| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0742/Э |
| Дугаар | 758 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 758
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00885 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ц,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах Хаан банкны АТМ-д иргэн С.Ээзэмшлийн 460.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5417068449 тоот дансанд алдаатай гүйлгээний улмаас орсныг мэдсээр байж завшсаны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Эээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 16-19/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Цээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 39/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх-н 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах Хаан банкны АТМ-д иргэн С.Ээзэмшлийн 460.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5417068449 тоот дансанд алдаатай гүйлгээний улмаас орсныг мэдсээр байж завшсаны улмаас 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Цийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах Хаан банкны АТМ-д иргэн С.Ээзэмшлийн 460.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5417068449 тоот дансанд алдаатай гүйлгээний улмаас орсныг мэдсээр байж завшсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Эөгсөн: "... Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талд байх Хаан банкны ATM дээр очиж зогсож байгаад үл таних 25-30 орчим настай залууг гуйж түүний картыг ашиглаж данс руу 3.000.000 төгрөг хийж байгаад манай найзын данс руу шилжүүлээд өг гэж хэлсэн юм. Тэгээд тэр залуу миний гуйлтын дагуу надаас 3.000.000 төгрөг аваад Хаан банкны ATM ашиглан данс руугаа 3.000.000 төгрөгийг хийсэн юм. Нөгөө залуу ATM дээр байхдаа дансанд нь 460.000 төгрөг үлдсэн, одоо найз руу чинь шилжүүлэх үү гэж надаас асуусан ба би түүнийг нь ойлгоогүй, надад 3 сая төгрөгийг бүхэлд нь гаргаад өгчихсөн гэж ойлгоод явчихсан юм. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-н 6, 9/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Цийн яллагдагчаар өгсөн: “...миний утсанд миний ХААН банкны 5417068449 тоот дансанд 460.000 төгрөгийн орлого орсон. Тэгээд тэр хүний араас би очоод мөнгөө дутуу авчихлаа гэж хэлээгүй бөгөөд мөнгийг өөрөө авъя гэж бодоод ашиглачихсан юм. Би учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-н 31/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Ц ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч С.Э нь өөрт учирсан хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй /хх-н 9/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв..