Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 708

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгч Д.Мягмардорж, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01563  дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол улсын иргэн, Д.М,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Мнь 2019 оны 01дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын13-ны хооронд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  иргэн Б.Баавыг БНСУ-руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж 1.200.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ммэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Б.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 11, 82-92/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Мягмардоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-97/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Д.Мнь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын13-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  иргэн Б.Баавыг БНСУ руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж 1.200.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.        

Шүүхээс шүүгдэгч Д.Мягмардоржийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баавыг БНСУ-руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж 1.200.000 төгрөгийг хуурч авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бөгсөн: “...Манай аав Б.Балжиннямыг элэгний хорт хавдар нь уушиг руугаа үсэрхийлсэн гэж хэлтэл Д.МСолонгос улс руу “Халим” гэх сангийн шугамаар үнэ төлбөргүй эмчилгээ оношилгоо хийдэг газрыг би мэднэ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш маргааш нь аав Балжиннямын компьютер томографийн хариу, цусны шинжилгээг Д.М өгсөн. Тухайн үед Д.Мнь орчуулгын мөнгө гэж 200.000 төгрөгийг Гантуяа гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Дансны дугаарыг санахгүй байна. Монголын үндэсний телевизийн автомашины зогсоол дээрээс шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 80.000 төгрөгийг нэгдүгээр эмнэлэг дээр байж байтал Д.Мөөрөө залгаад факсын мөнгө гээд мобайлаар шилжүүлсэн. Түүний дараа 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед Д.Мөөрөө залгаад элчин сайдын яам дээр материал бүрдүүлэхээр хэрэглэнэ гэхээр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 3-95 тоотоос 400.000 төгрөгийг хүү Отгонбаяр өөрийн голомт банкны данснаас Энхжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Д.Мнь сураггүй алга болсон.” гэх мэдүүлэг /хх-н 7/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 11, 82-92/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Мягмардоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 96-97/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.      

Хохирогч Б.Бд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-н 139/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг төлсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Мнь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрхи хорих ялыг эдэлж дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 214 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.