| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0051/Э |
| Дугаар | 653 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 653
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Э.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Пид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01498 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.П,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Пнь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр эцсийн буудалд байрлах дэлгүүрт иргэн С.А “самсунг жи-5” маркийн гар утсыг ээжтэйгээ ярьчихаад өгье гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад 276.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Пмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7, 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-46/, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 53-61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас яллагдагч Э.Пнь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр эцсийн буудалд байрлах дэлгүүрт иргэн С.А “самсунг жи-5” маркийн гар утсыг ээжтэйгээ ярьчихаад өгье гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад 276.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Пүрэвдоржийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.А “самсунг жи-5” маркийн гар утсыг ээжтэйгээ ярьчихаад өгье гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, түүнд 276.770 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.А өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах дэлгүүр орсон. Пүүжээ гэх залуу тааралдаад намайг “утсаа өгч байгаач, би ээжтэйгээ ярих гэсэн юм” гэж хэлээд миний гар утсыг авсан. Пүүжээ миний гар утсыг аваад дэлгүүрээс гарсан. Би удалгүй араас нь гарсан чинь байхгүй байсан. Ингээд би дэлгүүр рүү буцаж ороод дэлгүүрийн эгчийн утсаар өөрийн 89740254 дугаар руу залгаад хаана байна утсаа авъя гэж асуутал “би сансар орчихоод ээжээсээ мөнгө аваад ирье” гэж хэлсэн. 10-20 минут хүлээж байгаад дахин залгатал миний утсыг унтраасан байсан." гэх мэдүүлэг /хх-н 10-11/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Пүрэвдоржийн өгсөн: "...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр найз Жоохноо, Мөнхүүлээ нарын хамт архи ууж байсан. Би тэр хоёроос салаад дэлгүүр орж байтал араас хамт ажилладаг байсан зүс таних Алтанцэцэг эгч орж ирсэн. Тэгээд тухайн үед надад утас байгаагүй болохоор Алтанцэцэг эгчийн утсыг гуйгаад нэг яриад өгье гэж хэлээд авсан. Тэгээд гараад утсаар ярьж байгаад таксинд суугаад сансар руу очиж Өнөрбат гэдэг ломбарданд 50.000 төгрөгөөр барьцаалж, мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан." гэх мэдүүлэг /хх-н 45-46/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20-22/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч С.Ат энэ гэмт хэргийн улмаас 276.770 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Пд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Пнь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж, уг 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байх бөгөөд шүүгдэгч тэнссэн хугацаанд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Пнь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 3 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.