| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/00804/и |
| Дугаар | 138/ШШ2016/01325 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/01325
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******н сумын *******-р баг “*******” гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Ренцэнбямбын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг дахь Политехникийн коллежид холбогдох,
“Цалин **************92*******9 төгрөг, ээлжийн амралт 988560 төгрөг, цалингаас суутгасан 770000 төгрөг нийт 2207809 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь тус аймаг дахь Политехникийн коллежид /хуучнаар Шаталсан сургалттай техник технологийн сургууль/ 2009 оны 10 сард сахиулаар анх ажилд орсон. Тухайн үед сахиулаар ажиллах гэрээ гэж улирлын чанартай гэрээ хийж байсан. Энэ үедээ 10 сарын 01-нээс 05 сарын 01-нийг хүртэл 70000 төгрөгөөр, 2010 оны 05 сараас 10 сар хүртэл 108000 төгрөгөөр цалинжуулсан. 2012 онд бидний дунд газрын маргаан гарснаас хойш надтай дахин 2012 оны 09 сарын 01-нд гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ гэж хийсэн. Энэ гэрээнд цалингаа ТҮ-1-3-аар сар бүр 271092 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон билээ. Гэтэл миний 2009-2010 оны хооронд Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108000 төгрөгөөр тогтоосон байхад ямар ч үндэслэлгүйгээр 70000 төгрөгөөр бодож миний цалин хөлсийг бууруулж намайг хохироосон байна. Иймээс 2009 онд 03 сарын цалингийн зөрүү 68800 төгрөг, 2010 онд 08 сарын цалингийн зөрүү 73128 төгрөг, 2011 онд 08 сарын цалингийн зөрүү 2801*******6 төгрөг, 2013 оны зөрүү 27175 төгрөг дутуу олгосон. Энэ хугацаанд ээлжийн амралт олгогдож байгаагүй болно. Ээлжийн амралтын мөнгө 988560 төгрөг, цалингийн зөрүү **************92*******9 төгрөг, намайг газрын маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар 2012 онд надад цалин олгоогүй ингээд 2012 оны 11 сарын 28-нд 2892000 төгрөгийн цалин бодож олгох байснаас 1*******30*******89 төгрөг олгож 770000 төгрөгийг сургуулийн захиргаа өмгөөлөгч авсны хөлсийг миний цалингаас суутгаж авсан. Иймээс тус сургуулиас цалингийн зөрүү **************92*******9 төгрөг, ээлжийн амралт 988560 төгрөг, өмгөөлөлийн хөлсөө 770000 төгрөг нийт 2207809 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* нь 2009 оны 10 сард тус сургуульд сахиулаар орсон. Тухайн үед сургуулийн захиргаатай сахиулаар ажиллах гэрээ байгуулж ажлын хөлсөө 70000 төгрөгөөр тохирсон гэж байгаа боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөгөөс бууруулж олгосон. 2012 оны 09 сараас гэрээт ажилтны хөдөлмөрийн гэрээ гэж байгуулан цалинг ТҮ-1-3-аар сар бүр 271092 төгрөгөөр олгохоор гэрээндээ заасан байдаг. Эдний дунд 2012 онд газрын маргаан үүсгэнээс хойш цалин олгохгүй байж байгаад 2012 оны 11 сард 2892000 төгрөгийн цалин бодсноос өмгөөллийн хөлсөнд 770000 төгрөг суутгаж 1*******30*******89 төгрөг олгосон. Энэ бүгдээс үзвэл тус сургуулийн захиргаа нь нэхэмжлэгч *******ыг удаа дараа цалинг дутуу олгох, ээлжийн амралтыг олгохгүй байх зэргээр хохироож байснаас гадна түүний цалингаас зөвшөөрөлгүйгээр 770000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгсөн гэж суутган авсан байдаг. ******* нь хөдөлмөрийн гэрээтэй, байнгын ажлын байранд ажиллаж байсан. ******* нь энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн байцаагчид хандаж өөрийнхөө ажлын байрыг “байнгын” гэдгийг тогтоолгосон байдаг учир байгууллага хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан байгаа. Иймээс тус байгууллага нь 2009 оноос хойш хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон цалин олгох ёстойгоос гадна энэ хугацааны ээлжийн амралтыг олгох үндэстэй юм. Энэ маргааны талаар бид хүсэлт гаргаж санхүүгийн мэргэжлийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийн дагуу цалин, ээлжийн амралтыг тооцож олгоход татгалзахгүй. Тухайн үед байгууллага ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал ярьж байна. ******* нь 2013 оны 11 сараас хойш өөртөө цалингийн зөрүү, ээлжийн амралтын мөнгө, өмгөөллийн хөлсөнд авсан мөнгөө өгөхгүй гэдгийг мэдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Иймд Политехникийн коллежиос шинжээчийн дүгнэлтээр гарсан цалин 3920*******6 төгрөг, ээлжийн амралт *******680*******2 төгрөг, цалингаас суутгасан өмгөөллийн хөлс 770000 төгрөг нийт 1630088 төгрөгийг гаргуулж Р.******* олгож өгөхийг хүснэ гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь манай эзэмшлийн туршилтын талбай, пин зэргийг өөрөө тэнд буусан учир хоорондоо тохиролцох хөлсөөр харуулж байсан. Манай сургуулийн 2009-2012 онуудын төсөв, орон тоо, сахиулын орон тоо байхгүй. Манай сургуулийн төсөвт нэг л сахиулын орон тоо батлагдсан нь сургуулийн хашаа доторх сахиул юм. Бид *******тай тохиролцон түүний амьдрал ахуйд нэмэр болох үүднээс 70000 төгрөгийг хөлс төлөхөөр тохиролцож байсан. Манай сургуулийн үндсэн ажилтан биш хөлсөөр ажилладаг байсан. Харин энэ хүн өөрөө явж байгаад Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан байсан учир бид 2012 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч байнгын ажлын байр гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Тухайн үед дүгнэлт гаргахдаа орон тоо, төсвийг шалгаагүй гаргасан байсан. Манай байгууллага төсвийн байгууллага норм нормативт тохирсон хөлс төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үнэн. Гэхдээ тухайн үед өөрт хэрэгтэй гэдэг үүднээс төлж байсан. Энэ хүнийг хохироосон асуудал байхгүй. Өвлийн улиралд ажил багатай учир хоорондоо тохиролцоод хөлс өгнө. Харин зуны улиралд ногоо тарьж түүнийг харж байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байсан. Энэ хүн гэртээ байдаг учир ээлжийн амралт олгодоггүй байсан. ******* нь хууль бус зарга үүсгэж маргаан гаргаснаас өмгөөлөгч авч манай байгууллага хохирч өмгөөллийн хөлсөнд 770000 төгрөг өгсөн. Энэ талаар удирдлагууд *******тай ярилцаад тэр төлөхөөр болсон гээд намайг цалингаас суутгаж ав гэсний дагуу суутгал хийсэн. Газрын маргаан нь *******ын буруугаас болсон учир өөрөө зөвшөөрсөн байсан гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэх судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежид холбогдуулан “Цалингийн зөрүү **************92*******9 төгрөг, ээлжийн амралт 988560 төгрөг, цалингаас суутгасан 770000 төгрөг нийт 2207809 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд хандаж гаргажээ.
Нэхэмжлэгч Р.******* нь Дорнод аймаг дахь Политехникийн коллежид 2009 оны 10 сараас 2013 оны 11 сарын 11-нийг хүртэл хугацаанд сахиулаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан сахиулаар болон хөдөлмөрийн гэрээ, тухайн үед цалин авч байсан талаарх баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч Р.*******, түүний төлөөлөгч нар нь “ажиллах хугацааны цалингийн зөрүү **************92*******9 төгрөг, ээлжийн амралт олгогдоогүй учир ээлжийн амралт 988560 төгрөг, цалингаас суутгасан өмгөөллийн хөлс 770000 төгрөгийг гаргуулж авна” гэж,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “******* нь манай байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээтэй. Тиймээс хоорондоо тохиролцон хөлс төлж байсан. Хөлсөөр ажиллаж байсан учир ээлжийн амралт олгогдохгүй. Өөрийн буруугаас шүүхэд маргаан үүсгэснээ зөвшөөрсөн учир өмгөөллийн хөлсийг төлсөн” гэж тайлбарлан тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Р.******* нь байнгын ажлын байранд тодорхой хугацаанд цалин авч ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч Р.******* нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсний дагуу гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлүүлсэн талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн “Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар “…Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож…” гэж заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйгээс гадна хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаараа нотлох баримтаар нотлоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү **************92*******9 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 988560 төгрөг нийт 1*******37809 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 770000 төгрөгийг хариуцагч Политехникийн коллежиос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний цалингаас өмгөөллийн хөлс суутган авсан нь буруу талаар тайлбарлаж байгаа”, “нэхэмжлэгчийг өөрөө зөвшөөрсөн” гэж байгаа боловч нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийг дур мэдэн нэхэмжлэгчийн цалингаас өмгөөллийн хөлс 770000 төгрөгийг суутган авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч Политехникийн коллежиос өмгөөллийн хөлс 770000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн *******92 дугаар зүйлийн *******92.5, *******93 дугаар зүйлийн *******93.6-д зааснаар хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежиос 770000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэгийн шаардлагаас 1*******37809 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймаг дахь Политехникийн коллежиос 23030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА