаар асуухад Мижидгомбо түлхүүр тааруулж орсон талаараа хэлсэн. Би тэр цоожийг харахад эвдэрсэн зүйл байгаагүй Мижидгомбо харуулын байрнаасаа 4 ширхэг түлхүүр гаргаж өгсөн. Мөнхбат нь болохоор би өнөөдөр амарч байгаа юм архи yyraaд согтуурсаныхаа улмаас ийм үйлдэл хийчихлээ гэж ярьж байсан. Мижидгомбо Эрдэнэбилэг гэх харуултай цуг ажилтай байсан Эрдэнэбилэг тэр өдөр харуулын байрандаа байсан Мижидгомбо, Мөнхбат нарыг эд зүйл хулгайлж байхыг хараагүй гэсэн. Модны хадаас 10 кг-ын савалгаатайгаар 7 уут, бетоны хадаас 60 хайрцаг, 75смурттай Тай 5 боодол, даавуун чалк 1 ширхэг, бетоны сум, хөргөх насос 2 ширхэг зэрэг эд зуйлс алдагдсан. 2020 оны 01 дүгээр сард жилийн эцсийн тооллого хийсэн тэрнээс хойш агуулахаас зс зүйл гараагүй тул жилийн эцсийн тооллогыг үндэслэн тулгалт хийхэд өөр эд зүйлс алдагдсан. Тэгэхдээ яг хэзээ алга болсон хэн хулгайлсныг сайн хэлж мэдэхгүй байна сүүлд хулгайлсан нь Мижидгомбо, Мөнхбат хоёр учраас тэд нарыг сэжиглэж байна…” гэсэн мэдүүлэг / хх-н 13-16/,
Гэрч Г.Очироогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Би тэр шөнө тагтан дээр байж байгаад байгууллагыхаа склад руу харсан чинь склад онгорхой дотор нь 3 хүн гэрэл тусгаад байж байсан тэгэхээр нь би эхнэрээ дуудаж гар утас дээрээ бичлэг хийлгэж байгаад өөрөө доошоо буугаад харуулууд дээр очсон тэгтэл манай харуулууд өөрсдөө складаа онгойлгочихсон дотороос нь барилгын бараа материал гаргаж хогийн цэг дээр тавьсан байсан. Тэгээд би нөгөө материалуудыг нь бөөгнүүлж зургийг нь дараад нярав Гэрэлтцолмонг дуудсан. Мөн тухайн "Хан төгс" харуул хамгаалалтын зах. Ганбаярыг дуудаад Ганбаяраар цагдаад дуудлага өгүүлсэн. Манай байгууллагын харуулын байр склад хоёр 1 метрийн зайтай залгаа байдаг тэр үед намайг очиход Мижидгомбо, Мөнхбат, Эрдэнэбилэг нар байсан ууттай хадаас, тай, пансаа, чансаа, өргөх насос зэрэг эд зүйлсийг гаргаж тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 17/,
Яллагдагч Ю.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... харуулын ажил дээрээ очсон тэгээд Мижидгомботой дэлгүүрт “өрөө өгмөөр байна мөнгөний хэрэг байна” гэх зэргийн яриа өрнүүлж хоорондоо ярьж байсан. Мижидгомбо намайг жаахан хэвтэж бай гээд олон түлхүүр байдаг хайрцагнаас түлхүүр аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны 02 цаг өнгөрч байхад Мижидгомбо гаднаас орж ирээд барилгын бараа материал хадгалдаг агуулахын хаалгын түлхүүр тааруулж онгойлгоод хэдэн барилгын эд зүйл гаргачихлаа хоёулаа хогийн цэгийн тийшээ зөөчихий гээд бид хоёр гараад хогийн цэгийн хажууд хулгайлсан гэх эд зүйлсээ зөөгөөд байж байтал Очироо захирал харсан бололтой гараад ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 42-43 /,
Яллагдагч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хамт ажилладаг Мөнхбат гэх залуу ажил дээр жаахан халамцуу ирсэн тэгээд бид хоёр хоорондоо мөнгөний хэрэг болсон талаар ярилцсан яагаад гэвэл манай харуул хамгаалалтын алба 2019 оны 12 дугаар сараас хойш цалингаа өгөөгүй байсан юм тэгээд харуулын байрны хайрцаганд юу нь мэдэгдэхгуй олон тулхүүр байхаар нь би Мөнхбатад энэ түлхүүрүүдээс аль нэг нь барилгын бараа материал хадгалдаг гадна талын агуулахын хаалганд таарах болов уу гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 30 минутын орчим би гарч агуулахын цоожинд түлхүүрээ хийгээд эргүүлтэл хаалга онгойсон тэгээд дотроос нь эд зүйлсийг авч агуулахын үүдэнд гаргаж тавиад Мөнхбатыг дуудсан тэгээд Мөнхбат ирээд бид хоёр хамтдаа хогийн цэгийн хажуу руу зөөж аваачсан... гэсэн мэдүүлэг /хх-н 44-45 /, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.М, Ю.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М, Х.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М, Ю.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ю.М, Х.М нар нь бусдад төлөх төлбөргүй тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.М, Ю.М нар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ю.М, Х.Мнарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ю.М, Х.М нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М, Х.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ю.М, Х.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ю.М, Х.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.М, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН