Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 921

 

   

 

                                      

 

 

 

    2020        05          18                              2020/ШЦТ/921

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Д.Ариунжаргал

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, 1999  оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Их сургууийн оюутан, ам бүл 4,  эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьчгалчдын Г-560 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Б.Б нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны 24 дүгээр байрны 38 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Л.Батбоолдын шана хэсэгт ус буцалгагчаар нэг удаа, гараар 4-5 дуаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                          

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...04 дүгээр сарын эхээр оройн 20 цагийн үед амарч байхад хойд эцэг орж ирсэн. Гэтэл манай дүүг зопоод уйлах чимээнээр би сэрсэн. Гэр бүлийн хүчирхийллийг миний нүдэн дээр үйлдсэн болохоо цагдаагийн байгууллагад хандах гэж байтал миний утсыг газар авч савсан. Миний хоолойг удаа дараа боож байсан. миний утсыг эвдэн болохоор би цагдаа дуудаж чадаагүй. Хажуу айл маань цагдаа дуудаж өгсөн, хөмсөг сэтэрсэн байсан. Тухайн үед хохирогч Д.Батболд эрүүл байсан, намайг бага байхаас эхэлж зоддог байсан болохоор тэр зодуурыг дүүдээ мэдрүүлэхийг хүсээгүй гэв

          Хохирогч Л.Батболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ .... Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хороо 24 дүгээр байр 38 тоотод гэртээ ороод сууж байхад хүү Б.Мөнх-Ирээдүй нь хумс идэх муу зуршилтай өмнө нь сануулж хэлсэн боловч дахин бүсээр өгзөг болон далан дээр нь 3-4 удаа ороолгож шийтгэсэн. Тэгтэл унтаж байсан хүү Б.Б босож ирээд амгалан тайван байдал алдагдууллаа. Намайг бага байхад чи намайг зоддог байсан намайг зодож хөмсөг сэтэлж, хамар чихэгдэж хацар хавдсан... гэсэн мэдүүлэг / хх-н 9-11/,                                                  

            Гэрч У.Баярмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Би хоёр хүүхэдтэй Б.Б нь миний том хүү юм. Манай хүүгийн хувьд хойд эцэг болохоор өөрийгөө өмгөөлсөн зан байдал үйл хөдлөл гаргаад байдаг нь надад ажиглагддаг. 2020 оны 02 дугаар сарын эхээр шөнө нь Билгүүнээ тоглож байгаад унтсан бид нар өглөө босоод юм үзэх гээд цай уух гээд ярьж хөөрөх гэхээр Билгүүнээ өөрийн эрхийг зөрчөөд байна гэж бодоод эсэргүүцээд аавтайгаа маргалдаад өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед айхтар зодоон цохион болоогүй барьцалдаж аваад дээр доороо орсон зүйл л болсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 16-17/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 18/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4425 тоот шинжээчийн:

        1.Л.Батболдын биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээжинд цус хуралт, баруун бугалгад цус хуралт,  зулгаралт, нуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 19-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 22-23/

         Б.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 26/,  Б.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н /, прокурорын тогтоол /хх-н 32-33/,

Яллагдагч Б.Б мөдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны 38 тоотод гэртээ байхад орой 20 цагийн үед унтаж байхад хойд эцэг Батболд гаднаас орж ирээд 8 настай дүү Мөнх-Ирээдүйг зодоод эхлэхээр нь би сэрээд битгий хүүхэд зодоод бай хүчирхийллээр хүүхэд хүмүүжүүлэхгүй зөндөө олон арга зам байна гэхэд чи надад хүүхэд хүмүүжүүлэхийг минь заах уу гэсэн утгатай юм ярихаар би цагдаад мэдэгдлээ шүү гэсэн.

Тэгтэл миний айфон-6 маркийн гар утсыг 2 удаа авч шал руу савсан мөн надтай зууралдаж байгаад миний хоолойг боосон намайг өөрөөс нь холдохыг хүсэж байхад явуулахгүй нь миний явах замыг хаагаад хашиж зогсоод байхаар нь миний уур хүрээд ус уух гэж явж байхдаа хажууд байсан ус буцалгагчаар түүний шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 маргалдаад зууралдаж байгаад хаалга онгойлгоход манай хөрш цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирэхээс өмнө хойд аав Л.Батболд нь намайг өдөж үүдний хаалга онгойлгохоор хаалга хаагаад байхаар нь түүний шанаа, хөмсөг хэсэгт нь байхаа сайн санахгүй байна 2-3 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/,

          Яллагдагч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 24 дүгээр байрны 38 тоотод гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хойд эцэг Л.Батбоолдын шана хэсэгт ус буцалгагчаар нэг удаа, гараар 4-5 удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.       

        Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 24 дүгээр байрны 38 тоотод гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хойд эцэг Л.Батбоолдын шана хэсэгт ус буцалгагчаар нэг удаа, гараар 4-5 удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

         Хохирогч Л.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. .хүү Б.Мөнх-Ирээдүй нь хумс идэх муу зуршилтай өмнө нь сануулж хэлсэн боловч дахин бүсээр өгзөг болон далан дээр нь 3-4 удаа ороолгож шийтгэсэн. Тэгтэл унтаж байсан хүү Б.Б босож ирээд амгалан тайван байдал алдагдууллаа. Намайг бага байхад чи намайг зоддог байсан намайг зодож хөмсөг сэтэлж, хамар чихэгдэж хацар хавдсан гэж байсан гэсэн мэдүүлэг / хх-н 9-11/,                                                 

          Гэрч У.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...  бид нар өглөө босоод юм үзэх гээд цай уух гээд ярьж хөөрөх гэхээр Билгүүнээ өөрийн эрхийг зөрчөөд байна гэж бодоод эсэргүүцээд аавтайгаа маргалдаад өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед айхтар зодоон цохион болоогүй барьцалдаж аваад дээр доороо орсон зүйл л болсон... гэсэн мэдүүлэг / хх-н 16-17/,

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4425 тоот шинжээчийн дүгнэлтээр: Л.Батболдын биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, хүзүү, цээжинд цус хуралт, баруун бугалгад цус хуралт,  зулгаралт, нуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. / хх-н 19-21/

Яллагдагч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ....Би сэрээд битгий хүүхэд зодоод бай хүчирхийллээр хүүхэд хүмүүжүүлэхгүй зөндөө олон арга зам байна гэхэд чи надад хүүхэд хүмүүжүүлэхийг минь заахуу гэсэн утгатай юм яриахаар би цагдаад мэдэгдлээ шүү гэсэн. Тэгтэл миний айфон-6 маркийн гар утсыг 2 удаа авч шал руу савсан мөн надтай зууралдаж байгаад миний хоолойг боосон намайг өөрөөс нь холдохыг хүсэж байхад явуулахгүй нь миний явах замыг хаагаад хашиж зогсоод байхаар нь миний уур хүрээд ус уух гэж явж байхдаа хажууд байсан ус буцалгагчаар түүний шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 маргалдаад зууралдаж байгаад хаалга онгойлгоход манай хөрш цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирэхээс өмнө хойд аав Л.Батболд нь намайг өдөж үүдний хаалга онгойлгохоор хаалга хаагаад байхаар нь түүний шанаа, хөмсөг хэсэгт нь байхаа сайн санахгүй байна 2-3 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.Бий үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэсмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар Б.Бийг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б торгох ялг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялар солихыг дурьдсугай.

5. Б.Б нь энэхэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б   нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН