| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0817/Э |
| Дугаар | 826 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 826
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч /хохирогч/ Ч.Б, Э.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Нд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01492 1013 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Э.Н,
2. Монгол Улсын иргэн, Ч.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” зочид буудлын 815 тоот өрөөнд иргэн Э.Дөлгөөнтэй маргалдаж, улмаар гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж “зүүн зовхи, зүүн чихний ард цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд зодооныг салгахаар ирсэн иргэн С.Нг гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж “биед тархи доргилт, баруун шанаа, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Э.Ннь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” зочид буудлын 815 тоот өрөөнд иргэн Ч.Бтай маргалдаж, улмаар гараараа нүүрэн хэсэгт ус буцалгагчаар толгой руу нь цохиж “тархи доргилт, дагзанд няцарсан шарх, буйланд цус хуралт, баруун дал, цээж, хүзүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нмэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Нээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Дөлгөөнөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Тэмүүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3441 дүгээр дүгнэлт /хх-н 28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3455 дугаар дүгнэлт /хх-н 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3503 дугаар дүгнэлт /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-52/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-59/, Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60, 62, 64/, Э.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 73, 74, 75-83, 86-87/, хохирогч нарын хүсэлт /хх-н 96-97, 99/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас яллагдагч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” зочид буудлын 815 тоот өрөөнд иргэн Э.Дөлгөөнтэй маргалдаж, улмаар гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж “зүүн зовхи, зүүн чихний ард цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн цаг хугацаанд зодооныг салгахаар ирсэн иргэн С.Нэргүйг гараараа нүүр, толгойн тус газарт нь цохиж “биед тархи доргилт, баруун шанаа, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Э.Ннь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Чингис” зочид буудлын 815 тоот өрөөнд иргэн Ч.Бтай маргалдаж, улмаар гараараа нүүрэн хэсэгт ус буцалгагчаар толгой руу нь цохиж “тархи доргилт, дагзанд няцарсан шарх, буйланд цус хуралт, баруун дал, цээж, хүзүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө “Чингис” зочид буудлын 815 тоот өрөөнд иргэн Э.Дөлгөөн, С.Нэргүй нартай маргалдаж, улмаар тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Э.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Ч.Бтай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Дөлгөөний хохирогчоор өгсөн: “...Болдбаатар гэнэт уурлаад вискиний шил хагалаад босоод ирэхээр нь би түүнийг болиоч суу гэж хэлсэн чинь намайг чи хэн юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаад миний зүүн талын чихний орчим 2-3 удаа цохиж буйдан дээр унагаад дээр гарчихсан. Тэгэхээр нь Э.НБолдбаатарыг салгах санаатай ирсэн боловч Болдбаатар нь Нэргүйн нүүр рүү 1-2 удаа цохисон. Нэргүй нь буудлын ус буцалгагчийг аваад Болдбаатарын толгой руу 1 удаа цохисон. Болдбаатарын толгойноос цус гарангуут би шууд хамгаалагч дуудсан. Надад учирсан гэмтлийг Болдбаатар гэх залуу учруулсан.” гэх мэдүүлэг /хх-н 11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Нэргүйгийн хохирогчоор өгсөн: “...Болдбаатар нь Дөлгөөний нүүр, толгой руу нь цохиж буйдан дээр унагаан, дээрээс нь хэд хэдэн удаа цохисон. Тэр хоёрын дундуур ороод салгах гэсэн боловч Болдбаатар нь шууд миний баруун талын чамархай, шанаа хэсэг рүү хоёроос дээш удаа цохисон, яг хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй. Би цохиулчихсан учраас зөрүүлж Болдбаатарын зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Болдбаатар буйдан дээрээс босож ирээд над руу дайраад байхаар нь би буудлын ус буцалгагчаар нь Болдбаатарын толгой хэсэгт 2 удаа цохиж, толгойг нь хагалж гэмтээсэн. Би дүгнэлттэй санал нийлж байна. Надад учирсан гэмтлийг Болдбаатар гэх залуу учруулсан.” гэх мэдүүлэг /хх-н 8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Бын хохирогчоор өгсөн: “...Би 00-ын өрөө орж бие засчихаад гарч ирээд сандал дээр суухад хажуунаас Нэргүй нь нэг зүйлээр миний толгойны зүүн тал руу 4-5 удаа цохисон. Анх Дөлгөөнтэй маргалдаад түүнийг буйдан дээр түлхэж унагаагаад дээр нь гараад нэг удаа толгой руу нь цохисон. Тэгээд араас Нэргүй татахлаар нь би тохой хэсгээрээ толгой руу нь цохисон. Би буйдангийн сандал дээр сууж байхад Нэргүй нь намайг ус буцалгагчаар цохиж гэмтэл учруулсан, би цусаа хараад нилээн шоконд орсон. Би дүгнэлттэй санал нийлж байна, дүгнэлтэнд учирсан гэмтлийн Нэргүй нь ус буцалгагчаар цохиж надад учруулсан.” гэх мэдүүлэг /хх-н 14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Тэмүүжингийн гэрчээр өгсөн: “...Мөн намайг өрөөнд байхад гартаа вискиний шил барьчихсан /Э.Нэргүй/ залуу нь өндөр биетэй залуугийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Мөн төмөр ус буцалгагчаар цохисон бололтой эвдэрчихсэн харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3441 дугаартай:
1. Ч.Бын биед тархи доргилт, дагзанд няцарсан шарх, буйланд цус хуралт, баруун дал, цээж, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3455 дугаартай:
1. Э.Нийн биед тархи доргилт, баруун шанаа, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3503 дугаартай:
1. С.Дөлгөөний биед зүүн зовхи, зүүн чихний ард цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 37-38/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Э.Ннар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр шүүгдэгч Э.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Нэргүй, Ч.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б, Э., Э.Дөлгөөн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 96-97, 99/ гэх хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.