| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0449/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 519
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч /хохирогч/ О.Х, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Х, Б.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00310 0325 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, О.Х,
2. Монгол Улсын иргэн, Б.А,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Х, Б.А, М.Ариунболд нар нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжинд хоорондоо маргалдан улмаар Б.А нь О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Х нь М.Ариунболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ О.Х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид тааралдаж, бага зэрэг архи ууж байгаад хоорондоо маргалдаж, би О.Хын биед гэмтэл учруулсан. О.Х нь Б.Ариунболдын биед гэмтэл учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Ариунболдын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-8/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Хын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхагва-Очирын өгсөн мэдүүлэг /хх-н 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2005 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1250 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 41/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 46/, О.Хын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49-50/, Б.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55-56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч О.Х, Б.А, М.Ариунболд нар нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжинд хоорондоо маргалдан улмаар Б.А нь О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Х нь М.Ариунболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Х, Б.А нарыг 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 19 дүгээр гудамжинд хоорондоо маргалдан улмаар Б.А нь О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн шүүгдэгч О.Х нь М.Ариунболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Ариунболдын хохирогчоор өгсөн: “...Миний толгой зүүн талдаа нэг хагарсан. Нүүр хавдсан байсан. Хишигтогтох толгой руу цохихдоо чулуугаар цохьсон байх. Миний биед учирсан гэмтлийг Хишигтогтох зодож учруулсан. Харин Амгаланбаярын баруун нүд хавдсан байсан ба Хишигтогтохтой зодолдох явцдаа авсан гэмтэл. Хишигтогтохын хамарнаас цус гарсан байсан. Энэ гэмтлийг Амгаланбаяр нэг удаа нүүр рүү нь өшиглөж учруулсан.” гэх мэдүүлэг /хх-н 5-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Хын хохирогчоор өгсөн: “...Миний тархи хагарсан. Мөн зүүн талын нүд хавдсан, үүдэн нэг шүд хөдөлгөөнтэй болсон, 2 шүд хөдөлгөөнтэй, хамар мурийлттай байна. Би тухайн үед Ариунболдын биед бараг хүрээгүй бүгд зэрэг зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн: “...Тухайн 3 найз ээлжлээд нэгэнтэйгээ зодолдоод байсан. Эхлээд Ариунболд, Хишигтогтох нар машины гадна барьцалдсан байхад нь салгаж Ариунболдыг машин руу Шараа бид 2 авч орсон байхад Амгаланбаяр, Хишигтогтох нар хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэхэд Амгаланбаярын толгойноос бага зэрэг цус гарч байсан. Харин Хишигтогтохын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Дараа нь Хишигтогтох Ариунболдыг доороо оруулсан байхад Амгаланбаяр цаад талаас нь гүйж ирээд Хишигтогтохын нүүр рүү өшиглөсөн. Тэгээд салгахад Хишигтогтохын хамарнаас цус гарч баруун гарын үе хэсгээр нь шалбарсан цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2005 дугаартай:
1. М.Ариунболдын биед баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1250 дугаартай:
1. О.Хын биед хамрын яс, таславчийн хугарал, мурийлт, 1 шүдний эмтрэл, 1 шүдний сулрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 30-31/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Х, Б.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.Х, Б.А нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “торгох ялыг төлж чадахгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч М.Ариунболд, Б.А нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.