| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0801/Э |
| Дугаар | 988 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 988
2020 05 27 2020/ШЦТ/988
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
иргэдийн төлөөлөгч Л.Чулуужав,
улсын яллагч Н.Дуламсүрэн,
шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ҮД:19-54,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ЦП нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00680 0210 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.М
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн автобусны буудлын эцсийн зогсоол дээр иргэн Ц.Ц тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хөлөөрөө хавсарч газар унагааж, дээр нь гарч гараараа толгойн тус газар нь цохих зэргээр зодож, тархинд баруун тал бөмбөлөгийн дух зулай, дагз чамархай хэсгийн орой болон суурь хэсгийг бүхэлд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн орой суурь хэсэг, хоёр талын бөмбөлөгийн дотор гадаргуу, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тармал цус харвалт, баруун тал бөмбөлөгийн зулай, дагзны дэлбэнгийн суурийн урд хэсэг, чамархайн суурь хэсгийн тархины няцрал бүхий хүнд гэмтэл учруулж алсан /талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цаг 30 минутад нас барсан/ гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ЦП мэдүүлэхдээ: Би хохирогчийн ээж нь бөгөөд бүх зүйл ил тодорхой тул ярих зүйлгүй. Шүүгдэгчийн ар гэрийнхэн хохиролд 8.311.000 төгрөгийг өгсөн. Одоо баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ЦПийн өгсөн: ...Бид хоёр Зурагтад очоод н.Анхмаатай уулзахад өчигдөр дөрвөөс тавуулаа гарсан байна, архи уугаад хоорондоо маргалдсан байна, нэгийгээ зодсон байна, нэг нь эмнэлэгт, нэг нь цагдаад баригдсан нөгөө хэд нь зугтаасан байсан гэж хэлсэн. Хэн эмнэлэгт байгаа талаар нь хэлээгүй. Гэмтлийн эмнэлэгт очсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 102 дугаарт залгаж Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын утсыг аваад ярих гэж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Баттулга над руу залгаад хүү чинь өчигдөр шөнө хүнд зодуулсан байна, гэмтлийн эмнэлэг дээр яваад оч гэж хэлсэн. Цагдаагаас ярихаар нь хүүгээ зодуулсан гэдгийг мэдсэн юм. Гэмтлийн эмнэлэг дээр 12:30 цагийн үед очиход Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, хагалгаанд орсон байдалтай хэвтэж байсан. Эмчлэгч эмч н.Пүрэвдоржтой уулзахад энэ хүүхэд үхэх сэхэхийн зааг дээр ирсэн, хагалгаанд яаралтай орсон, тархинд их хэмжээний цус хуралттай, суурь яс гэмтэлтэй, хүнд хагалгаанд орсон, эргэж сэрэх найдвар бага гэж хэлсэн. Тархи ургамал болсон, зүрхээрээ л амьдарч байгаа шүү гэж хэлж байсан. Гэмтлийн эмнэлэгт тав хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад 01 дүгээр сарын 30-ны орой 21:30 цагт нас барсан. Гомдолтой байна. Буяны ажил хийсэн зүйлийн тооцоог гаргаагүй байгаа. Ирэх 7 хоногоос нэхэмжилж байгаа зүйлийн баримт болон холбогдох материалыг авч ирж өгнө...гэх мэдүүлэг /1-p хх-ийн 91-92 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-9 дүгээр тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14 дүгээр тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-30 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амарбаясгалангийн өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23:00 цаг орчмын үед Ботаникийн автобусны буудлын эмийн сангаас эм авах гээд очиход эмийн сан хаалттай байсан, намайг эмийн сан руу явж байхад эмийн сангийн баруун талд барилгын материалын дэлгүүрийн үүдэнд хоёр согтуу хүн байсан, нэг хүн нь газар хөдөлгөөнгүй хэвтсэн байсан ба хажууд нь байсан намхан залуу нь газар хөдөлгөөнгүй хэвтэж байгаа эрэгтэй хүнийг босооч ээ гээд нүүр лүү нь алгадаад байсан. Би харчихаад цаашаа эмийн сан орсон чинь хаалттай байсан. Эмийн сангийн цонх гэрэлтэй байсан болохоор онгойж магадгүй гэж бодоод хэсэг хүлээсэн. Эмийн сан онгойхгүй болохоор нь буцаад эмийн сангийн хашаанаас алхаад гараад ирэхэд намхан залуу нь тэр хавиар явж байсан хүмүүсийг дуудаад утсаар яриулаад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан, хүмүүс тэрийг нь анзаарахгүй тоохгүй яваад байсан ба би алхаад очиход надаас ахаа утсаараа залгаад өгөөч манай найз хөлдөх гээд байна аа гэсэн. Тэгэнгүүт нь би танай найз яасан юм гэж асуухад манай найз хөлдөх гээд байна гэсэн, өөр юм яриагүй, би тэгээд утсаараа 102 дугаарт залгаж дуудлага өгсөн, утсаар ярьж байх хооронд хөдөлгөөнгүй газар хэвтэж байсан эрэгтэй хүнийг тойрон 2-3 залуучууд ирчихсэн байсан. Би дуудлага өгч байхдаа намхан залуу руу харж байсан болохоор тэр хэдэн залуучууд хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Би цагдаад дуудлага өгөөд өөр эмийн сан орох гээд яараад яваад өгсөн. Надтай уулзсан намхан залуу нилээн согтуу байсан, газар унаж хөдөлгөөнгүй хэвтэж байсан эрэгтэй хүнийг би тасарчихсан байна гэж бодож байсан. Тэр залуу газар тэрийж унасан, ямар нэгэн хөдөлгөөнгүй байдалтай байсан, толгой нь ертөнцийн зүгээр хойшоо харсан, барилгын материалын хаалга тал руу харсан байсан, хөлнийх нь ойролцоо газар цус болчихсон байсан. Хэвтэж байсан эрэгтэй хүн бараан өнгийн хувцастай байсан бөгөөд нүүр царай нь сайн харагдаагүй, намхан согтуу залуугаас ах хүн байсан ба намхан залуу нь 22-23 орчим насны залуу байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Энхболдын өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 24-25-ны хооронд Гачуурт 115 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатарын хамтаар 63-51 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны орой 23 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаникийн автобусны буудал дээр цус болчихсон согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шуурхай очиход Цогт тэнгэр караокены хаалгаар ороход шалан дээр шатны хажуу талд хамар болон амнаас цус гарсан, 25-30 орчим насны эрэгтэй хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хажууд нь хамт явж байсан найз Алтансүх нь согтуу байдалтай, өөр хамт явж байгаа хүн байгаагүй, Алтансүх би маргалдаад цохиж зодсон юм. Надтай маргалдсан гэж хэлж байсан. Хэргийн газар очсоны дараа 103 дугаарт залгаж түргэн тусламж дуудаж, түргэн тусламж ирэх үед нь талийгаачийг хүлээлгэн өгч, талийгаачтай хамт явж байсан Алтансүхийг Улиастай 120-д эрүүлжүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтансүхийн өгсөн: ...Өчигдөр буюу хэрэг гардаг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед найз болох М , Амаржаргал, Ц.Ц, Хүрэлсүх, Лхагважав бид зургаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн эцэст байх “Саран бууз” гэх нэртэй караоке орцгоосон. Тухайн караокед 0,75 литрийн “Соёрхол” архи 2 шилийг М , Амаржаргал, Ц.Ц, Хүрэлсүх бид 5 хувааж уусан. Харин Лхагважав архи уугаагүй. Авсан архиа тухайн караокед нь ууж дуусгаад ойролцоогоор хоёр цаг гаран суусан. Тэгээд караокеноос гарахад М , Ц.Ц хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. М Цэрэнбямбыг “чи ингэж новшийн загнаж болохгүй шүү” гэж хэлээд Цэрэнбямбын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа алгадсан. Тэгэхэд Ц.Ц юм дуугарахгүй зогсоод байсан. Тэгээд би цаашаагаа алхаж явж байгаад эргээд харахад Ц.Ц, М хоёр бие биенийгээ гараараа цохиод зодолдож эхэлсэн. Тэгээд бид нар голоор нь орж салгахад М “Ц.Ц аа, чи намайг барах болоогүй шүү” гэж хэлэхэд М уурлаад дахиад тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон. Тэгэхэд Ц.Ц, М хоёр барьцалдаж байж байгаад хоёулаа газар унасан. Тэгээд босч ирээд байж Ц.Ц, М ын хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед М ын хамарнаас нь цус гараад тогтохгүй байсан болохоор нь би Ботаникийн эцсийн ертөнцийн зүгээр урд талын ТҮЦ орж 500 граммын цэвэр ус авч ирээд М ын хамарны цусыг угаасан. М ын хамарны цус нь тогтохгүй байсан бөгөөд М “Энэ муу миний хамрыг чихэх болоогүй” гэж хэлээд Ц.Ц руу гүйж очоод хавирч унагаагаад Цэрэнбямбын дээр нь гарч байгаад баруун гараараа нүүр хэсэгт нь 3 удаа цохисон. Тухайн үед Цэрэнбямбын нүд нь солийгоод ямар нэгэн үйлдэл хийхгүй болохоор нь “наад чинь эвгүй болчихлоо одоо боль” гэж хэлээд би салгасан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Яг яаж унасныг нь харж чадаагүй. Харахад Ц.Ц газар нуруугаараа хэвтээд дээшээ харчихсан. Харин М дээр нь гараад цохиж байсан. Тухайн үед Ц.Ц ямар ч хөдөлгөөн мэдрэлгүй сонин болсон байсан би түргэн тусламж дуудсан байсан болохоор түргэн тусламж иртэл хүлээгээд суусан. Харин хамт явж байсан залуучууд бүгд хаяаад явсан. Тэгээд би цагдаа ирэхээр нь “би цохиж зодоогүй” гэж хэлэхээр итгэхгүй байх гэж бодоод “би цохиж зодсон юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-115 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Амархүүгийн өгсөн: ...Тэгээд караоке дотор ороод 0,75 литрийн “Соёрхол” архи 2 шилийг хувааж ууцгаасан. 22 цаг өнгөрч байхад тухайн караокеноос гаръя гээд байсан. Дараа нь бид нар хойноос нь гарахад Ц.Ц, М нар караокений гадаа хэрэлдээд маргалдаад барьцалдаж авсан байдалтай байсан. Тэгээд юу юугүй хоорондоо бие биенийгээ цохилцоод эхэлсэн. Тэр хоёрыг зодолдох үед бид нар голоор нь салгахад дахиад бие бие рүүгээ дайраад зодолдоод байсан. Тэгээд нэг харахад зам дээр Ц.Ц, М нар хэвтчихсэн М дээр нь харин Ц.Ц доор нь орчихсон ноцолдож байсан. Тухайн үед би өөрөө их согтсон байсан ба нэг харахад Ц.Ц бөгсөөрөө газар, нуруугаараа хана налаад суучихсан ямар нэгэн мэдрэлгүй болчихсон байсан. Тэгээд би тухайн үед тасарсан байсан бөгөөд яаж гэртээ харьснаа санахгүй, өглөө гэртээ сэрсэн...
...Цогт тэнгэр караокеноос 22:00 цаг орчим гарч ирсэн. Эхлээд М , талийгаач хоёр гарсан. Тэр хоёрын дараа бид хэд ар ардаас цувраад гарсан. Би хамгийн сүүлд ариун цэврийн өрөө орчихоод ганцаараа гадаа гарахад Цогт тэнгэр караокений үүдэнд талийгаач, М хоёр барьцалдаж зогсоож зодолдож эхэлж байсан. Хэн хэнийгээ эхлээд цохисныг мэдэхгүй байна. /Төмөрсүх, Алтансүх хоёртой маргааш өглөө нь утсаар ярихад өчигдөр орой М караокены гадаа Ц.Цаг эхлээд алгадсан гэж хэлж байсан/ Би нилээн муудсан зогсож байсан, Төмөрсүх эхлээд голоор нь орж салгаж байх шиг харагдсан. Тэрний дараа тэр хоёр дахиад замын хажууд зодолдоод байх шиг байсан. Би бол очиж салгаагүй, Төмөрсүх л салгаад байсан. Би М талийгаачийг алгадсаныг хальт санаж байна, тэрний дараа байх М ын хамрыг талийгаач цохиж хугалсан. М тухайн үед хамар хугалчихлаа гээд орилоод цус нөжтэйгээ хутгалдсан байсан. Нэг ухаан орсон чинь талийгаачийг Цогттэнгэр караокений урд талын хана налуулж суулгасан байсан. Хэн суулгасныг санахгүй байна, би жоохон зайтай зогсож байсан. Би талийгаач дээр хана налсан байхад нь очоогүй, тэрний дараа нэг ухаан ороход “Өгөөмөр” захын урд гэр лүүгээ харьж явж байсан. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 25-ны өглөө ажил дээр Төмөрсүх байсан. Хальт мэнд мэдчихээд ажилдаа гараад эргээд Төмөрсүхтэй утсаар яриад өчигдөр юу болов оо, би сайн санахгүй байна гэж хэлсэн чинь өчигдөр цагдаа ирээд Алтансүхийг аваад явсан. Алтансүх цагдаа дээр байгаа, талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан байх гэж надад хэлсэн, бид хоёр өөр юм яриагүй. Тэгээд ажлаа хийгээд явж байхад өдөр 12:00 цаг орчмын үед М над руу залгаад хаана байна гэхээр нь ажил дээрээ чи хаана байгаа юм гэсэн чинь би гэртээ байна гээд утсаа салгасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 124 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Төмөрсүхийн өгсөн: ...Караоке дотор ямар нэгэн маргаан болоогүй. Бид хэд нэг нэгээрээ гадагшаа гарсан, намайг караокений гадаа үүдэнд гарахад Амархүү, Лхагвадорж, М , Ц.Ц, Алтансүх нар байсан. М , Ц.Ц хоёр үүдэнд маргалдаад өөд өөдөөсөө харан зогсож байсан. /хоорондоо яг юу ярьж байсныг санахгүй байна/ юу юугүй М талийгаач Ц.Цаг 1 удаа алгадсан, зөрүүлээд Ц.Ца М ыг хамар хэсэг рүү нь цохисон, нэг харсан чинь М талийгаач Цэрэнбямбын дээр гарчихсан цус нөжтэйгээ холилдсон, талийгаачийн хацар луу нь гараа зангиад цохиод байхаар нь би очиж салгаж авсан. Тэгээд талийгаач Ц.Ц газраас боссон. Алтансүх ТҮЦ рүү зам гарч гүйгээд ус авч ирээд М ын нүүрийг угааж өгсөн. Эхнэр Мөнхзул над руу залгаад байхаар нь би утсаар ярьж байгаад эргээд харахад замын хажууд М талийгаачийг доороо оруулчихсан цохиж байсан. Аль хэсэгт нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, тэгээд би очоод ардаас нь татаад М ыг босгож салгасан, талийгаач Ц.Ц ухаангүй хэвтэж нүд нь цэхийсэн цайрсан байдалтай болчихсон байсан. Би М ыг салгаад боль гэж хэлээд цааш жоохон холдуулаад эргээд харахад талийгаач Ц.Цаг газраас босгож хана налуулж суулгасан байсан, хэн суулгасныг мэдэхгүй байна. Лхагвадорж замын урд талын ТҮЦ-ээс ус авч ирж талийгаачийн нүүр лүү сэргээх гэж цацахад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Нэг мэдсэн чинь цагдаа ирсэн, хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна, цагдаагийн дараа эмнэлэг ирсэн гэсэн. Би цагдаа ирэхээр нь яваад өгсөн. Лхагвадорж, Амархүү хоёр цагдаа ирэхээс өмнө явчихсан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лхагвадоржийн өгсөн: ...Гадаа гараад М Цэрэнбямбын авсан “Хараа” архинаас болж Ц.Цтай маргасан. Ц.Ц, М хоёр маргалдаж байгаад М Цэрэнбямбыг хацар хэсэгт нь гараараа алгадахад Ц.Ц зөрүүлээд М ыг алгадсан. Тэгээд Ц.Ц, М хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад гараараа бие биенийгээ цохиж эхэлсэн. М , Ц.Цаг газар унагаагаад дээр нь гараад цохиход Ц.Ц газар хэвтэж байгаад дээр нь байгаа М ын хамар хэсэгт нь нэг удаа цохиход М хамраа бариад Цэрэнбямбын дээрээс боссон. Тэгээд явцгаая больё гээд замын гарцан дээр зогсож байхад М Ц.Цаг хавирч унагаасан. Тэгэхэд Ц.Ц ар дагзаараа засмал зам дээр савж унасан. Ц.Ц газар унахад Төмөрсүх очоод М ыг салгасан. Ц.Ц газар унаснаасаа хойш хөдлөөгүй, нүд нь цагаанаараа эргэлдээд ухаангүй болсон байсан. Би замын урагшаа гүйж гараад ТҮЦ-ээс ус авч ирэхэд Ц.Ц замын хажуу талд байх барилгын материалын дэлгүүрийн хана түшүүлээд тавьчихсан байсан. Авч ирсэн усаа Ц.Ц руу цацахад ухаангүй ямар нэгэн хөдөлгөөн үзүүлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Цэрэнбямбын өгсөн: ...Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед би Ц.Ц ах олдохгүй утас нь холбогдохгүй байхаар нь ажлын газрын Анхмаа гэх эмэгтэйтэй утсаар холбогдоход “хүрээд ир чамд хэлэх зүйл байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход “Өчигдөр архи ууцгаагаад хоорондоо зодолдсон юм шиг байна, тэгээд Ц.Ц ГССҮТ рүү явсан байх. Харин бусад нь зугтаасан гэж надад хэлсэн. Тэгээд би ээж болох Цэрэнпүрэвийг дагуулаад ГССҮТ очиход Ц.Ц ах сэхээнд ухаангүй тархины хагалгаанд орсон байсан. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр 13 цагийн үед очиход Ц.Ц ахтай хамт ажилладаг зүс таних Алтансүх байсан. Тэгээд Алтансүх надад хэлэхдээ “Цэрэнбямбыг М зодсон шүү дээ” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд уранхай гарсан байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд гарсан 31,5 см, 15,7 см, 4,4 см, 15,3 см, 15,8 см, 32 см, 6 см, 18,6 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Шинжээч Э.Баярсайхан гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-180 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1970 дугаартай шинжээчийн:
1. Ц. Цэрэнбямбын биед тархины баруун талын бөмбөлөгийн суурь болон оройн хэсгийг хамарсан хатуу бүрхүүлийн доорхи тархмал цусан хураа , аалзан хальсны доорхи тархмал цус харвалт, тархи дарагдал, баруун зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал,иврэлт, баруун талын бөмбөлөгийн цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун зулай, чамархайн хуйх, баруун зүүн нүдний зовхи хүзүүнд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр , хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна . Шинжээч эмч Т. Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-н 155-157-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:
- Талийгаач Ц.Цэрэнбямбын 18571 дугаартай өвчний түүх, нас барсны гэрчилгээ /1-р хх-ийн 55-75 дугаар тал/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай:
1. М.М гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.М нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.
2. М.М нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.М нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.
3. М.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.М нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. М.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. М.М д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. М.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.М нь болсон байдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Шинжээч О.Баатаржав, Л.Баттулга, Я.Ганхүү гэх дүгнэлт /1-р хх-ийн 175-176 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.М ын: ...Караокеноос талийгаач бид хоёр түрүүлээд гарч байхад талийгаач надад хандаж яасан их архи голдог юм, тийм их мөнгөтэй бол дахиад нэгийг аваад өгчих гээд байсан. Тэгэхээр нь би чадахгүй гээд талийгаач бид хоёр гадаа барилцаж авсан. Намайг янз янзын үгээр өдөөд архи аваад өгчих гээд байхаар нь би түрүүлээд нүүр хэсэгт нь цохиход зөрүүлээд миний нүүр хэсэгт цохисон, бид хоёр бие биенээ 2-3 удаа цохисон. Бид хоёр бие биенээ цохиж байхад караоке дотроос Алтансүх, Төмөрсүх, Амархүү, Лхагвадорж нар гарч ирээд Төмөрсүх бид хоёрын дундуур орж салгасан байх, би талийгаачаас холдох үед Төмөрсүх чиний хамар хугарчихсан байна гэж надад хэлсэн. Талийгаач бид хоёр зодолдохоо хэсэг больсон. Алтансүх замын урд талын ТҮЦ-с цэвэр ус авч ирж би хамраа угаасан, цус тогтохгүй байхаар нь талийгаач замын хажууд зогсож байхад би гүйж очоод хавирч унагасан. Талийгаач зүүн талаараа газар унасан. Талийгаачийг газар унасны дараа намайг нэг нь хойш татаад хана налуулсан, тэрний дараа Төмөрсүх талийгаачийг ухаан алдсан юм шиг байна гэж хэлэхээр нь би хамраа угааж байсан усыг аваачиж талийгаачийн нүүр лүү цацсан. Ерөөсөө хөдлөхгүй байсан. Талийгаач хөдлөхгүй байхад хоёр нь өргөөд /хэн өргөснийг мэдэхгүй байна/ хажууд байсан хана түшүүлж суулгасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-228 дугаар тал/,
- Шүүгдэгч М.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 229, 2-р хх-ийн 7 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн автобусны буудлын эцсийн зогсоол дээр иргэн Ц.Ц тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хөлөөрөө хавсарч газар унагааж, дээр нь гарч гараараа толгойн тус газар нь цохих зэргээр зодож, тархинд баруун тал бөмбөлөгийн дух зулай, дагз чамархай хэсгийн орой болон суурь хэсгийг бүхэлд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлөгийн орой суурь хэсэг, хоёр талын бөмбөлөгийн дотор гадаргуу, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тармал цус харвалт, баруун тал бөмбөлөгийн зулай, дагзны дэлбэнгийн уурийн урд хэсэг, чамархайн суурь хэсгийн тархины няцрал бүхий хүнд гэмтэл учруулж алсан /талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цаг 30 минутад нас барсан/ гэмт хэргийг үйлдсэн болох нь
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ЦПийн “...Тэгээд бид хоёр 102 дугаарт залгаж Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын утсыг аваад ярих гэж байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Баттулга над руу залгаад хүү чинь өчигдөр шөнө хүнд зодуулсан байна, гэмтлийн эмнэлэг дээр яваад оч гэж хэлсэн. Цагдаагаас ярихаар нь хүүгээ зодуулсан гэдгийг мэдсэн юм. Гэмтлийн эмнэлэг дээр 12:30 цагийн үед очиход Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, хагалгаанд орсон байдалтай хэвтэж байсан. Эмчлэгч эмч н.Пүрэвдоржтой уулзахад энэ хүүхэд үхэх сэхэхийн зааг дээр ирсэн, хагалгаанд яаралтай орсон, тархинд их хэмжээний цус хуралттай, суурь яс гэмтэлтэй, хүнд хагалгаанд орсон, эргэж сэрэх найдвар бага гэж хэлсэн. Тархи ургамал болсон, зүрхээрээ л амьдарч байгаа шүү гэж хэлж байсан. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад 01 дүгээр сарын 30-ны орой 21:30 цагт нас барсан...” гэх мэдүүлэг /1-p хх-ийн 91-92 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-9 дүгээр тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14 дүгээр тал/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-30 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Амарбаясгалангийн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23:00 цаг орчмын үед Ботаникийн автобусны буудлын эмийн сангаас эм авах гээд очиход эмийн сан хаалттай байсан, намайг эмийн сан руу явж байхад эмийн сангийн баруун талд барилгын материалын дэлгүүрийн үүдэнд 2 согтуу хүн байсан, нэг хүн нь газар хөдөлгөөнгүй хэвтсэн байсан ба хажууд нь байсан намхан залуу нь газар хөдөлгөөнгүй хэвтэж байгаа эрэгтэй хүнийг босооч ээ гээд нүүр лүү нь алгадаад байсан. Би харчихаад цаашаа эмийн сан орсон чинь хаалттай байсан. Эмийн сангийн цонх гэрэлтэй байсан болохоор онгойж магадгүй гэж бодоод хэсэг хүлээсэн. Эмийн сан онгойхгүй болохоор нь буцаад эмийн сангийн хашаанаас алхаад гараад ирэхэд намхан залуу нь тэр хавиар явж байсан хүмүүсийг дуудаад утсаар яриулаад өгөөч, цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан, хүмүүс тэрийг нь анзаарахгүй тоохгүй яваад байсан ба би алхаад очиход надаас ахаа утсаараа залгаад өгөөч манай найз хөлдөх гээд байна аа гэсэн. Тэгэнгүүт нь би танай найз яасан юм гэж асуухад манай найз хөлдөх гээд байна гэсэн, өөр юм яриагүй, би тэгээд утсаараа 102 дугаарт залгаж дуудлага өгсөн, утсаар ярьж байх хооронд хөдөлгөөнгүй газар хэвтэж байсан эрэгтэй хүнийг тойрон 2-3 залуучууд ирчихсэн байсан. Би дуудлага өгч байхдаа намхан залуу руу харж байсан болохоор тэр хэдэн залуучууд хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Би цагдаад дуудлага өгөөд өөр эмийн сан орох гээд яараад яваад өгсөн. Надтай уулзсан намхан залуу нилээн согтуу байсан, газар унаж хөдөлгөөнгүй хэвтэж байсан эрэгтэй хүнийг би тасарчихсан байна гэж бодож байсан. Тэр залуу газар тэрийж унасан, ямар нэгэн хөдөлгөөнгүй байдалтай байсан, толгой нь ертөнцийн зүгээр хойшоо харсан, барилгын материалын хаалга тал руу харсан байсан, хөлнийх нь ойролцоо газар цус болчихсон байсан...” гэх /1-р хх-ийн 111 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтансүхийн өгсөн “...Тэгээд бид нар голоор нь орж салгахад М “Ц.Ц аа, чи намайг барах болоогүй шүү” гэж хэлэхэд М уурлаад дахиад тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон. Тэгэхэд Ц.Ц, М хоёр барьцалдаж байж байгаад хоёулаа газар унасан. Тэгээд босч ирээд байж Ц.Ц, М ын хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед М ын хамарнаас нь цус гараад тогтохгүй байсан болохоор нь би Ботаникийн эцсийн ертөнцийн зүгээр урд талын ТҮЦ орж 500 граммын цэвэр ус авч ирээд М ын хамарны цусыг угаасан. М ын хамарны цус нь тогтохгүй байсан бөгөөд М “Энэ муу миний хамрыг чихэх болоогүй” гэж хэлээд Ц.Ц руу гүйж очоод хавирч унагаагаад Цэрэнбямбын дээр нь гарч байгаад баруун гараараа нүүр хэсэгт нь 3 удаа цохисон. Тухайн үед Цэрэнбямбын нүд нь солийгоод ямар нэгэн үйлдэл хийхгүй болохоор нь “наад чинь эвгүй болчихлоо одоо боль” гэж хэлээд би салгасан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Яг яаж унасныг нь харж чадаагүй. Харахад Ц.Ц газар нуруугаараа хэвтээд дээшээ харчихсан. Харин М дээр нь гараад цохиж байсан. Тухайн үед Ц.Ц ямар ч хөдөлгөөн мэдрэлгүй сонин болсон байсан би түргэн тусламж дуудсан байсан болохоор түргэн тусламж иртэл хүлээгээд суусан. Харин хамт явж байсан залуучууд бүгд хаяад явсан...” гэх /1-р хх-ийн 113-115 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч А.Амархүүгийн өгсөн “...Дараа нь бид нар хойноос нь гарахад Ц.Ц, М нар караокений гадаа хэрэлдээд маргалдаад барьцалдаж авсан байдалтай байсан. Тэгээд юу юугүй хоорондоо бие биенийгээ цохилцоод эхэлсэн. Тэр хоёрыг зодолдох үед бид нар голоор нь салгахад дахиад бие бие рүүгээ дайраад зодолдоод байсан. Тэгээд нэг харахад зам дээр Ц.Ц, М нар хэвтчихсэн М дээр нь харин Ц.Ц доор нь орчихсон ноцолдож байсан. Тухайн үед би өөрөө их согтсон байсан ба нэг харахад Ц.Ц бөгсөөрөө газар, нуруугаараа хана налаад суучихсан ямар нэгэн мэдрэлгүй болчихсон байсан... Би хамгийн сүүлд ариун цэврийн өрөө орчихоод ганцаараа гадаа гарахад Цогт тэнгэр караокений үүдэнд талийгаач, М хоёр барьцалдаж зогсоож зодолдож эхэлж байсан. Хэн хэнийгээ эхлээд цохисныг мэдэхгүй байна. /Төмөрсүх, Алтансүх хоёртой маргааш өглөө нь утсаар ярихад өчигдөр орой М караокены гадаа Ц.Цаг эхлээд алгадсан гэж хэлж байсан/ Би нилээн муудсан зогсож байсан, Төмөрсүх эхлээд голоор нь орж салгаж байх шиг харагдсан. Тэрний дараа тэр хоёр дахиад замын хажууд зодолдоод байх шиг байсан. Би бол очиж салгаагүй, Төмөрсүх л салгаад байсан. Би М талийгаачийг алгадсаныг хальт санаж байна, тэрний дараа байх М ын хамрыг талийгаач цохиж хугалсан. М тухайн үед хамар хугалчихлаа гээд орилоод цус нөжтэйгээ хутгалдсан байсан. Нэг ухаан орсон чинь талийгаачийг Цогттэнгэр караокений урд талын хана налуулж суулгасан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 124 дүгээр тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Төмөрсүхийн өгсөн “...М , Ц.Ц хоёр үүдэнд маргалдаад өөд өөдөөсөө харан зогсож байсан. /хоорондоо яг юу ярьж байсныг санахгүй байна/ юу юугүй М талийгаач Ц.Цаг 1 удаа алгадсан, зөрүүлээд Ц.Ца М ыг хамар хэсэг рүү нь цохисон, нэг харсан чинь М талийгаач Цэрэнбямбын дээр гарчихсан цус нөжтэйгээ холилдсон, талийгаачийн хацар луу нь гараа зангиад цохиод байхаар нь би очиж салгаж авсан. Тэгээд талийгаач Ц.Ц газраас боссон. Алтансүх ТҮЦ рүү зам гарч гүйгээд ус авч ирээд М ын нүүрийг угааж өгсөн. Эхнэр Мөнхзул над руу залгаад байхаар нь би утсаар ярьж байгаад эргээд харахад замын хажууд М талийгаачийг доороо оруулчихсан цохиж байсан. Аль хэсэгт нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, тэгээд би очоод ардаас нь татаад М ыг босгож салгасан, талийгаач Ц.Ц ухаангүй хэвтэж нүд нь цэхийсэн цайрсан байдалтай болчихсон байсан. Би М ыг салгаад боль гэж хэлээд цааш жоохон холдуулаад эргээд харахад талийгаач Ц.Цаг газраас босгож хана налуулж суулгасан байсан, хэн суулгасныг мэдэхгүй байна...” гэх /1-р хх-ийн 135-136 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лхагвадоржийн өгсөн “...Гадаа гараад М Цэрэнбямбын авсан “Хараа” архинаас болж Ц.Цтай маргасан. Ц.Ц, М хоёр маргалдаж байгаад М Цэрэнбямбыг хацар хэсэгт нь гараараа алгадахад Ц.Ц зөрүүлээд М ыг алгадсан. Тэгээд Ц.Ц, М хоёр бие биетэйгээ барьцалдаж аваад гараараа бие биенийгээ цохиж эхэлсэн. М , Ц.Цаг газар унагаагаад дээр нь гараад цохиход Ц.Ц газар хэвтэж байгаад дээр нь байгаа М ын хамар хэсэгт нь нэг удаа цохиход М хамраа бариад Цэрэнбямбын дээрээс боссон. Тэгээд явцгаая больё гээд замын гарцан дээр зогсож байхад М Ц.Цаг хавирч унагаасан. Тэгэхэд Ц.Ц ар дагзаараа засмал зам дээр савж унасан. Ц.Ц газар унахад Төмөрсүх очоод М ыг салгасан. Ц.Ц газар унаснаасаа хойш хөдлөөгүй, нүд нь цагаанаараа эргэлдээд ухаангүй болсон байсан. Би замын урагшаа гүйж гараад ТҮЦ-ээс ус авч ирэхэд Ц.Ц замын хажуу талд байх барилгын материалын дэлгүүрийн хана түшүүлээд тавьчихсан байсан. Авч ирсэн усаа Ц.Ц руу цацахад ухаангүй ямар нэгэн хөдөлгөөн үзүүлээгүй...” гэх /1-р хх-ийн 125-127 дугаар тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Цэрэнбямбын өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр 13 цагийн үед очиход Ц.Ц ахтай хамт ажилладаг зүс таних Алтансүх байсан. Тэгээд Алтансүх надад хэлэхдээ “Цэрэнбямбыг М зодсон шүү дээ” гэж хэлж байсан...” гэх /1-р хх-ийн 140-141 дүгээр тал/ мэдүүлгүүд,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд уранхай гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд гарсан 31,5 см, 15,7 см, 4,4 см, 15,3 см, 15,8 см, 32 см, 6 см, 18,6 см хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Шинжээч Э.Баярсайхан гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-180 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн: “Ц.Ц -н цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз, чамархай хэсгийн орой болон суурь хэсгийг бүхэлд нь хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн орой, суурь хэсэг, хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулай, дагзны дэлбэнгийн суурийн урд хэсэг, чамархайн суурь хэсгийн тархины няцрал, хоёр нүдний зовхи, хамар, баруун шанаа, баруун чихний ар хэсэг, хүзүүнд цус хуралт, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2020.01.24-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд амьд үед үүссэн байна. Дээрх тархины гэмтлийг авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийж, эсэргүүцэл үзүүлэх чадвар нь хүн хүнд харилцан адилгүй өөр байдаг учир тодорхой хариулах боломжгүй байна. Талийгаачид учирсан тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр нүдний зовхи, хамар, баруун шанаа, баруун чихний ар хэсэг, хүзүүний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид хийгдсэн эмчилгээ зөв байна. Амь нас аврах боломжгүй байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цус нь ABO системээр A/II/ бүлгийн харъяалалтай байна. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 185-190 дүгээр тал/,
- Талийгаач Ц.Цэрэнбямбын 18571 дугаартай өвчний түүх, нас барсны гэрчилгээ /1-р хх-ийн 55-75 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч М.М ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч М.М ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Талийгаач Ц.Ц нь шүүгдэгч М.М ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1970 дугаартай шинжээчийн дүгнэлт болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 407 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Хохирогч Ц.Ц нь энэ гэмтлийн улмаас шууд үхэлд хүрээгүй байх тодорхой хугацаанд буюу 5 хоног эмчлэгдэж байгаад энэ гэмтлийнхээ улмаас нас барсан болох нь талийгаач Ц.Цэрэнбямбын 18571 дугаартай өвчний түүхээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 55-76-р тал/
Эдгээрээс дүгнэхэд хохирогч Ц.Ц хүнд гэмтэл авсны улмаас амь нас нь хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.М ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсгийг зөвтгөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ЦП оршуулгын зардал 7.811.147 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.М ын ар гэрийнхний зүгээс 8.311.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн 1.2-т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М ыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сулласан, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 117 хоног цагдан хоригдсон болох нь мөрдөгчийн тогтоол, баривчилсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар цагдан хорих тухай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул М.М ын нийт цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /1-р хх-ийн 202, 207, 212-218-р тал, 2-р хх-ийн 72-76-р тал/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан,
эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДаргалагЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Н.БААСАНБАТ