Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 891

 

 

 

   

 

 

      2020      05       13                                    2020/ШЦТ/891

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх  

хохирогч: Ц.Бат-Эрдэнэ

шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Батбаярт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Х.Б, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тээвэр зохицуулагч мэргэжилтэй, хувиараа “Да хүрээ” зах дээр машин зардаг ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 1-9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч Х.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ц.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа толгойгоороо мөргөж, толгойн тус газар нь гараар цохих үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

      

  Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

 Хохирогч Ц.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Да Хүрээ” зах дээр хамт ажилладаг ахын төрсөн өдөр болоод бид нар архи уусан байсан. Сүүлдээ архи уугаад тасарсан байсан болохоор юу болсон талаараа сайн санахгүй байна. Тэгээд дэлгүүр дотор Х.Бтай мууудалцсан бөгөөд гарахдаа цохиулсан байсан. Бид нарын хооронд муудалцах шалтгаан байхгүй. Согтуу байсан учраас юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Гэхдээ миний нүүрний урдаас мөргөхөд миний үүдэн шүд тагнайд наалдсан.

 Тэгээд доошоо суугаад шүдээ эвэнд оруулсан. Босоод ирэхэд уруулнаас цус гарч байсан болохоор гэмтлийн эмнэлэг явж уруулаа эмчлүүлсэн. Маргааш нь шүүх эмнэлэг рүү явж үзүүлэхэд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Шүдээ үзүүлэхэд суларсан гэсэн дүгнэлт гарсан хэдий ч нэгэнт хөдөлсөн учраас эвэндээ орох боломжгүй байна. Эхлээд эмнэлэг дээр сувгийн эмчилгээ хийлгэж шүдээ тогтоох эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ мөнгийг шүүгдэгчийн зүгээс өгөөгүй. Мөн томографийн зураг авахуулсан. Мөн томографийн зураг авахуулж, эм авсан мөнгөө нэхэмжлээд авсан. Шүдэндээ эмчилгээ хийлгээд 3 сарын дараа тогтох боломжгүй бол солиулах шаардлагатай гэсэн. Саяхан өөр эмнэлэгт шүдээ үзүүлсэн. Тэгэхэд үүдэн 2 шүд хөдөлгөөн ихтэй байгаа учраас хажуу шүдэндээ нөлөөлөөд угнаасаа өрөвссөн байна гэж хэлсэн. Тэгээд шүдээ солиулах шаардлагатай гэсэн. Эхний ээлжинд гэмтэл авсан 2 шүдээ солиулах зардал нэхэмжилж байна. Миний шүд цаашдаа тогтох боломжгүй болсон учраас шүдээ авахуулж, шүд хийлгэх шаардлагатай байна. Шүд хөдөлсөн учраас хоол унд идэхэд хүндрэлтэй байна гэв.

          Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тогтоол: хохирогч  Ц.Бат-Эрдэнээс гаргаж өгсөн 3 хуудас 6 ширхэг баримтыг 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэжээ. /хх- 3/, Хохирогч Ц.Бат-Эрдэнэд 279.610 төгрөгийг Х.Баас хүлээлгэн авсан тухай баримт / хх-н 7-8/,

            Хохирогч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “... 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би “Мөнгөн хүлэг” зах дотор байдаг ТҮЦ-нд Заяа ах, Ганаа, Ука, Алтангэрэл Батбаяр нарын хамт 4-5 шил архи ууж сууж байгаад Батбаяр бид хоёр маргалдсан. Бид хоёр маргалдахад дэлгүүрийн худалдагч бид нарыг дэлгүүрээсээ гаргасан. Тэгтэл Батбаяр миний уруул хэсэгт толгойгоороо мөргөж, толгойгоороо мөргөж, толгойн ар дагз хэсэгт гараараа нэг удаа цохьсон.Батбаяраас өөр намайг цохиж зодсон хүн байхгүй .. гэсэн мэдүүлэг /хх 10-12/,

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 22/

        Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4039 тоот шинжээчийн

1.Ц.Бат-Эрдэнийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт / хх-н 23-24/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 25-26/, Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 38-46/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 30/, Х.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27 /, прокурорын тогтоол /хх-н 28-29/,

Яллагдагч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Да хүрээ захын хажууд Мөнгөн хүлэг захын хашаан дотор Бат-Эрдэнэ, Алтангэрэл, Батбаатар, Батзаяа ах бид нар 3-4 шил архи хувааж уусан. Тэгээд Түцнээсээ гараад Хишиг дэлгүүрийн гадаа би Бат-Эрдэнэтэй маргалдаж намайг заамдаад боохоор нь би Бат-Эрдэнийн нүүр лүү нь толгойгоороо мөргөж гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-33 /, Х.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол,  /хх-н 34-35 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Быг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ц.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөж толгойн тус газар нь гараар цохих үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           Шүүхээс шүүгдэгч Х.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ц.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөж толгойн тус газар нь гараар цохих үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архи уугаад тасарсан байсан болохоор юу болсон талаараа сайн санахгүй байна. Тэгээд дэлгүүр дотор Х.Бтай мууудалцсан бөгөөд гарахдаа цохиулсан байсан. Бид нарын хооронд муудалцах шалтгаан байхгүй. Согтуу байсан учраас юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Гэхдээ миний нүүрний урдаас мөргөхөд миний үүдэн шүд тагнайд наалдсан. Тэгээд доошоо суугаад шүдээ эвэнд оруулсан. Босоод ирэхэд уруулнаас цус гарч байсан болохоор гэмтлийн эмнэлэг явж уруулаа эмчлүүлсэн. Батбаяр миний уруул хэсэгт толгойгоороо мөргөж, толгойгоороо мөргөж, толгойн ар дагз хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг,

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4039 тоот шинжээчийн дүгнэлтээр Ц.Бат-Эрдэнийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн тогтоогджээ /хх-н 23-24/,

Яллагдагч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хишиг дэлгүүрийн гадаа би Бат-Эрдэнэтэй маргалдаж намайг заамдаад боохоор нь би Бат-Эрдэнийн нүүр лүү нь толгойгоороо мөргөж гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-33/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Бат-Эрдэнийн шүүхийн шатанд  эмчилгээний зардалд нэхэмжилсэн 356.000 төгрөгийг шүүгдэгч Х.Баас гаргуулж, Цаашид гарах шүдний эмчилгээний зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнм 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Мээрэн овогт Х.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Х.Б нь шүүхийн тогтоосон хугцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 356.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 02 дугаар хороо 17-903 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт олгох, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН