| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0861/Э |
| Дугаар | 889 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 889
2020 05 13 2020/ШЦТ/889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Л.Галав
шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батцэнгэл
шүүгдэгч: нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Мөрөнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Мөрөн, 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс шир бүтээгдэхүүн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг Байшинтын 113 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны 103 дугаар байрны 25 тоотод иргэн Б.Бын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан, хүчиндэхийг завдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 4-12/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 13-19
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цаг хэд бол байсныг мэдэхгүй байна би Ботаникийн автобусны буудал дээр зогсож байгаад тамхи татах гэсэн чинь миний асаагуур ажиллахгүй байсан чинь нэг залуу ирээд гал өгөөд тамхи асааж өгөөд бид хоёр танилцсан. Тэр залуу өөрийгөө Мөрөн гэж танилцуулсан.16 цагийн үед Мөрөн над руу утсаар залгаад би 17 цагаас хөдөө гэр лүүгээ явах гэж байгаа юм. Миний ачаа барааг эмхлүүлээд 17 цаг хамт байгаад өгөөч гэж хэлсэн. Би Мөрөнгийн зааж өгсөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр” худалдааны төвийн ард талд байдаг Баянзүрх хотхоны 102 дугаар байрны гадна очиход Мөрөн тосч аваад 5 давхарт гараад 25 тоот өрөөнд орсон. Байрандаа ороод Мөрөн хайрцагтай ачаа бараагаа янзалсан. Би том өрөөнд нь байсан буйдан дээр сууж байхад Мөрөн миний баруун гар талд ирж суугаад зүүн гараараа миний бүсэлхийгээр тэврээд баруун гараараа миний зүүн хөхнөөс барьсан. Би гарын холдуулаад явлаа гэсэн чинь явуулахгүй гээд намайг буйдан дээр дараад миний өмсөж явсан товчтой срочкон цамцны товчийг дээрээс нь эхлээд 4 товч тайлчихаар нь би түлхээд босгох гэсэн чинь би дийлээгүй. Мөрөн миний хоолойг боож дараад миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад өөрийнхөө бас өвдөг орчим хүртлээ шувталчихаад намайг хүчиндэх гээд дайраад байхаар нь авраарай гээд чанга орилоход нэг гараараа ам дараад дуугай байгаарай хутга дүрээд ална шүү гэж айлган сүрдүүлсэн. Мөрөнг өөдөөс нь баруун гараараа нэг удаа цохиод дахиад түлхсэн чинь миний нүүрийг маажаад хүчиндэх гээд үргэжүүлээд дайрсан би нэг гарынх нь хурууг хазсан чинь гараа сугалж аваад миний шүд янзлаад миний шүд рүү хазуулсан гараараа нэг удаа цохиод босоод явсан... гэсэн мэдүүлэг / хх-н 26-30/ ,
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед би Хууль сахиулах их сургуулийн замын хойд талын буудал дээр зогсож байхад надаас одоо энэ хохирогч гэх өөрийгөө Бадмаа гэж танилцуулсан эмэгтэй тамхи асаах гэсэн юм гал асуухаар нь би тамхийн асааж өгөөд танилцаад би утасны дугаарын аваад хаана ажилладаг болон одоо хаашаа явж байгааг нь асуусан чинь модны хоёр орно гээд би автобусанд суугаад явсан. Тэгээд би 100 айл орж ВСВ-н тэнд би өөрийн гар утсаа танихгүй хүнд 120,000 /зуун хорин/ мянган төгрөгөөр зараад буцаж Тэнгэр худалдааны төв ороод тэндээ Сүхбаатар аймаг явах тасалбар бичүүлж аваад би өдөр танилцсан Бадмаа гэх эмэгтэй рүү утсаар яриад Тэнгэр төвийн гадаа уулзахаар болоод би хүлээж байгаад Бадмаатай уулзаж өөрийн түрээслэж байгаа 102 дугаар байрны 25 тоот руу авч ороод манай том өрөөнд орж хамт тамхи татаж байгаад би Бадмаагийн бэлхүүс хэсгээр нь тэвэрсэн чинь юм хэлэхгүй болохоор зөвшөөрч байна гэж бодоод гарын бариад уруул дээр нь үнсэх гэсэн чинь үнсүүлэхгүй байхаар нь том өрөөний буйдан дээр дарж хэвтүүлж байгаад цамцын тайлаад, өмдийн өвдөг хүртэл нь тайлсан чинь Бадмаа бархираад байхаар нь зүүн гараар амын дараад чимээгүй болохгүй бол ална шүү гэсэн чинь Бадмаа чимээгүй болохоор нь цамцын тайлж байхад миний зүүн гарын долоовор хурууг хазхаар нь би гараа татаж аваад цаашин түлхээд би хуруугаа цагаан жижиг даавуугаар боосон тэр үед Бадмаа миний шүд хөдөлсөн байна гээд уйлаад байхаар нь би 00 өрөө орж нүүрийн угаасан. Дараа нь тамхи өгч татуулж тайвшруулсан тэгтэл Бадмаа миний шүдийг төлж өг гээд Бадмаа гэрээс гараад явсан удалгүй цагдаа дуудсан байсан. Би Бадамгаравыг оролдоход эсэргүүцэл үзүүлж орилохоор нь амын дарсан, бусдаар өөр хүч хэрэглэсэн зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-н 94-97/, Гэрч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 45 минутанд өөрийн 86449990 дугаарын утаснаас би эмэгтэй хүний шүдийг цохиод хөдлөгчихлөө, ахаа надад 800.000 төгрөг өгөөч гэж хэлээд утасаа тасалсан...”, “... Тэгээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад би цагдаагийн газарт г батлан даалтаао авах гэж ирсэн. Цагдаагийн газраас гараад гэртээ харих замдаа болсон хэргийн талаар асуухад би тэр эмэгтэйг хүчиндээгүй, өмдийн шувталж, үнсэж, илж таалсан чинь тэр эмэгтэй нь бахирахаар нь ам дээр нь гараа тавьсан чинь баруун гарын долоовор хуруугийн хазсан гэсэн. Тэгэхээр нь баруун гара хүчтэй татаж аваад босоод явсан. Тэр үед л тэр эмэгтэйгийн шүд нь хөдөлсөн. Тэгээд надад миний шүд хөдөлчихлөө, миний шүдийг янзлуулах 800.000 төгрөг өг гэхээр нь дүү над руу ярьсан гэсэн ... гэсэн мэдүүлэг / хх-н 38-40/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 43/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2844 тоот шинжээчийн
1.Б.Бын биед хамрын нуруу, зүүн хацар, уруулд зулгаралт, доод зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Б.Бын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
5.5. Б.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт / хх-н 44-45/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 50/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2883 тоот шинжээчийн:
1. гийн биед зүүн нарын 2 хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. нь бэлгийн харьцаанд орох чадвартай.
5. нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
6. нь 1 дүгээр бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт / хх-н 51-52/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 48-50,54-55/
гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 78/,захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 25-27/, д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 90/, прокурорын тогтоол /хх-н 91-92/, д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 99-100/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч иргэн Б.Бын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан, хүчиндэхийг завдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч г иргэн Б.Бын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан, хүчиндэхийг завдах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би том өрөөнд нь байсан буйдан дээр сууж байхад Мөрөн миний баруун гар талд ирж суугаад зүүн гараараа миний бүсэлхийгээр тэврээд баруун гараараа миний зүүн хөхнөөс барьсан. Би гарын холдуулаад явлаа гэсэн чинь явуулахгүй гээд намайг буйдан дээр дараад миний өмсөж явсан товчтой срочкон цамцны товчийг дээрээс нь эхлээд 4 товч тайлчихаар нь би түлхээд босгох гэсэн чинь би дийлээгүй. Мөрөн миний хоолойг боож дараад миний өмдийг өвдөг хүртэл шувтлаад өөрийнхөө бас өвдөг орчим хүртлээ шувталчихаад намайг хүчиндэх гээд дайраад байхаар нь авраарай гээд чанга орилоход нэг гараараа ам дараад дуугай байгаарай хутга дүрээд ална шүү гэж айлган сүрдүүлсэн. Мөрөнг өөдөөс нь баруун гараараа нэг удаа цохиод дахиад түлхсэн чинь миний нүүрийг маажаад хүчиндэх гээд үргэжүүлээд дайрсан би нэг гарынх нь хурууг хазсан чинь гараа сугалж аваад миний шүд янзлаад миний шүд рүү хазуулсан гараараа нэг удаа цохиод босоод явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 26-30/ ,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2844 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Бын биед хамрын нуруу, зүүн хацар, уруулд зулгаралт, доод зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Б.Бын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна. Б.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тогтоогджээ./ хх-н 44-45/
Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би эмэгтэй хүний шүдийг цохиод хөдлөгчихлөө, ахаа надад 800.000 төгрөг өгөөч гэж хэлээд утасаа тасалсан...”, “... Тэгээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад би цагдаагийн газарт г батлан даалтаао авах гэж ирсэн. Цагдаагийн газраас гараад гэртээ харих замдаа болсон хэргийн талаар асуухад би тэр эмэгтэйг хүчиндээгүй, өмдийн шувталж, үнсэж, илж таалсан чинь тэр эмэгтэй нь бахирахаар нь ам дээр нь гараа тавьсан чинь баруун гарын долоовор хуруугийн хазсан гэсэн. Тэгэхээр нь баруун гара хүчтэй татаж аваад босоод явсан. Тэр үед л тэр эмэгтэйгийн шүд нь хөдөлсөн. Тэгээд надад миний шүд хөдөлчихлөө, миний шүдийг янзлуулах 800.000 төгрөг өг гэхээр нь дүү над руу ярьсан гэсэн ...” гэсэн мэдүүлэг / хх-н 38-40/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2844 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Бын биед хамрын нуруу, зүүн хацар, уруулд зулгаралт, доод зүүн 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Б.Бын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна. Б.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт / хх-н 44-45/,
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Бадмаагийн бэлхүүс хэсгээр нь тэвэрсэн чинь юм хэлэхгүй болохоор зөвшөөрч байна гэж бодоод гарын бариад уруул дээр нь үнсэх гэсэн чинь үнсүүлэхгүй байхаар нь том өрөөний буйдан дээр дарж хэвтүүлж байгаад цамцын тайлаад, өмдийн өвдөг хүртэл нь тайлсан чинь Бадмаа бархираад байхаар нь зүүн гараар амын дараад чимээгүй болохгүй бол ална шүү гэсэн чинь Бадмаа чимээгүй болохоор нь цамцын тайлж байхад миний зүүн гарын долоовор хурууг хазхаар нь би гараа татаж аваад цаашин түлхээд би хуруугаа цагаан жижиг даавуугаар боосон тэр үед Бадмаа миний шүд хөдөлсөн байна гээд уйлаад байхаар нь би 00 өрөө орж нүүрийн угаасан. Дараа нь тамхи өгч татуулж тайвшруулсан тэгтэл Бадмаа миний шүдийг төлж өг гээд Бадмаа гэрээс гараад явсан удалгүй цагдаа дуудсан байсан. Би Бадамгаравыг оролдоход эсэргүүцэл үзүүлж орилохоор нь амын дарсан, бусдаар өөр хүч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 94-97/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэхийг завдах явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэргийн улмаас нь цагдан хоригдсон хоноггүй болно. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 103/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэсмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900.000 төгрөгөөр торгох ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар г 01 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар сольж нийт 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, мөн 2.5-д заасан оршин суух газар, ажил төрлөө өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуллагад урьдчилан мэгдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН