| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0450/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 523
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч Т.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00086 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Г,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Гнь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б хутгалан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-11, 6-8/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-н 25-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Отгонзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 796 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ганбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 70-72/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, хохирол төлсөн баримт /хх-н 75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Т.Гнь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б хутгалан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Ганбаатарыг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Б хутгалан, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бын хохирогчоор өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг хамт архи ууж байсан найз Т.Гсогтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдан намайг гэрийн зүүн талын буйдан дээр сууж байхад миний цээжин дээр гараад нэг мэдэхэд хутгалсан байсан. Би тухайн үедээ согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Т.Гбиедээ хутга авч явдаггүй болохоор гэртээ байсан хутгаар л намайг хутгалсан байх. Намайг Т.Гхутгалж байхад гэрт Ганбаатар, түүний эхнэр, Сарантуяа, манай бэр дүү Болормаа нар л байсан өөр хүн байгаагүй. Миний санаж байгаагаар модон бор иштэй хутга байдаг. Гэхдээ намайг ямар хутгаар хутгалсныг мэдэхгүй. Нийт учирсан хохирол баримтаар 400.000 төгрөг болж байгаа. Уг мөнгийг эгчээсээ аваад өгсөн. Т.Гнамайг эмнэлэгт байхад 100.000 төгрөг л өгсөн өөр мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-н 16-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болормаагийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болоод хадам ах Батболд захирал гэх хүн рүүгээ залгаад миний данс руу 50.000 төгрөг хийсэн. Бид нар өдрийн 12 цагаас эхлэж архи уусан. Хадам ах Батболд, Ганбаатар хоёр цалингаасаа болоод маргалдаад байсан. 30 минутын дараа манай хадам ах "Болороо ахыг нь хутгалчихлаа" гэж хэлэхээр нь эргээд харахад хадам ах гэрийн баруун талд бор өнгийн буйдан дээр хойшоо налж суугаад цээжин дээрээ дараад байхаар нь би "цагдаад дуудлага өгөх үү" гэхэд "яахын бэ, ах нь зүгээр, зүгээр одоо ингээд зүгээр болчихно" гээд 1 цаг орчим болсон.” гэх мэдүүлэг /хх-н 32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарантуяагийн өгсөн: “...Гантулгын гэрт байхад Батболд нь хүн болгонтой маргалдаад байсан. Бид нар түүнийг үлдээгээд манай гэрт байж байхад араас ороод ирсэн. Бид нар авчирсан 2 шил архиныхаа нэгийг задлаад ууж байсан ба гаднаас орж ирэхэд манай нөхөр Ганбаатарын хамраас цус гарсан, Гантулга нь заазуур барьсан "манай нөхрийг ална шүү" гээд Батболдтой нийлээд хоёулаа дайраад байхаар нь хадам Батболдыг хутгалуулахаас 10 минутын орчмын өмнө манай нөхөр Гантулга гэр рүүгээ явсан байсан. Манай нөхөр Гантулгыг дууриагаад шургуулганаас модон бор иштэй хутга гаргаад "та нар шаах уу" гээд "эсвэл би өөрийгөө шаачих уу" гэхэд Батболд дээгүүрх хувцсаа тайлаад "май, шаа" гээд цээжээ өгөөд байхаар нь миний зүүн гарны суган доогуур гараа оруулаад Батболдыг цохих шиг болсон. Би эргээд харахад Батболд нь цагаан майктай цээжний зүрхэн талаас цус гараад байхаар нь би гүйж гараад 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй 103 эмч ирээд цээжний зураг авч цус гарч байсан газар нь 2 оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хх-н 26/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гантулгын өгсөн: “...архи ууж байхдаа ах Батболд Ганбаатартай үг сөргөлдөөд маргалдаад байсан. Би 16 цагийн орчим гэр эзэнгүй байхаар нь гэр рүүгээ явсан. Би өөрөө ч нилээн согтсон байсан. Тэгтэл эхнэр 1 цагийн дараа миний араас орж ирсэн. Тэгтэл араас нь Батболд ах орж ирээд сууж байгаад "ах нь хутгалуулчихлаа" гэхээр нь би юу яриад байгаан гээд ...сөхөөд үзтэл цээж нь цус болсон байсан. Цалингаас болж маргалдсан." гэх мэдүүлэг /хх-н 84/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 796 дугаартай:
1. Ц.Бын биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 36-37/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Ганбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 100.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй 1 ширхэг хутга хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
.