Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 744

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч  Б.Уранцэцэг, хохирогч Д.Х, шүүгдэгч Б.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00896 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.П , 

Яллагдагч Б.Пнь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн 3б-679 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пмэдүүлэхдээ: “..Би хэрэг болсон өдөр эрүүл байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Х мэдүүлэхдээ: “...н.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8, 15-17/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Шугаржаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1442 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 31-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, эрүүгийн хариуцлага хүлэээ байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс шүүгдэгч Б.Пнь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн 3б-679 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.П 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн 3б-679 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хы өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 36-679 тоотод гэртээ байж байхад манай нөхөр Пүрэвдорж шөнө 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн. Пүрэвдорж гэрт ирэхээсээ өмнө утасны цаанаас хэрүүл хийгээд байсан болохоор орж ирэхэд нь бас маргалдсан. Хэсэг маргалдаад гайгүй болоод унтах гэж байснаа Пүрэвдорж гэнэт уурлаад босч ирээд ээжийгээ утсаар дуудаад ээж Сугараа нь ирсэн. Хадам ээж орж ирээд манай том хүү Гантөгөлдөрийн хамарнаас халууцаад цус гараад дэвсгэр даавуу нь цус болсон байсан чинь Пүрэвдорж ээждээ “энэ пизда чинь миний тархи толгой руу цохиод хамарнаас цус гаргачихлаа” гэж хэлээд ээжийнхээ хажууд том том дуугараад намайг “пизда минь одоо зайл, хоёр хүүхэд гаргаж өгснийгөө их юманд бодоод байгаа юм уу” гээд надад мах нүүрс аваарай гэж өгсөн байсан 100.000 төгрөгөө буцааж өгөөд зайл гээд байсан. Ээж нь хажууд Пүрэвдоржийг өмөөрөөд гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь би утсыг нь булааж аваад ор руу шидээд ээжийг түлхсэн чинь Пүрэвдорж босож ирээд намайг нэг удаа алгадаад баруун гараараа миний дээд уруул руу цохиод үүдэн шүднээс нэг шүд хугалсан. Бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй. Бид 2 хамт амьдраад 2 жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй.” гэх мэдүүлэг /хх-н 13-17/,  

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1442 дугаартай:

1. Д.Хы биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Уг гэмтлийн хэзээ үүссэн цаг хугацааг нарийчлан тогтоох боломжгүй.

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 24-25/,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.П гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирогч Д.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “шүдийг маань янзлуулж өгнө гэсэн” гэж байх тул хохирогчийг гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Б.П ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.