| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0849/Э |
| Дугаар | 934 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 934
2020 05 20 2020/ШЦТ/934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Д.Ч , шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01441 0928 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн” зочид буудлын 2 давхрын өрөөнд хамт байсан хохирогч Д.Ч ын эзэмшлийн “Рэдми нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ч ад 455.600 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ч мэдүүлэхдээ: “...Надад хохирол төлбөрөө авчихвал гомдол санал байхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ч аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6, 17-18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс яллагдагч Г.Г нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн” зочид буудлын 2 давхрын өрөөнд хамт байсан хохирогч Д.Ч ын эзэмшлийн “Рэдми нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ч ад 455.600 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийг 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн” зочид буудлын 2 давхрын өрөөнд хамт байсан хохирогч Д.Ч ын эзэмшлийн “Рэдми нөт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ч ад 455.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Ч ын өгсөн: "...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой "Дэн" зочид буудлын 2 давхрын өрөөнд 02 цаг 30 минутын үед миний санаж байгаагаар дотор эвгүйрхээд 00 орчихоод ирэхэд Анударь унтаж байсан. Марлаа болон миний утас байхгүй байсан. Тэгээд би араас нь гарсан боловч хайгаад олдоогүй. Камер шүүхэд миний араас гараад утсыг бариад явж байгаа бичлэгт харагдсан. Алдсан гар утсаа зах зээлийн үнээр 1 сая төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Гийн өгсөн: “...Би Чинбатыг бие засахаар оо орох үед нь гар утсыг нь аваад Жанжин клубд байрладаг гэртээ харьсан. Маргааш нь би модны 2 байрны голд байрлалтай ломбарданд 200.000 төгрөгөөр тавьсан.” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37-38/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Д.Ч ад учруулсан хохирол болох 455.600 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Г.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гээс нийт 455.600 /дөрвөн зуун тавин таван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч /РД:/-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ