| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0688/Э |
| Дугаар | 743 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 743
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч П.Мөнхтуяа, шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаайнаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Мөнхтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Х.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01474 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.У нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 92 дугаар байрны жижүүрийн байранд эхнэр Ц.Ад агсам согтуу тавьж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3422 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Ус мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 34/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт /хх-н 35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Мөнхтуяагаас шүүгдэгч Х.У нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзх дүүргийн 13 дугаар хороо 92 дугаар байрны жижүүрийн байранд эхнэр Ц.Ад агсам согтуу тавьж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Уг 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 92 дугаар байрны жижүүрийн байранд эхнэр Ц.Ад агсам согтуу тавьж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Ан өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 10-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3422 дугаартай:
1. Ц.Ан биед тархи доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлахгүй.” гэх дүгнэлт /хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Уын өгсөн: “...Би эхнэр эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 24-25/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Уг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Ц.А нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй, шүүх хуралдаанд оролцохгүй /хх-н 43/ гэх хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Ут ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй, хохирогч хохирол төлбөрийг төлсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болох Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт /хх74/ авагдсан байгаа зэргийг харгалзан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав