Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2017/00042

 

 Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******од холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 20112958 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын иргэн Б.******* нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас хувиараа гутал хийх зорилгоор 20000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатай зээлдсэн. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээлийн 20000000 төгрөг, зээлийн хүү 1084351 төгрөг, нийт 21084351 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2013 оны 04 сарын 22-ны өдөр ******* сумын Сум хөгжүүлэх сан-аас зээлийн гэрээ байгуулан 20000000 төгрөг авсан. Уг мөнгөний 60-70 хувийг үйлдвэрлэл эрхлэн явуулах тоног төхөөрөмж, ажлын байр барихад зарцуулж үлдсэн мөнгөөр нь үйл ажиллагаагаа эхлэн эхний жилийнхээ төлбөр болох зээлийн хүү 400000 төгрөг, үндсэн зээл 1933260 төгрөг нийтдээ 2378434 төгрөгийг барагдуулж 2014 оны 02 сарын үлдэгдэл 18066739 төгрөгийг сар бүр зээл төлөөгүйгээс үлдэгдэл болон зээлийн хүү нь өссөн байгаад маргах асуудал байхгүй. Энэхүү зээлийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлөх орлогын хуримтлал байхгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө хураалгалаа гэхэд хэдийн орлого бага байгаа ч цаашид ажлын байраа хадгалах боломжгүй байгааг анхаарч үзнэ үү. Би төлбөрийг Улаанбаатар хотод нэгэн гутлын үйлдвэрт гэрээт ажил хийхээр тохиролцоо хийсэн тул тэндээс олох орлого болон цаашид олж болох орлогоороо барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.*******од холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 21084351 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2013 онд Сум хөгжүүлэх сан-аас хувиараа гутал хийх зорилгоор 20000000 төгрөгийн төслийн зээлийг авсан боловч одоо хүртэл зээлийн гэрээний үүргийн биелэлт 21084351 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн биелэлт 21084351 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 21084351 төгрөгийг төлөхийг хариуцагч ******* ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 263372 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 131686 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА