Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2017/00019

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би

Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Усны 1-12 тоотод оршин суух, Боржигон овогт Гэлэгбалсангийн Дэжидмаа /РД: ЗБ64082502, утас: 89640800/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хэрлэнгийн 2-1Б тоотод оршин суух, Боржигин овогт Банзрагчийн Нармандах /РД: ЕЙ72010312, утас: 88134511/-д холбогдох

 

Газар худалдаж авахаар өгсөн 234 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Дэжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Б.Нармандах нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр оршин сууж буй хашааныхаа урд талын 07 га газрыг 4 000 000 төгрөгөөр яаралтай зарна. Манайх өнөө маргаашгүй Багануур шилжинэ гэхээр нь уг газрыг авахаар тохиролцсон. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим Чандмань дэлгүүрээс 134 000 төгрөгийн хүнсний бараа, том хүү н.Бөхмөрөнгөөс 100 000 төгрөг бэлнээр авч өгсөн. Оны дараа очиж уулзахад манай хашаа байшин 9 000 000 төгрөгийн барьцаанд байгаа, тэгээд ч зарахаа болилоо гэхээр нь мөнгөө авъя гэсэн. Б.Нармандах нь мөнгөө өгөхгүй, утсаа ч авахгүй байна. Гэрт нь очихоор охин нь оруулахгүй, аав, ээж байхгүй гэж загнаад байгаа тул Б.Нармандахаас 234 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Г.Дэжидмаа, Б.Нармандах нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 234 000 төгрөгийн 134 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 100 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлье гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Дэжидмаа нь Б.Нармандахад холбогдуулан газар худалдаж аваахаар өгсөн 234 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 234 000 төгрөгийн 134 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 100 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ. 

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Зохигч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 670 төгрөгийн тавин хувь болох 3 835 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Нармандахаас 3 835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.Дэжидмаа нь газар худалдаж авахаар өгсөн 234 000 /хоёр зуун гучин дөрвөн мянга/ төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Нармандах хүлээн зөвшөөрч, 134 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 100 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгсугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 670 төгрөгийн тавин хувь болох 3 835 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3 835 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 835 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Ц.НАРАНЧИМЭГ