Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 2020        05            13                                2020/ШЦТ/894

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: М.Б, М.М, Н.Н, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Мөнхбат, Урианхай овогт Э.Цэнгүүнжав нар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харуулынхан овогт Мягмарсүрэнгийн Батбилэг, Боржигин овогт Найдандоржийн Нямаа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01278 0829 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Б, 1996  оны 5 дугаар  сарын 29-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд  төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Жавхлант ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30 дугаар гудамжны 413Б тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 64 дүгээр байрны 19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

         2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харагчин овогт М.М, 1994  оны 3 дугаар  сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч, механикч мэргэжилтэй, Өгөөмөр зах дээр засварчин ажилтай, ам бүл 3,  эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 8 дугаар гудамжны 216 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 103 дүгээр байрны 40 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Нямаа, 1997 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,  эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 8 дугаар гудамжны  216Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,       

  4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Цэнгүүнжав, 1995  оны 10 дугаар  сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо Консулын 11 дүгээр гудамжны 304 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 8 дугаар байрны 216Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ,

           Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Б нь иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай. хар өнгийн, Тоёота Приус-20 загварын машины янданг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нар нь хулгайлж. Н.Н нь бусдад худалдан борлуулсанг буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 50.000 төгрөг авсан,

Яллагдагч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Э.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

Яллагдагч Н.Н нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нарын хулгайлсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдүүдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж, шилжүүлсэн,

           Яллагдагч Э.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө М.Мтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                          

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 5-8/,

          Хохирогч М.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа 22-95 УББ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн авто машинаа байрлуулж тавиад өнөөдөр 16 цагийн үед машинаа асаах үед дуу гараад байхаар нь хартал доод хэсэгт байх яндан алга болсон байсан. Би машины яндангаа 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-12/,                                                  

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 42/ Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 730.000 төгрөг гэж тогтоогджээ. / хх-н 44-46/,  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 47-51/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-н 52-55/, М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н  128/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н /,

Э.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 130/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 58/,

          Н.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 129/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 66/,

         М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 131/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н /,

         М.Мад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 82 /, прокурорын тогтоол /хх-н 83-84/,

          Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2015 оны 12 дутаар сарын 30-ны өдөр Цэнгүүнжав, Нямаа бид 3 нийлээд Батбилэгийн гэрт очсон. Гэрт нь очоод Батбилэгийн машин дотор Нямаа, Батбилэг бид гурав нийлээд нэг шил архи, 2 том пиво хувааж уусан ба Цэнгүүнжав машин барьж байсан тул уугаагүй. Тэгээд “Дотоод хэргийн их сургуулийн” тэнд гэр хорооллын тэнд Нямаа бид хоёр маргалдаж байгаад нэг приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалчихсан ба тэрийгээ аваад машиндаа хийчихсэн. Дараа нь цааш яваад Цагаанхуарангийн тэндээс Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толийг авч машиндаа хийгээд харьсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Батбилэг, Нямаа, Цэнгүүнжав бид нар нийлээд Халдвартын “Монос”-ын хажуу талын автомашины зогсоолд байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, бид хоёр аваад Батбилэгийн машинд хийгээд яндангаа “Да хүрээ” захын тэнд байдаг яндан засварын газарт 700,000 төгрөгөөр зарсан.  Дараа нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны урд байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, бид хоёр аваад Батбилэгийн машинд хийсэн бөгөөд тухайн үед Батбилэг яваагүй гэртээ байсан. Тэгээд авсан яндангаа Нямаагаар Батбилэгийн машинд хийлгээд өмнөх өгсөн газартаа 700,000 төгрөгөөр өгсөн. Дээрх мөнгөнөөс Батбилэгт 150,000 төгрөгийг би өөрийн дансаар эхнэрийнх нь дансруу шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 87-89/,

        Э.Цт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 82 /, прокурорын тогтоол /хх-н 90-91/,

Яллагдагч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Батбилэгийн гэрт Мөнхбат, Нямаа хоёртой очоод тэд нар нийлээд архи, пиво уусан ба би машин барьж байсан тул уугаагүй. Мөнхбат эмээгийнхээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тэнд байдаг гэр лүү явна гээд бид нар хамт Батбилэгийн машинтай явсан. Тэгээд Мөнхбат явж байгаад за за болилоо, хүн амьтан бага газар очиж архи ууя гээд Улаанхуарангийн тэнд байдаг /Дотоод хэргийн их сургуулийн/ гэр хороолол руу орсон. Ороод Мөнхбат тэнд байсан Приус-20 маркийн машины зүүн талын толийг хулгайлсан ба би тэр үед машин дотроос харж байсан. Цааш яваад Өгөөмөр захын ард талын Цагаан хуарангийн авто зогсоолын гадна байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нэг талын толийг Нямаа авсан. Дээрх авсан хоёр толийг манай хашаанд аваачиж тавьсан байсныг би хогийн машинд ачуулаад хаячихсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нямаа, Батбилэг, Мөнхбат бид нар нийлээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Монос” эмийн сангийн ард зогсоолд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Мөнхбат бид хоёр очиж авсан. Бид хоёр тайлж авахдаа бээлийтэй байсан. Маргааш өглөө нь “Да хүрээ” захын тэнд байдаг яндан засварын газарт нүүрсэн яндангаа 200,000 төгрегөөр өгсөн. Мөнхбат бид хоёр 100,000 төгрөгөөр хувааж авсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Батбилэгийн машиныг гуйгаад Мөнхбат, Нямбаа бид гурав Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны тэнд байрлуулсан байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлаад, Нямаа зарсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 94-96/,

          М.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 82 /, прокурорын тогтоол /хх-н 97-98/,

Яллагдагч мөрдөн С.Батбилэг шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын З0-ны өдөр гэртээ байхад манай найз Мөнхбат, Цэнгүүнжав, Бандиа гурав ирсэн. Ирээд бид нар нийлээд миний машин дотор Экс нэртэй архи 2 том пивийн гурвуулаа хувааж уусан ба Цэнгүүнжав машин барьж байсан болохоор эрүүл байсан. Тэгээд бид нар уусан юмныхаа халуунд Улаанхуарангийн наад талын гэр хорооллоос /Дотоод хэргийн их сургуулийн ертөнцийн зүгээр баруун талын гэр хороолол/ Приус-20 маркийн саарал өнгийн машины баруун талын нэг талын толийг Мөнхбат ганцаараа очоод авчихсан. Тэгээд тэр толийг Цэнгуүнжавын гэрт орхисон байсан. Тэндээсээ хөдлөөд Өгөөмөр захын ард талын байрны зогсоолын гадна байсан Приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэийг зүүн талын толийг Нямаа авсан. Цэнгүүнжавын гэрт бас орхиод гэртээ харьцгаасан. Дараа нь 2020 оны 02 дутаар сарын 14-ны едөр Мөнхбат ирээд машинтайгаа гараад ирээч гэсэн ба бид нар дахиж нийлж архи уугаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эцсийн автобусны буудлын тэнд байдаг “Монос” эмийн сангийн хойд талд байрлах авто машины зогсоол дээрээс хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, Менхбат хоёр аваад Нямаа бид хоёр машин дотроосоо хүн харж байсан. Тэгээд авсан яндангаа орой нь Цэнгүүнжавын гэрт үлдээсэн ба маргааш өглөө нь миний машины түлхүүрийг Цэнгүүнжав, Мөнхбат хоёр ирж аваад явсан. Тэгэхдээ миний машинд өмнөх өдөр хулгайлсан байсан янданг сольж хийгээд “Да хүрээ” захын тэнд байрлах засвар дээр аваачиж өгсөн байсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Мөнхбат, Цэнгүүнжав, Нямаа нар ирээд миний Приус-20 маркийн 15-35 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад үдээс хойш 14-15 цагийн үед буцаж ирсэн. Ирээд надад Мөнхбат "чиний машиныг авч яваад нэг машины яндан хулгайлаад түүнийгээ сольж хийгээд зарсан, зарсан мөнгөнөөсөө Мөнхбат өөрийн хаан банкны 5039639071 данснаас манай эхнэр Одгэрэлийн 5381109597 гэсэн дансруу 150,000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 101-103/, Н.Нд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 82/, прокурорын тогтоол /хх-н 104-105/,

Яллагдагча Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Батбилэгийн гэрт Мөнхбат, Цэнгүүнжав хоёртой очоод бид нар нэг шил архи, 2 том пиво уусан. Цэнгүүнжав тухайн үед машин барьж байсан болохоор архи огт уугаагүй. Бид нар нийлээд Уланхуарангийн тэнд гэр хорооллоос /Дотоод хэргийн их сургуулийн гэр хороолол/ Приус-20 маркийн автомашины 1 талын толийг Мөнхбат бид хоёр ноцолдож байгаад хугалчихсан ба сандарсандаа аваад машиндаа хийчихсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны тэнд байдаг “Монос” нэртэй эмийн сангийн тэнд байдаг зогсоолоос Приус-20 маркийн машины нүүрсэн янданг Цэнгүүнжав, Менхбат хоёр хулгайлсан ба тухайн үед бид нар уучихсан байсан. Тэр янданг зараад олсон ашигнаас нь манай аав Найдандоржид надад өгөөрэй гэж хэлээд 150,000 төгрөг өгсөн байсныг нь би авсан. 2020 оны 02 дутаар сарын 17-ны өдөр Мөнхбат манай гэрт ирээд намайг дуудаад Билгээтэй очиж уулзаад ирье гээд хамт явсан. Билгээгийн гэрийн үүдэнд очоод Батбилэг, Мөнхбат бид гурав нийлээд 1 шил 0,75 литр хараа нэртэй архи хувааж уусан. Цэнгүүнжав, Мөнхбат хоёр нийлээд халдвартын тэнд очоод машинаас буусан. Удаагүй ирээд багажинд машины яндан хийгээд тэрийгээ Да хүрээ захын тэнд байдаг яндангийн засварын газарт 700,000 төгрөгөөр өгөөд Мөнхбатын дансруу шууд хийлгэсэн. Би мөнгө аваагүй.. гэсэн мэдүүлэг /хх-н 108-110/,

          М.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 111-112/,

          Э.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 113-114/,

          Н.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 117-118/,

         М.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 115-116/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Бийг иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай. хар өнгийн, Тоёота Приус-20 загварын машины янданг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нар нь хулгайлж. Н.Н нь бусдад худалдан борлуулсанг буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 50.000 төгрөг авсан,

Н.Нг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нарын хулгайлсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдүүдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж, шилжүүлсэн,

М.Мыг  2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Э.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

           Э.Цыг  2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө М.Мтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч М.Бийг иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай. хар өнгийн, Тоёота Приус-20 загварын машины янданг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нар нь хулгайлж. Н.Н нь бусдад худалдан борлуулсанг буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 50.000 төгрөг авсан,

Шүүгдэгч М.Мыг  2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Э.Цтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Н.Нг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М.М, Э.Ц нарын хулгайлсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдүүдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад зарж, шилжүүлсэн,

           Шүүгдэгч Э.Цыг нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө М.Мтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан иргэн М.Бадамцэцэгийн эзэмшлийн, 22-95 УББ улсын дугаартай, хар өнгийн. Тоёота Приус-20 загварын машины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий янданг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, эд хөрөнгийг зөөж тээвэрлэхээр буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:        

 Хохирогч М.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа 22-95 УББ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн авто машинаа байрлуулж тавиад өнөөдөр 16 цагийн үед машинаа асаах үед дуу гараад байхаар нь хартал доод хэсэгт байх яндан алга болсон байсан. Би машины яндангаа 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-12/,                                                 

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 730.000 төгрөг гэж тогтоогджээ. / хх-н 44-46/, 

 М.Мын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Батбилэг, Нямаа, Цэнгүүнжав бид нар нийлээд Халдвартын “Монос”-ын хажуу талын автомашины зогсоолд байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, бид хоёр аваад Батбилэгийн машинд хийгээд яндангаа “Да хүрээ” захын тэнд байдаг яндан засварын газарт 700,000 төгрөгөөр зарсан.  Дараа нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны урд байсан приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, бид хоёр аваад Батбилэгийн машинд хийсэн бөгөөд тухайн үед Батбилэг яваагүй гэртээ байсан. Тэгээд авсан яндангаа Нямаагаар Батбилэгийн машинд хийлгээд өмнөх өгсөн газартаа 700,000 төгрөгөөр өгсөн. Дээрх мөнгөнөөс Батбилэгт 150,000 төгрөгийг би өөрийн дансаар эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 87-89/,

Э.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Нямаа, Батбилэг, Мөнхбат бид нар нийлээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Монос” эмийн сангийн ард зогсоолд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Мөнхбат бид хоёр очиж авсан. Бид хоёр тайлж авахдаа бээлийтэй байсан. Маргааш өглөө нь “Да хүрээ” захын тэнд байдаг яндан засварын газарт нүүрсэн яндангаа 200,000 төгрегөөр өгсөн. Мөнхбат бид хоёр 100,000 төгрөгөөр хувааж авсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Батбилэгийн машиныг гуйгаад Мөнхбат, Нямбаа бид гурав Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны тэнд байрлуулсан байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлаад, Нямаа зарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 94-96/,

С.Батбилэгийн мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Монос” эмийн сангийн хойд талд байрлах авто машины зогсоол дээрээс хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Цэнгүүнжав, Менхбат хоёр аваад Нямаа бид хоёр машин дотроосоо хүн харж байсан. Тэгээд авсан яндангаа орой нь Цэнгүүнжавын гэрт үлдээсэн ба маргааш өглөө нь миний машины түлхүүрийг Цэнгүүнжав, Мөнхбат хоёр ирж аваад явсан. Тэгэхдээ миний машинд өмнөх өдөр хулгайлсан байсан янданг сольж хийгээд “Да хүрээ” захын тэнд байрлах засвар дээр аваачиж өгсөн байсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө Мөнхбат, Цэнгүүнжав, Нямаа нар ирээд миний Приус-20 маркийн 15-35 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад үдээс хойш 14-15 цагийн үед буцаж ирсэн. Ирээд надад Мөнхбат "чиний машиныг авч яваад нэг машины яндан хулгайлаад түүнийгээ сольж хийгээд зарсан, зарсан мөнгөнөөсөө Мөнхбат өөрийн хаан банкны 5039639071 данснаас манай эхнэр Одгэрэлийн 5381109597 гэсэн дансруу 150,000 төгрөг шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-н 101-103/,

Н.Нгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бид нар нийлээд Уланхуарангийн тэнд гэр хорооллоос /Дотоод хэргийн их сургуулийн гэр хороолол/ Приус-20 маркийн автомашины 1 талын толийг Мөнхбат бид хоёр ноцолдож байгаад хугалчихсан ба сандарсандаа аваад машиндаа хийчихсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны тэнд байдаг “Монос” нэртэй эмийн сангийн тэнд байдаг зогсоолоос Приус-20 маркийн машины нүүрсэн янданг Цэнгүүнжав, Менхбат хоёр хулгайлсан ба тухайн үед бид нар уучихсан байсан. Тэр янданг зараад олсон ашигнаас нь манай аав Найдандоржид надад өгөөрэй гэж хэлээд 150,000 төгрөг өгсөн байсныг нь би авсан. Цэнгүүнжав, Мөнхбат хоёр нийлээд халдвартын тэнд очоод машинаас буусан. Удаагүй ирээд багажинд машины яндан хийгээд тэрийгээ Да хүрээ захын тэнд байдаг яндангийн засварын газарт 700,000 төгрөгөөр өгөөд Мөнхбатын дансруу шууд хийлгэсэн. Би мөнгө аваагүй..” гэсэн мэдүүлэг /хх-н 108-110/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Харагчин овогт Мөнхсүхийн Мөнхбат, Урианхай овогт Эрдэнэцэцэгийн Цэнгүүнжав нар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Харуулынхан овогт Мягмарсүрэнгийн Батбилэг, Боржигин овогт Найдандоржийн Нямаа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          Иймд шүүгдэгч М.М, Э.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож,

шүүгдэгч М.Б, Н.Н нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг  үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчид хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас Б.Батбилэг, М.М, Н.Н, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх  шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. М.Мөнхбат,Э.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай,

          М.Б, Н.Нямаа нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г баримтлан  3.7 дугар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулий тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4- д  М.М, Э.Ц нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 7 .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  Б.Батбилэг, Н.Н нарт тус бүр бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар М.М, Э.Ц нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. М.М, Э.Ц Б., Н.Н  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт  заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 3.5-т зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг Б.Батбилэг, Н.Н нарт тус бүр хүлээлгэсүгэй.

 

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.М, Э.Ц Б.Бг, Н.Н нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол авсан Б.Батбилэг, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, М.М, Э.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Б.Батбилэг, Н.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН