| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0743/Э |
| Дугаар | 757 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 757
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч М.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт М.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00282 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.П,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Пнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн гол 3-60-62 тоот буюу өөрийн гэртээ иргэн Б.У маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-33/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мягмаржаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-40/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Хорлоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3238 дугаар дүгнэлт /хх-н 49-50/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Пээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 89-91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, хохирогчийн хүсэлт /хх-н 95/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч М.Пнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн гол 3-60-62 тоот буюу өөрийн гэртээ иргэн Б.У маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөлийн гол 3-60-62 тоот буюу өөрийн гэртээ иргэн Б.У маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У хохирогчоор өгсөн: “...Пүрэвсүрэн бид хоёр тэдний гэрт үлдээд үлдсэн архиа хувааж уугаад сууж байтал манай найз Түвшинбаяр бага зэргийн халамцуу Пүрэвсүрэнгийн гэрт орж ирсэн. Тэгээд Түвшинбаяр, Пүрэвсүрэн бид гурав архиа хувааж ууж байгаад 2 дахь шил архиа талдаа орж байтал Пүрэвсүрэн намайг “пизда минь ална шүү” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би гэртээ харьлаа гээд явах гэтэл Пүрэвсүрэн надад хандаж “пизда минь чи манай гэрт хоно” гээд над руу агсраад, ална гээд байхаар нь би танайд хонохгүй одоо гэртээ харьлаа гэж хэлээд сандлаас босоод гэрийнх нь хаалга руу алхаж байтал миний араас босч ирээд араас хоёр хөлнөөс тэвэрч аваад намайг газар унагаагаад ширээн дээр байсан хутгыг авч миний зүүн талын мөрөн тус газар нэг удаа, зүүн далан тус газар 1 удаа тус тус хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-н 31-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3238 дугаартай:
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 49-50/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Пийн өгсөн: "...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 89-91/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.П ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 95/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.