| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0718/Э |
| Дугаар | 772 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 772
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Ц.Ганцэцэг, хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Баттуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04209 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Энь согтуурсан үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 14 дүгээр гудамжинд иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эмэдүүлэхдээ: “....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “...
.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Д.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Намуунцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Бат-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Бодолцолмонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8712 дугаартай дүгнэлт /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Батчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Энхтөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 85-88/, өвчний түүх /хх-н 100-111/, хохирлын баримт /хх-н 139-140, 142-153/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Б.Энь согтуурсан үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 14 дүгээр гудамжинд иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хөрш Бат-Эрдэнийн хүүхдийн үсний найр болоод би орсон. Намайг ороход 18 цагийн орчим байсан байх, ах дүү нар нь мөн миний танил Энхтөмөр эхнэрийн хамт байсан. Ороод хийж өгсөн хэдэн хундага архи уугаад гараад арын айлдаа архи уусан. Би тэр айлд 1-2 шил архи ууж байхад Энхтөмөр орж ирсэн. Тэгээд тэр айлаас бүгд гараад би мөнгө өгөөд 1 шил архинд Төмөрөөг явуулсан. Тэр үед би Энхтөмөрийн эхнэр, Жагаа, Мөнгөлөг, Пүрвээ, Бат-Эрдэнэ нар бүгд байсан. Тэгээд уугаад сууж байтал Төмөрөө "чи миний эхнэрийн гарыг барьлаа" гээд байхаар нь надад ямар ч тийм зүйл байхгүй гэж хэлтэл далнаас /зүүн/ хазаад цохиод салсан. Тэгээд салаад архи уусан. Төмөрөөг эхнэр нь авч явах гэтэл явахгүй байсан. Тэгтэл гэнэт миний толгой руу архины шилээр цохиод авсан. Тэгтэл Төмөрөөг би “яаж байгаа юм, чи цохьчихлоо шдээ” гэхэд Пүрэвээ миний толгойг барьж байсан. Түүнээс хойш би ухаангүй байж байгаад гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсоны дараа ухаан орсон. Энхтөмөрийг Бат-Эрдэнийн найз гэдэг утгаар нь таньдаг байсан. Яриад сууж байхад толгой дээрээс тас гээд цохиод авсан." гэх мэдүүлэг /хх-н 14-17/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намуунцэцэгийн өгсөн: "...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай доод талын хашаанд амьдрах Бат-Эрдэнэ гэх айл үсний найр хийсэн. Ингээд манайх үдээс хойш тэдний гэр рүү найранд орохоор орсон. Тэр хавиар Бат-Эрдэнэ тэр хоёр архи ууж нилээн хэдэн хүмүүстэй явсан. Удалгүй шөнийн 24 цаг 20 минутанд хажуу хашаанд хүмүүс муудалцаад эхэлсэн. Ингэхээр нь би санаа зовоод тэдний хашаа руу ортол Бат-Эрдэнэ ахтайгаа муудалцаж байсан бөгөөд манай нөхөр Дашчарав гэрийн үүдэнд нь өтгөнтэйгөө холилдоод хэвтэж байсан. Ингээд би тэр айлд байсан нэг залуутай өргөөд гэртээ оруулж ирсэн. Тус шөнө манай хүн шөнөжингөө толгойгоо барьсан байдалтай нэг гар нь хөдөлгөөнгүй болж хоносон. Ингээд биед нь ил харагдах гэмтэл байна уу гээд шалгатал бараг байхгүй байсан учраас эмнэлэгт хандан ГССҮТ-д ирсэн. Дашчаравыг тус хашаанд амьдардаг Бат-Эрдэнийн найз гэх Б.Эгэх залуу архины шилээр цохьсон гэж өөрөө болон Бат-Эрдэнэ хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: "...Тухайн өдөр манай хүүхдийн үсний найр болсон. Тэгээд бид хөзөр тоглож байх үед Дашчарав, Мөнгөлөг гэх манай тэр хавьд байдаг 2 залуу нэг шил архи бариад орж ирэхэд нь эгч айлд архи барьж орж ирлээ гэж загнасан. Тэгтэл Дашчарав гараад явчихсан. Би Мөнгөлөг, Энхтөмөр бид гурав авчирсан 0.75 грамм архийг нь уугаад сууж байсан. Түүнээс хойшхи болсон асуудлыг би санахгүй байна. Тэгтэл би унтаж байтал манай ах Пүрэвээ "чи яачихваа, утас аваад ир гээд байхад" гэж байсан. Би ахтай муудалцаад байж байтал Дашчаравын эхнэр гэрийн гадаа нөхрөө загнаад байх шиг байсан. Тэгсэнээ манайд орж ирээд нөхрөө гэрт хүргээд өг гэхээр нь би гарахад манай гэрийн гадаа Дашчарав хэвтэж байхаар нь намайг унтаж байх хойгуур манай гэрт эхнэр хүүхдийн хамт ирсэн Эрка гэх залуугийн хамт хөл гарнаас нь хоёр талаас нь өргөөд гэрт нь оруулж өгсөн. Манай нагац ах Пүрэвээ "Энхтөмөр архины шилээр Дашчаравыг цохьсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвдоржийн өгсөн: "...22 цаг нилээн өнгөрч байхад Жагаа гэх залуугийн хамт ажил хийж байгаа байр руугаа доошоо уруудаад явж байхад жалганы наад эхэнд замын хажууд Бат-Эрдэнэ, Энхтөмөр, түүний эхнэр Цэцэгээ, Дашчарав нар сууж байсан. Дундаа нэг шил архи тавьсан байхаар нь дүү Бат-Эрдэнийг яв гээд хөөсөн. Хамт байсан хүмүүсийг бүгдийг хөөсөн. Тэгтэл Энхтөмөрийг эхнэр нь явъя гэж чирэхээр нь би наад талаас нь түлхэхэд "ганцхан татчихаад явъя" гэхээр нь эхнэр нь болон би түүнийг тавьсан. Тэгтэл Дашчарав Энхтөмөрийг "чи надаас уучлалт гуй, би хэзээ ч чиний эхнэрийг оролдохгүй, нүцгэн байсан ч оролдохгүй" гээд байхаар нь би "та нар хоорондоо маргалдаж болохгүй" гэж хэлээд нэг алхаад бие засах гэтэл ард тас гэх чимээ гартал эргээд харахад Дашчарав "өө, муу пизда ингэдэг байхгүй юу" гэж хэлэхэд Энхтөмөрийг эхнэр нь цаашаа чирж байхаар нь түлхээд цаашаа явуулсан. Тэгээд эргээд ирэхэд Дашчарав "дүүгийнхэн толгой дээрээс архины шилээр шаачихлаа" гэхээр нь би толгойг нь барьж үзэхэд цус нүж гарсан зүйл байгаагүй. Бат-Эрдэнэ, Жагаа хоёр хоорондоо юм яриад сууж байтал Дашчарав “намайг нэг шил архи аваад ир гээд 3000 төгрөг өгөхөөр нь би 200 граммын архи авчираад өгөхөд Дашчарав уухгүй” гэж хэлсэн. Тэгээд би Жагаа гэх залуутай нөгөө архийг нь уугаад сууж байтал Дашчарав бөөлжөөд огиод "ахаа би бие засмаар байна, босч чадахгүй байна" гэхээр нь суулгаж байгаад бие засуулаад "00" цаас олж авчирч өгсөн. Тэгээд цаашаа очоод хэвтүүлтэл унтаад сэрэхгүй байхаар нь би түргэн дуудах гэхэд утас байхгүй, Бат-Эрдэнийг утас аваад ир гээд явуултал ирдэггүй, эхнэр нь хүрээд ирсэн. Тэгээд 103 залгахад болохгүй байсан. Тэгээд Жагаагийн хамт Дашчаравыг аваад гэр рүү нь аваад явтал дийлэхгүй байсан. Тэгэхээр нь Жагааг хүн олоод ир гэхэд Бат-Эрдэнэ гэх залууг аваад ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ түүнийг өргөж авч яваад Бат-Эрдэнийн гэрийн үүдэнд аваачихаар нь би "ах нь явлаа, архи нь гарахаар гэр рүү нь явуул, эсхүл эхнэрт нь хүлээлгэж өг" гэж хэлээд явсан. Намайг гарч явахад Дашчаравын эхнэр орж явсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бодолцолмонгийн өгсөн: “...гудамжинд Бат-Эрдэнэ, Энхтөмөр, согтуу ирсэн залуугийн хамт 1 шил архи тавьчихсан сууж байсан. Архи ууж байгаад юунаас ч болсон юм маргалдаад байсан. Тэгж байснаа согтуу ирсэн залуу "танай авгайг шалдан хэвтэж байсан ч би тоож шаахгүй" гэж Энхтөмөрт хэлсэн. Үүнээс болж Энхтөмөр уурлаж ууж байсан архины шилээрээ толгой руу нь 1 удаа цохьчихсон. Тухайн үед би Энхтөмөрийг аваад гэр рүүгээ явсан, согтуу байсан залуу толгойгоо бариад архи ууж байсан газраа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батчимэгийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манайх хүүхдийн үсний найр хийсэн. 13 цагийн үед Дашчарав буюу бид хэд Шоохой гэж дууддаг манай хөрш хашааны залуу хүүхдийн даахь үргээх гээд орж ирсэн. Шоохой орж ирэхдээ жаахан халамцуу байсан. Шоохой хоол идэж амжаагүй байтал эхнэр нь Шоохойг дуудаад гараад явсан. 18 цагийн орчим манай нөхрийн багын найз Энхтөмөр эхнэр Цэцгээгийн хамт ирсэн. Энэ үед манай гэрт Энхтөмөр, Цэцгээ мөн манай нөхөр болон түүний хоёр эгч бас миний ах Пүрвээ бид хэд 7-лаа хөзөр тоглоод байж байтал гаднаас Шоохой, Мөнгөлөг хоёр нилээн согтуу орж ирээд архи гаргаад задалсан. Орой 20 цагийн үед манай хоёр эгч гэр рүүгээ явсан. Шоохой Энхтөмөртэй маргалдаж барьцалдаж аваад байсан. Ингэхээр нь би уурлаад хүүхдийн үсний найр болж байхад гэр оронд муудалцлаа явцгаа гээд хөөгөөд явуулсан. Ингээд тэр хоёр манай хашаанаас гараад явсан. Удалгүй манай нөхөр нөгөө хоёрыг олж ирнэ гээд араас нь гарсан бөгөөд эргэж ирэхгүй удаад байхаар нь Пүрэв ахыг нөгөө гурвыг олж ир гээд дахиад араас нь гаргасан. Ингээд 23 цагийн үед манай нөхөр гэрт эргэж ирээд түргэн дууд урд гудманд Шоохой газарт хэвтээд толгой өвдөөд байна гээд байна. Энхтөмөр архины шилээр толгой руу нь цохьчихоод явчихлаа гэсэн. Ингээд би тус Шоохойг байгаа гэх газар очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжинд Шоохой хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мөрдэлэгийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-нд найз Д.Д манай гаднаас намайг дуудаад гараад 1 шил архи аваад үсний баяр хийж байгаа О.Бат- Эрдэнийд очно гээд 1 шил архиа уучихаад, бид хоёр Бат-Эрдэнийд очсон. Тэнд хүмүүс хөзөр тоглож байсан. Би Бат-Эрдэнэ, Энхтөмөр нартай тэнд 1 шил архи уусан байх. Яг хэний авчирсан архи гэдгийг бол санахгүй байна. Тэгээд явсан байх. Намайг явахад тэнд Пүрэвдорж, Дашчарав, Энхтөмөр, түүний найз Бодолцолмон, Бат-Эрдэнэ нар үлдсэн. Д.Дыг зодуулсныг 2-3 хоногийн дараа мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-н 156-157/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8712 дугаартай:
1. Д.Дын биед баруун зулай яснаас титэм заадас дагаж доош үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархи дарагдал, голын бүрдлийн шилжилт, дух зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, сарвуу, хоёр өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-н 35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Э өгсөн: “...3-4 удаа нуруун тус газар нь цохьсон, мөн өшиглөсөн. Д.Дын яг толгойн дээрээс нь нэг удаа архины шилээр цохьсон. Д.Дын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 86-87/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 13.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт 2.076.757 төгрөгийн баримт хавсаргасаныг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Энь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг шийтгэх тогтоолын хүрээнд төлсөн байгаа боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 53 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав