Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2016/01446

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, тус аймаг дахь ******* газрын хүсэлттэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Урайнхай овогт ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Согтуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулна гэсэн заалтын дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. нь эрүүлжүүлэхээр ирэхдээ саатуулах байранд ямар нэгэн байдлаар зөрчил гаргадаг. Гэр бүл, ээждээ байнга агсан согтуу тавьж ахуйн дуудлагаар ирж саатуулагддаг. Иймээс зайлшгүй албадан эмчилгээнд хамрагдах ёстой гэв.

Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие архи уудаг нь үнэн. Сүүлийн гурван сар архи уугаагүй байгаа. Ээж маань хот руу эмчилгээнд явсан. Би өөрөө гурван хүүхдээ хараад байж байгаа. Би архи уухаараа гэртээ ирээд бахирч хашгираад байдаг гэсэн. Тэгээд ээж дуудлага өгчихдөг юм. Миний хувьд архи уухгүй байгаа учир архины эмчилгээнд явмааргүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

           Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь ******* ******* нь д холбогдуулан албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

******* нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулан сэтгэл зүйн дарамтанд байлгаж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг болох нь ээж Д.Ангуухайн тайлбар, өргөдөл, албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ хугацаанд ******* нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэсний улмаас гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж өндөр настай эх Д.Ангуухайг сэтгэл санааны байнгын дарамттай байдалд байлгадаг учир ******* байгууллагад гомдол гаргах нөхцлийг бүрдүүлжээ.

******* нь “Архи уухгүй байгаа” гэж байгаа боловч архи хэрэглэхгүй байгаа талаар шүүхэд нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч “түүнийг засрал хүмүүжил олох боломжгүй, хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр, зайлшгүй албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа нь шүүхэд ирүүлсэн Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн эмнэлгийн комиссын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн  “Архинд донтох өвчтэй” гэсэн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн талаарх материал болон ар гэрийнх нь гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймээс *******ыг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснааар ыг албадан эмчилүүлсүгэй.

2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь ******* *******т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАЙГАЛМАА