| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0345/Э |
| Дугаар | 881 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 881
Н.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Н.Мөнгөнсүх,
хохирогч Ц.Э,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор Н.Мд холбогдох эрүүгийн 201725021304 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овогт Нацагдоржийн М, 1990 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
Н.М нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Эт “Төсөл бичиж байгаа дансдаа түр мөнгө байршуулчихаад буцаагаад өгье” гэж хуурч мэхлэн түүнээс 8.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овогт Нацагдоржийн Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 8.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Цэрэндаш овогтой Эт /Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 83-2400 тоотод оршин суух, утас 96520988/ олгож, нэхэмжлэлээс 5.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Энэ хэрэгт миний бие мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд хэргийн улмаас надад учирсан нийт хохирол 13.040.000 төгрөгийг холбогдогч Н.Маас гаргуулахаар нэхэмжилж өөрт байсан холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч шийтгэх тогтоолоор Н.Маас хохирлын төлбөрт 8.000.000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.М нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Тухайн үед би 8.000.000 төгрөгийг Д.Энхмаагаас 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Б.Алтантулгаас 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэн авч /баримтыг хавсаргав/ Д.Энхмаад 10.357.930 төгрөг болгон төлж дуусгасан. /баримтыг хавсаргав/ Одоо би сар бүр 250.000 төгрөгийн хүүг Б.Алтантулгад төлж байгаа. Цаашид Н.Мыг 8.000.000 төгрөгөө төлж барагдуултал сар бүр хүү төлөх болоод байна.
Иймд Н.Мтай байгуулсан гэрээний дагуу 5.040.000 төгрөгийн бодит хүүгийн хохирлыг Н.Маас нэмж гаргуулан авах хүсэлтэй байгаа тул дээрх шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг хохиролгүй болгож тусална уу...” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.М нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Эт “Төсөл бичиж байгаа дансдаа түр мөнгө байршуулчихаад буцаагаад өгье” гэж хуурч мэхлэн түүнээс 8.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Н.М сэжигтнээр “...Маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ц.Э ахын ажил дээр ганцаараа очоод зээлийн гэрээ байгуулаад зээлээ авах гэтэл Э ах “зээлийн гэрээн дээр ажлынхаа тоног төхөөрөмжүүдийн нэрийг бичээд барьцаа болгочих” гэхээр нь би хөргөгч 11 ширхэг, удаан хөлдөөгч 1 ширхэг, махны машин 1 ширхэг, мах хөрөөдөгч 1 ширхэг, гурил зуурагч 2 ширхэг, баншны машин 1 ширхэгийг нэг бүрийнх нь үнийг бичээд нийтдээ 18.500.000 төгрөгийн барьцаа хөрөнгө болсон. Тэгээд Э ах миний Хаан банкны 5021343517 тоот данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн...” /хх-ийн 26/,
хохирогч Ц.Эын “...2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний танил Энхтулга над руу утсаар яриад “Миний нэг танил хүнд мөнгө хэрэгтэй болоод байгаа. Олон жил бууз, баншны үйлдвэр ажиллуулж байгаа. Та мөнгөтэй бол зээлүүлэх боломж байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “Тэр хүнтэй чинь уулзаад үзье. Боломж байвал ззэлье” гэсэн. Тэгээд тэр өдөр Н.М гэдэг эмэгтэй манай ажил дээр буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Таур”-ын гадаа ирээд хамт бууз, баншных нь үйлдвэр лүү очиж үзсэн. Н.Мын ажиллуулдаг бууз баншны үйлдвэр нь Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хойд талд 50 дугаар байрны 1 тоотод байдаг. Тэгээд намайг үйлдвэр лүү нь ороход бууз банш хийгээд тавьчихсан, мах хөлдөөчихсөн, үйл ажиллагаа явуулж байсан ба ажилчид нь байхгүй байсан. Тухайн үед 21 цагийн орчим байсан болохоор би ажилчид нь тараад явчихсан байна гэж ойлгосон. Тэгээд Н.Маас “Ажлын байрны тодорхойлолт байна уу” гэхэд “Далай дэвжих” ХХК-ийн гэрчилгээ үзүүлсэн. Тэр гэрчилгээ нь Далайжаргал гэдэг хүний нэр дээр байсан ба би Н.Маас “Чинийх биш юм уу” гэхэд “Би өөрийнхөө нэрээр компани байгуулж болохгүй болчихоод төрсөн ахынхаа нэрээр компани байгуулсан. Миний компани байгаа юм” гэхэд нь би итгэчихсэн юм. Н.М надад “Би төсөл бичиж байгаа” дансандаа 10 сая төгрөг байршуулсан байх ёстой юм. Тэгээд 2 сая төгрөгийг нь олчихсон. Одоо 8 сая төгрөг хэрэгтэй байна. Хэрвээ төслөө бичвэл 200 сая төгрөгийн зээл авах боломжтой болчихоод байгаа юм. Тэгээд үйлдвэрээс нь гараад Н.Мын гэр буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-668 тоотод очиж үзэхэд гэрт нь ээж нь гэх эмэгтэй, бага насны 2 хүүхэдтэй байсан. Би гэрт нь очоод цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг нь үзье гээд үзэхэд дандаа ээж нь төлбөр төлсөн баримтууд байсан. Тэгэхээр нь би Н.Мыг “чи энд амьдардаг юм уу” гэхэд ээж нь “ажил гээд бараг байхаасаа байхгүй нь их байдаг юм даа” гэсэн. Тэгээд би зээл олгохоор болоод маргааш нь Н.Мтай ажил дээрээ уулзахаар болсон.
2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Н.М манай ажил дээр ганцаараа ирсэн ба компанийх нь хэдэн төхөөрөмжийг барьцаалаад 8 сая төгрөгийг Хаан банкны данс руу нь интернет банкаар шилжүүлсэн. Н.М анх зээлийн гэрээ байгуулахдаа нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй 8 сая төгрөг зээлсэн. Тэгээд өгөхгүй худлаа яриад байхаар нь би Н.Мын ээжид нь болсон асуудлын талаар хэлэхэд “Н.М өмнөх өр төлбөрөө барагдуулаагүй байж дахиад өр тавиад яваад байгаа юм байх даа” гээд байсан. Маргааш нь надруу Далайжаргал гэдэг хүн яриад “Тэнгис” кино театрын ойролцоо уулзсан ба өөрийгөө Н.Мын ах нь байна гэж байсан. Далайжаргал надад “энэ компани бол миний компани байгаа. Н.Мд хамааралгүй. “Н.Маар би нягтлангийн ажил хийлгэж байсан” гэж хэлсэн...” /хх-ийн 18-21/,
гэрч Н.Далайжаргалын “...Н.М нь компанийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг барьцаалж захиран зарцуулах эрх байхүй. Н.М нь “Далай Дэвжих” ХХК-д нягтлан хийдэг, ерөнхийдөө санхүүгийн ажлыг зохицуулдаг байсан...” /хх-ийн 41/ гэх мэдүүлгүүд, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 17/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Харин Н.Мыг залилах буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн атлаа хууль буцаан хэрэглэх талаар зохицуулсан хуулийн заалтыг орхигдуулж зөвхөн тусгай ангид зааснаар ял оногдуулсан нь буруу болжээ.
Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл заримыг төлнө гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн иргэний маргаанаас ялгагддаг онцлогтой.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг зээлэх нэрээр халхавчлан залилах нь уг зээлсэн мөнгийг буцааж төлөх бодит боломжгүй, тухайлбал барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байсан ч эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагддаг бөгөөд залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бусдад учруулсан шууд хохирлоор уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлдог учиртай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байх тул хохирогч Ц.Эын гаргасан “...Н.Мтай байгуулсан гэрээний дагуу 5.040.000 төгрөгийн бодит хүүгийн хохирлыг Н.Маас нэмж гаргуулан авах хүсэлтэй байгаа тул дээрх шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг хохиролгүй болгож тусална уу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Н.Мын гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Шүүгдэгч Нацагдоржийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Нацагдоржийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Н.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Н.Мөнгөнсүх,
хохирогч Ц.Э,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор Н.Мд холбогдох эрүүгийн 201725021304 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овогт Нацагдоржийн М, 1990 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 26 дугаар гудамжны 668 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЮ90020724/,