Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 927

 

 

 

 

 

 

  2020        05         19                                    2020/ШЦТ/927

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,     

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт А.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01512 0975 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, А.А

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.А  нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч "Хасээ" загварын нөүтбүүкийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоот байрнаас очиж авч улмаар барьцаанд тавьж 260.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж "Хасээ" загварын нөүтбүүкийг залилан авахдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоотод байсан иргэн А.Оийн "Делл" загварын нөүтбүүкийг иргэн А.От хэлэлгүй нууцаар, хууль бусаар хулгайлан авч 305.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А  мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэндагваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, хохирогчийн хүсэлт /хх-н 31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 34/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.А аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 65-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс А.А  нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч "Хасээ" загварын нөүтбүүкийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоот байрнаас очиж авч улмаар барьцаанд тавьж 260.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж "Хасээ" загварын нөүтбүүкийг залилан авахдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоотод байсан иргэн А.Оийн "Делл" загварын нөүтбүүкийг иргэн А.От хэлэлгүй нууцаар, хууль бусаар хулгайлан авч 305.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч А.А ыг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч "Хасээ" загварын нөүтбүүкийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоот байрнаас очиж авч улмаар барьцаанд тавьж 260.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

            мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.От "Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье" гэж "Хасээ" загварын нөүтбүүкийг залилан авахдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоотод байсан иргэн А.Оийн "Делл" загварын нөүтбүүкийг иргэн А.От хэлэлгүй нууцаар, хууль бусаар хулгайлан авч 305.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Оийн өгсөн: "...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 76 тоотод найз Анударь, А.А  хоёртой хамт түрээсийн байранд 2019 оны 12 дугаар сарын 20-нд А.А тай хамт байр түрээслэж эхэлсэн. Тэгээд А.А ын түрээсийн байрны хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байрнаас гарахаар болоод хувцасаач авалгүй явчихсан байсан. Тэгсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр А.А  гэрт хүн байхгүй байхад ирсэн байсан. Тэгээд "Хасвээ, Делл" маркийн 2 ширхэг нөүтбүүк байсан. Тэгсэн “Хасвээ” нөүтбүүкийг чинь найз нь 1 хоног хэрэглээд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн Делл маркийн нөүтбүүкийг хамт аваад явчихсан байсан. Тэгээд би 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ очсон чинь 2 нөүтбүүк байхгүй байсан. Тэгээд би А.А ын 80132213 дугаар руу залгахад утсаа авахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод” ломбарданд ажил дээрээ байхад манай ломбардаар 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цаг 30 минутын орчим 20-25 насны эмэгтэй орж 2 ширхэг нөүтбүүк барьцаанд 200.000 төгрөгөөр тавихаар болсон. Тэгээд би нөүтбүүкийг үзээд Делл загварын нөүтбүүкийг авахаар болсон, 1 нөүтбүүкийг нь барьцааны шаардлага хангахгүй байсан болохоор барьцаанд аваагүй. Тэгсэн нөгөө эмэгтэй тэгвэл хамт үлдээчье гэж хэлсэн. Тэгээд би 200.000 төгрөгийг өгч барьцаанд нөүтбүүкийг авсан.” гэх мэдүүлэг /хх-н 17/,

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Дамно” ХХК-ийн Б31-20-524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-22/, "Тод" барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /хх-н 29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

             Хохирогч А.От учруулсан хохирлыг төлж барагдуулсан /хх-н 34/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүхээс шүүгдэгч А.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдав.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.АРИУНХИШИГ