| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0514/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 536
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч /томилолтоор/ Б.Мөнгөншагай, шүүгдэгч А.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт А.Ед холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00100 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Е,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Акума" төвийн урд замд “Тоёота приус-20” маркийн 10-51 УБЦ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эмөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Е мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ц.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-24/, хохирлын тооцоо /хх-н 31-35, 62-81/, хохирогчийн цалингийн тодорхойлолт /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Айхундызээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяндэлгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1917 дугаар дүгнэлт /хх-н 83-85/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 92-96/, Тээврийн Цагдаагийн алба Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт /хх-н 101-102/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар А.Еаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 114-117/, өвчний түүх /хх-н 129-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 142/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 143/, хохирогчийн хүсэлт /хх-н 162/, хохирол төлсөн баримт /хх-н 163/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас шүүгдэгч А.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Акума" төвийн урд замд “Тоёота приус-20” маркийн 10-51 УБЦ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эмөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Еыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цаг 10 минутын "Акума" төвийн урд замд “Тоёота приус-20” маркийн 10-51 УБЦ улсын дугаартай тээврийн хзрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эмөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эын хохирогчоор өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19 цагийн үед Номын сангаас гэр рүүгээ явж байсан. Тэгээд би цайзын зүүн талын 16-гийн урд талын автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлттэй зам хөндлөн урдаасаа хойшоо гарсан. Тухайн үед хоёр тийшээ харахад ойрхон ирж байсан машин байгаагүй. Тэгтэл нэг мэдэхэд би газарт хэвтэж байсан. Нэг сонсогч хувцастай залуу намайг сэрээрэй гээд хажууд сууж байсан. Тухайн үед миний баруун гар маш их өвдөж байсан. Тэгтэл нөгөө залуу намайг хөдлөж болохгүй, түргэн дуудчихсан байгаа, таныг машин мөргөөд зугтаачихлаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяндэлгэрийн өгсөн: "... Цайз 16-гийн буудлын явган хүний гарц ойртон ирэх үед зорчих хэсгийн голд нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь би хурдаа хастал намайг гараараа яв гээд дохьсон. Тэгэхээр би чигээрээ нөгөө эгчийг өнгөрөөд явж байтал миний ард талд маш их чимээ гарсан. Тэгэхээр нь би машиныхаа толинд хартал нэг хүн зорчих хэсэг дээр уначихсан байсан. Тэгтэл миний хажуугаар нэг саарал өнгийн "Тоёота приус-20" маркийн 10-51 УБЦ улсын дугаартай авто машин хурдтай ороод ирсэн.." гэх мэдүүлэг /хх-н 45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Оргилын өгсөн: "..."Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед байх сургуулиасаа гараад гэр рүүгээ цайзын зүүн талд байдаг “Акума” төвийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ машин зам дагаад явган хүний замаар алхаад зорчих хэсгийн урд талд явж байсан. Тэгтэл миний хойд талд зам дээр чанга юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь шууд эргээд хартал миний хойд талд явган хүний гарцаар гарч байсан нэг эмэгтэй хүн машинд мөргүүлээд шидэгдээд газарт унасан. Тэгтэл нөгөө хүнийг мөргөсөн автомашин нь дөнгөж зогсоод шууд хөдлөөд чигээрэй зугтаад яваад өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 48/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1917 дугаартай:
1. Ц.Эын биед баруун талын хоншоор яс, тагнай яс, суурь ясны нийлмэл хугарал, баруун бугалга ясны зөрөөтэй далд хугарал, баруун суудал ясны зөрөөгүй далд хугарал, 2 нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, тагнай, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгний няцарсан шарх, дух, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 84-85/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Ед ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч А.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... хохирол төлбөрт 14.800.000 төгрөгийг хүлээн авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 162/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.