Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 535

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Д.Уянга, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06619 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Б.Б, 

Үйлдсэн гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 22-1482 тоотод оршин суух иргэн О.Обайшингийн цонхоор нэвтэрч, нууцаар хууль бусаар 2 шуудай зэс хулгайлан бусдад 560.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 9-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-17/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-21, 39-40/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 44-45/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, хохирогчийн хүсэлт /хх-н 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 22-1482 тоотод оршин суух иргэн О.Обайшингийн цонхоор нэвтэрч, нууцаар хууль бусаар 2 шуудай зэс хулгайлан бусдад 560.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн О.Обайшингийн цонхоор нэвтэрч, 2 шуудай зэс хулгайлан бусдад 560.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Оөгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гарсан юм. 19:00 цагийн үед айлын эгч болох Оюунаа нь над руу залгаад танай ажлын грушик хийдэг залуу чинь танай байшингийн цонхоор ороод юм зөөж гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ шууд яваад ирсэн чинь миний бараа хадгалдаг байшингийн вакум цонхыг надтай хамт ажилладаг. Батдэлгэр гэгч нь түлхэж ороод ойролцоогоор 40 гаран кг жинтэй 2 ширхэг шуудайтай зэс төмөр хулгайлсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бийн өгсөн: "...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи ууцан согтуу явж байгаад хамт ажилладаг байсан Отгонбаатарын хашаанд очтол гэр нь цоожтой юм хадгалдаг байшингийн цонх нь онгорхой бас өмнө нь намайг ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй байсан болохоор архины халуунд цонхоор нь орж 2 шуудай зэс төмөр аваад хажууд байдаг төмөр авдаг цэгт 20.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Би Отгонбаатарын хохирлыг бүрэн барагдуулсан." гэх мэдүүлэг /хх-н 55/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-17/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн /хх-н 74/ байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 24 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв