| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0819/Э |
| Дугаар | 829 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 829
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Л.Галав, шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Баянголын аманд байх өөрийн гэртээ нөхөр Д.Гмаргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Гас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Содномпунцагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4643 дугаар дүгнэлт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар А.Батчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, хохирогчийн хүсэлт /хх-н 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас А.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Баянголын аманд байх өөрийн гэртээ нөхөр Д.Гмаргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Батчимэгийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн гэртээ нөхөр Д.Гмаргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г хохирогчоор өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Баянголын аманд байх өөрийн гэртээ үрээ засаж тэр үеэр манай найз нар ирж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр үед би өөрийн гэр бүлийн хүн болох Батчимэгтэй маргалдсан. Гэхдээ би одоо бол яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ эхнэртэйгээ маргалдаад эхнэр манай гэрт байдаг хар иштэй хутга авчихсан толгойн ар шилэн хүзүү хэсэгт нэг удаа хатгахаар нь би хутгыг нь гараас нь авах гэж булаацалдаж байгаад эхнэр баруун гуя хэсэгт бас санамсаргүй хатгагдсан. Тэр үед манай гэрийн ойр хавийн хүмүүс цагдаа дуудсан байсан. Миний биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан гэмтлийг манай эхнэр учруулсан өөр хүн бол учруулсан зүйл байхгүй. Миний биед одоо ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй, мөн өөрийн гэр бүлийн хүн болох А.Б ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4643 дугаартай:
1. Д.Г биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Батчимэгийн өгсөн: "...Би хохирогч Д.Г биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг маргалдаж байхдаа хутгаар хүзүү хэсэгт нь хатгаж учруулсан. Би одоо өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 46/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 48/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.