Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 828

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Л.Галав, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт н овогт Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаан хуаран 1-13а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мхоолойг боож, үснээс нь зулгаан хана мөргүүлж, шүүрээр хөл, гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-13, 44-45/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4178 дугаар дүгнэлт /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, хохирогчийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаан хуаран 1-13а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мхоолойг боож, үснээс нь зулгаан хана мөргүүлж, шүүрээр хөл, гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.г 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаан хуаран 1-13а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мхоолойг боож, үснээс нь зулгаан хана мөргүүлж, шүүрээр хөл, гар руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мхохирогчоор өгсөн: “...Гэртээ байж байхад хамтран амьдрагч Б.Б гаднаас орж ирээд “надад очих газар байхгүй, би машиндаа хонож байна, чи яв, би энэ байранд баймаар байна” гэж хэлээд маргаан болсон. Тэгээд миний үснээс зулгаагаад хана мөргүүлээд, цонх руу түлхэж цонх хагалсан. Шүүр аваад миний хөл рүү олон удаа цохисон. Хөлнөөс чирээд хоолой боогоод толгойны дагзаар газарт унагасан.” гэх мэдүүлэг /хх-н 12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пын гэрчээр өгсөн: “...хажуу талын Мөнхтуяа, Бат-Эрдэнийн гэрт зодоон болоод хана хүчтэй цохиод, юм хагарах чимээ гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4178 дугаартай:

1. Д.Мбиед зулайн хуйх, хүзүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, ууц нурууны зөөлөн эдийн няцрал, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бн өгсөн: "...Би өөрийн хамтран амьдрагч Д.Мтай 2019 оны 12 дугаар сараас хойш мөнгөний асуудлаас болж хоорондоо таарамжгүй харилцаатай болж салж нийлээд байгаа. Харин сая хэрэг гарсан гэх өдөр түрээслэж байсан нийтийн байранд бид 2 маргалдаж би Мөнхтуяаг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 46/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.