Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 537

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч М.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906  0698 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, М.А, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ань согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 58 дугаар байр 36 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Агэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12, 15-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10686 дугаар дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Алтайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 48/ хохирогчийн хүсэлт /хх-н 56/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс М.Ань согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 58 дугаар байр 36 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Агэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч М.Алтайг согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Агэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Аын хохирогчоор өгсөн: “...Би хамтран амьдрагч М.Ааа хамт амьдараад 2 жил болж байна дундаасаа хүүхэдгүй гэр бүлийн баталгаа байхгүй гэр бүл байгаа. Манай нөхөр хөдөө алтны уурхайн захирлын ажил хийдэг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Багахангай руу ажил руугаа яваад өгсөн байсан. Тэгээд өнөөдөр би ганцаараа дүү Болатынд очиж хонох гэж байсан 23 цаг өнгөрч байхад над руу залгаад би ирсэн байна, гэртээ ир гэсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ яваад очтол гэртээ орсон байсан. Тэгээд хуучин найз охинтойгоо утсаар яриад байхаар нь би хардаад наадах чинь хэн бэ гэсэн чинь Доогий гэж хэлсэн. Тэгэхээр нь би харсан чинь нөгөө хуучин найз охин нь байсан. Би чи яагаад наад охинтойгоо холбоо барьсан юм гэсэн чинь чамд хамаагүй бид хоёр дундаасаа хүүхэдтэй гээд босч ирээд нэг гараараа нүүр рүү цохисон. Тэгээд архины шил аваад толгой руу цохисон. Би газар унасан чинь хэвлий дээр гишгээд хөлөөрөө заамчаад хөдөлгөөд байсан. Тэгээд үснээс зулгааж байгаад дахиад архины шил аваад цохих гэхлээр нь би зүүн гараараа хаасан. Тэгсэн чинь Алтай өөрийнхөө цамцыг тайлж байгаад өөрийнхөө цээжийг майжаад байсан. Цагдаа дуудвал чи ч гэсэн намайг зодсон гээд дайраад байсан бас миний гар утсыг аваад гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1603 дугаартай:

1. Ж.Аын биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, ооч, зүүн шуу, баруун тохой, баруун гуя хоёр шилбэ, доод уруулын дотор салстад цус хуралт, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссан байх боломжтой гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Алтайн өгсөн: "...Эхнэр Ж.А бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдраад 2 жил гаруй болж байна. 2019 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө эхнэр бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж эхнэрээ толгой руу нь цохиж хөл рүү нь хөшиглөж зодсон.” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.А ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 56/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.