| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01523/и |
| Дугаар | 138/ШШ2016/01443 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2016/01443
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, тус аймаг дахь ******* газрын хүсэлттэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ******* ******* албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Согтуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулна гэсэн заалтын дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Бат-Эрдэнэ нь ахуйн дуудлагаар ирж саатуулагдан, эрүүлжүүлэгддэг. Гэр бүлдээ байнга агсан согтуу тавьдаг. Архинаас гарах ямарч боломжгүй. Иймээс зайлшгүй албадан эмчилгээнд хамрагдах ёстой гэв.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь байнга архи ууж, нийгмийн хэв журам зөрчөөд байдаггүй. Хааяа найз нөхөд ирэхээр архи уудаг боловч нийгмийн хэв журам зөрчиж байгаагүй. 2016 оны 08 сараас хойш архи уугаагүй өөрөө сайн дураар архинаас татгалзаж чадсан. Би цаашид өөрөө сайн дураар архинаас татгалзаж, архи уухгүй байж чадна. Иймд албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэв.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Дорнод аймаг дахь ******* газраас ******* ******* архинд донтох өвчтэй учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д зааснаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт ирүүлжээ.
******* ******* нь Г.******* Дорнод аймгийн Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн Согтуурах, мансуурах донтэй өвчтэй эсэхийг тогтоох комиссын “архинд донтох өвчтэй” гэсэн дүгнэлтийг үндэслэн түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан боловч ******* нь 2016 оны 03 сар, 08 сард тус бүр нэг удаа эрүүлжүүлэгдсэн байгаа бөгөөд түүнийг нийгмийн хэв журам ноцтой зөрчсөн талаар нотлох баримтаар нотлоогүй байх тул Монгол улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар албадан эмчилгээнд хамруулах нь шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар овогт ******* ******* албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд гуравдагч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүсэлт гаргагч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА