Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 520

 

     

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй, улсын яллагч О.Баярсайхан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,     

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, Б.А, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагаас 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13-76 тоотод оршин суух Л.А гэрээс бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр ажлынхаа газрын эгчийнд очсон бөгөөд надад бэлэн мөнгөний хэрэг гарсан тул дугтуйтай мөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22, 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Б.А нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагаас 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13-76 тоотод оршин суух Л.А гэрээс бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Б.Аг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагаас 22 цаг 30 минутын орчимд иргэн Л.А гэрээс бэлэн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.А өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 13 дугаар байрны 76 тоотод өөрийн хамт ажилладаг хүмүүсийг гэртээ урьсан. Тэгээд 20 гаран хүмүүс ирээд цайллага хийгээд орой 22 цагийн үед дууссан. Тэгээд ажлын өгсөн бэлэг болох дугтуйтай мөнгийг номын тавиур дээрээс авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь маргааш ажил дээрээ очоод захирлуудад энэ талаар хэлэхэд 1 дэх өдөр болъё гээд тэгээд би гэртээ ирээд 1 дэх өдөр ажил дээрээ очиход манай 2 захирал Ж.Ариунаа, Ж.Уянга гэдэг хүнд хэлсэн тэгсэн хамгийн сүүлд гарсан Мягмарлхамыг сэжиглэж байсан. Тэгэхэд захирлууд Мягмарлхамтай уулзахаар үлдээд би өөр ажил гараад явсан. Манай ажлын 25 орчим хүн ирсэн. Тэгээд орой 19 цагаас 22 цаг 30 минутад дууссан. Мөнгөө тоолж аваагүй. Дугтуйтай мөнгө л өгсөн. Тэр мөнгө нь алга болсоны дараа нь ажлын газрын хүнээс сонсоход 1 хүнээс 20.000 төгрөг хураасан байгууллагаас 500.000 төгрөг гаргасан байсныг мэдсэн. Тэгээд 1.020.000 төгрөг болж байгаа юм. Анужин, Г.Уянга нар тамхи татах гээд тамхины цэг дотор байхад Анужингийн биенээс цагаан дугтуйтай мөнгө унасаныг харсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Уянгын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны орой найз Мөнхнарангийн хамт би найз болох Анужинтай уулзахаар тохирсон байсан. Би Мөнхнаран, Анужин бид 3 тамхи татахаар тамхины өрөө рүү явсан. Гэтэл тамхины өрөөний үүдэнд Анужингийн цамц, өмдний завсраас дугтуйтай зүйл унахаар нь би дугтуйнд мөнгө  байдаг болохоор юун мөнгө юм бэ гэхэд өнөөдөр цалингаа бэлнээр авсан юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          Хохирогч Л.Ат учруулсан хохирлоос шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэж болно гэж зааснаар шийдвэрлэв. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдав.