Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01429

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* *******ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт , регистрийн дугаартай, овогт Төмөргарьдийн нарт холбогдох,

 “Зээлийн гэрээний үүрэг 4089757 төгрөг, 63 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2015 оны 06 сарын 10-ны өдөр ******* *******ны Дорнод салбараас ЗГ201542304115 тоот зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 06 сарын 10-ны өдрийн ЗГ201542304115 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2. Үндсэн зээлийн үлдэгдэл 3762335.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 314814.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6107.82 төгрөг, нотариатаар батлуулсаны төлбөр 6500 төгрөг, нийт 4089757.63 төгрөгийг гаргуулах, 3. Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах. Үүнд: а/ Дорнод аймгийн ******* сумын ******* баг тоот хашаа байшин /Газрын хамт/ Ү-0614003062, №000067821, Г-0614004281, №000053131, б/ Зурагт, хөргөгч зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, Т. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, охин Т. бид ******* *******наас 2016 оны 06 сард 6000000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. 2016 оны 05 сараас миний бие муудаж хот явж эмчлүүлсэн учир дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон. 12 сарын 25-ны өмнө 1000000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 2017 оны 01 сараас эхлэн төлж эхлэнэ. Би 2017 оны 01 сараас “Хүүхэд харах төв” нээж ажиллуулах гэж байгаа. Ийм учир үлдэгдэл мөнгийг төлж *******ийг хохиролгүй болгоно. Заасан хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд *******инд барьцаанд тавьсан эд зүйлс хөрөнгөөр зээлийг төлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* *******ны 2015 оны 06 сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх, зээлийн хугацаа хэтэрсэн төлбөр 1000000 төгрөгийг 2016 оны 12 сарын 25-ны өдөр төлж барагдуулах, талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэн зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэж зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нь хариуцагч *******, Т. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 4089757 төгрөг 63 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч *******, Т. нар нь нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбараас 2015 оны 06 сарын 10-ны өдөр ЗГ201542304115 тоот зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч одоо хүртэл зээлийн төлбөр 4089757 төгрөг 63 мөнгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар, хариуцагч *******, Т. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *******, Т. нар нь үлдэх хэсэг зээлийн гэрээний биелэлт 4089757 төгрөг 63 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нь “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч *******, Т. нар нь үлдэх хэсэг “Зээлийн гэрээний биелэлт 4089757 төгрөг 63 мөнгө гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40195 төгрөг, хариуцагч *******ээс 20097 төгрөг 5 мөнгө, Т.аас 20097 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбарт олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч *******, Т. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА