Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 033

 


Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын3 дугаар  багийн оршин суугч Ханкелди овогт  Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумынЗасаг даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: “Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/82, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:  Хариуцагч Баянуур сумын Засаг дарга Б, гуравдагч этгээд А, М, гуравдагч этгээд Аийн өмгөөлөгч К.Зулкаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: 
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Т нь Б сумын3 дугаар багийн “Муудал” гэх өвөлжөөний газрыг зохих журмын дагуу 25 жилийн туршид эзэмшиж ирсэн. Гэтэл миний төрсөн дүү А нь Өлгий болон Хотгорын уурхайд 6-8 жил амьдарч байгаад 2016 онд надтай хамт мал маллахаар нүүж ирсний дараа энэхүү өвөлжөөний талаар маргаан гаргасан тул тус сумаас маргаан шийдвэрлэх комисс маргааныг шалгасны үндсэнд Б сумынЗасаг даргын  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/165 дугаар бүхий захирамжаар өмнөх газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, А бид хоёрын дунд уг газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэж өгч, зохих журмын дагуу газар эзэмших гэрчилгээ олгосон билээ. Тухайн үед А бид хоёр ах дүү гэсэн утгаар энэхүү шийдвэрийг зөвшөөрч маргаан гаргаагүй байсан. Гэтэл Б сумынЗасаг дарга Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  А/82 дугаар захирамжаар өмнөх захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож дүү Ат дангаар эзэмшүүлэхээр хууль бус захирамж гаргасан байна. Энэхүү захирамж гарсныг би мэдээгүй байсан бөгөөд А Казакстан улс руу нүүхээр бүх мал хөрөнгөө зарж байгаа, мөн миний өвөлжөөг бусдад 4 сая төгрөгөөр зарахаар тохирсон байгааг олж мэдээд энэхүү байдлын улмаас бидний хооронд маргаан гарсан үед Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар захирамжаар Ат дангаар эзэмшүүлэхээр  болсон мэдэгдэх хуудсыг 5 хоногийн өмнө гардуулж өгсөн. Энэхүү хууль бус захирамж гарсныг мэдмэгц холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад байна. Иймд Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: 
Б сумын3 дугаар багийн иргэн Хайдарын Аманбект 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А/82 тоот захирамжаар ээж нь Нарейн Шерханы “Муудал” дахь өвөлжөөг эзэмшүүлсэн учир нь А нь Н.Шерхантай хамт амьдарч байсан. Харин Хайдарын Тойлыбай нь тусдаа амьдардаг. А, Т нар “Муудал” дахь Аийн өвөлжөөнд маргаж, сумын маргаан таслах комисст хандаж өвөлжөө Аийнх болохыг шийдвэрлэж байсан мөртлөө Засаг даргын захирамжаар А, Т нарт давхар эзэмшүүлсэн нь буруу юм. Иймд Б сумынЗасаг даргаар ажиллаж байсан К.Ерболатын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/165 дугаар захирамжийг би хүчингүй болгосон байгаа. Учир нь К.Ерболат сумын Засаг дарга байхдаа Хайдарын Аманбект захирамж гарган газар эзэмшүүлсэн байдаг. Дараа нь Аийн зөвшөөрөлгүйгээр түүнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгоод А/165 дугаар захирамжаар газрыг дундын эзэмшил олгосон байгаа. Тэгээд А надад өргөдөл гаргаж миний зөвшөөрөлгүйгээр сумын Засаг дарга хууль бус захирамж гаргасан гэсний дагуу уг захирамжийг судалж үзээд газрыг хоёр хүнд давхар эзэмшүүлсэн нь буруу гэж үзээд  үзээд А/82 тоот захирамжаар А/165 тоот захирамжийг хүчингүй болгосон байгаа. 
Нэхэмжлэгч Тд  2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 76 дугаар захирамж /захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг/-аар Б сумын“Цагаан арал” багийн төвөөс газар эзэмшүүлсэн байдаг. Харин Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нэг л удаа үнэ, төлбөргүй газар эзэмших эрхтэй учраас нэхэмжлэгч Тн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Харин гуравдагч этгээд Мтай холбоотой гарсан захирамжийг мөн хүчингүй болгох боломжгүй юм. Аийн эзэмшлийн эд хөрөнгийг газрыг түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан, энэ тухай бичиг баримтыг өргөдлийн хамт ирүүлсэн тул би захирамж гаргасан байгаа гэв.
Гуравдагч этгээд А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Т бид хоёр төрсөн ах дүүс бөгөөд бидний эцэг эхийн амьд сэрүүн байхад эзэмшиж байсан Б сумын3 дугаар багийн нутаг Цагаан арал гэх газрын Төгөө нэртэй газарт байршилтай өвөлжөө хаваржааны хашаа хороог байшингийн хамт ах Т гэр бүл болж тусдаа гарахад түүнд эзэмшүүлсэн.
Одоо хүртэл ах Т нь Б сумын3 дугаар багийн нутаг “Цагаан арал” гэх газрын “Төгөө” нэртэй газарт байршилтай газарт өвөлжиж, хаваржиж тухайн газрыг эзэмшиж байгаа юм. Энэ нь Б сумынЗасаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай 76 тоот захирамжийн 1-р хавсралтын 9 дүгээрт тусгагдсан Тд “Цагаан арал” гэх газраас газар эзэмшүүлсэн тухай захирамжаар батлагдаж байна. Мөн хавтаст хэрэгт байгаа 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Ттай байгуулсан газар эзэмших эрхийн гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус батлагдах юм. 
Т нь Б сумын3 дугаар багийн “Муудал” дахь  өвөлжөөний газрыг 25 жилийн турш эзэмшсэн гэж нэхэмжлэлд огт үндэслэлгүй бичжээ. Уг өвөлжөөг 25 жил эзэмшиж байгаа бол тухайн газрыг эзэмшүүлсэн тухай Засаг даргын захирамж, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгвөл зохино. 
Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана... гэж тодорхой заасан тул Тд маргаан бүхий “Муудал” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр газар эзэмших гэрээ, газар эзэмшүүлсэн гэрчилгээ зэрэг эрхийн акт байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Тн маргаж буй Б сумын3 дугаар багийн нутаг дахь “Муудал” гэх газарт буй өвөлжөөг Б сумынЗасаг даргын 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 06 тоот захирамжаар миний төрсөн ээж Нарейн Шерханд эзэмшүүлж, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх эрхийн 48 тоот гэрчилгээ олгож баталгаажуулсан байна. 
Эх Н.Шерханы эзэмшиж буй “Муудал” гэх газарт байгаа өвөлжөөг Б сумынЗасаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хаваржаа, өвөлжөө эзэмшүүлэх тухай А/88 тоот захирамжаар А надад шилжүүлэн эзэмшүүлсэн юм. 
Учир нь эх Н.Шерхан нас барсны дараа тэр хүний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө малыг Аманбек миний бие Иргэний тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд мөн хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөн авсан болно. Нас барсан эх Н.Шерханы үл хөдлөх эд хөрөнгө болох өвөлжөөний хашаа, хороо өвлийн модон байшинг отгон хүү А би өвлөж авсан тул эзэмшил газар нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Б сумынЗасаг даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хаваржаа, өвөлжөөг эзэмшүүлэх тухай А/88 тоот захирамжаар А надад шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. 
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж 0.07 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр тогтоосон. Түүнээс илүү буюу хоёр дахь газраас газар эзэмшүүлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэх журамтай. 
Тэгвэл Т нь Б сумын“Цагаан арал” гэх газрын “Төгөө” гэх газарт байршилтай өвөлжөөний газар эзэмшиж тэнд хашаа хороо, байшин барьж амьдарч байгаа нь Б сумынЗасаг даргын 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 76 тоот захирамж, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн газар эзэмших гэрээ зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. 
Иймд Тд өөр газраас газар эзэмшүүлбэл Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, эсвэл төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Би зуны улирлын 3 сараас бусад хугацаанд тухайн газарт амьдарч ирсэн. Сүүлийн жилд би эрүүл мэндийн байдлын улмаас тэр газарт суугаагүй Улаанбаатар хотод явж байсан бөгөөд тухайн үед Т  нь маргаан бүхий газар амьдарч байсан. Миний бие Казахстан улсад нүүхээр болж малаа худалдсан ба тэр үед та хашаа, байшинг худалдаж авбал аваарай гэж хэлсэн боловч Т авч чадаагүй учраас би өөр хүнд худалдсан байгаа. “Муудал” гэх газарт байгаа өвөлжөөнд буй үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа хороо, өвлийн байшин зэрэг хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч нь А би учраас өмчлөгч эзэмшигчийн хувьд өөрийн төрсөн ах Тд 2.5 сая төгрөгөөр хямд худалдан авахыг анх эхний ээлжинд санал болгосон. Гэтэл Т нь худалдан авахаар тохирсон боловч дараа нь худалдан авахаас татгалзсан  учраас би Мад 4.5 сая төгрөгөөр худалдсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Гуравдагч этгээд Маас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: 
Миний бие мал маллаж эцгийн хамт амьдарч байгаад малын тоо, толгой өссөн учраас тусдаа гарч өөр өвөлжөө авахаар болж иргэн Атэй 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед түүний газар хашаа, байшинг худалдан авч Б сумынЗасаг даргад хандаж захирамж гаргуулсан. Гэхдээ би уг газар маргаантай байсныг тухайн үед мэдээгүй. Харин Ттай шүүх дээр уулзаж, эвлэрэх асуудал тавихад хүлээн зөвшөөрдөг ба гэртээ очсноор сураггүй алга болдог. Ахан дүүсийн дунд маргаан байгааг би тухайн үед мэдээгүй. Би 2017 оны 10 дугаар сард  мөн  нэмж мал худалдаж авсан. Миний бие ах дүү нарын маргаанд ямар ч хамаагүй, мөнгө төлж хашаа байшинг авсан болохоор хохиролтой үлдмээргүй байна. Иймд би хашаа хороо өвөлжөөг буцааж олгох боломжгүй тул зохих журмын дагуу миний талд шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
Гуравдагч этгээд Аийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Маргаан бүхий хашаа, байшин, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын талаар маргаан үүсэж, газар эзэмшүүлсэн эрхийн актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Т нэхэмжлэл гаргасан байдаг. Нарейн Шерхан гэдэг хүнд Б сумынЗасаг даргын 1998 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 тоот захирамжаар маргаан бүхий газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Газар эзэмшигч Н.Шерхан нас барьсны дараа уг газрыг Баян-Өлгий аймгийн Б сумынсумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/88 тоот захирамжаар гуравдагч этгээд Ат эзэмшүүлсэн байдаг. Гэтэл энэ хооронд Аийн төрсөн ах нь Т тухайн газрыг хамтран эзэмшүүлэхээр хүсэлт гаргасныг тухайн үед Б сумынЗасаг даргаар ажиллаж байсан К.Ерболат нь 2015 оны А/165 тоот захирамж гаргаж 2 хүнд хамтран эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийн дагуу ах, дүү Т, А нар нь тэр жил хамтран өвөлжсөн боловч хоорондоо таарч тохирохгүй газрын талаар маргаан үүсэж, тухайн үед сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан н.Мурат тэргүүтэй комисс үзэж шалгаад тэр жилдээ Т тухайн газарт өвөлжиж дараа жилээс эхлэн  Ат чөлөөлж өгөхийг үүрэг болгож явсан тэмдэглэл нь шүүх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Уг маргаан нь 2017 онд дахин гарсан учраас одоогийн Б сумынЗасаг дарга Б нь 2017 оны  10 дугаар сарын 09-ний өдөр захирамж гаргаж “Газар эзэмшүүлэх тухай” А/88 тоот захирамжийн Тд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. 
Засаг дарга Бийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол уг захирамжийг Засаг дарга өөрөө хүчингүй болгоно гэсэн заалтад бүрэн нийцэж байна. Уг маргаан бүхий Б сумынЦагаан арал багийн “Муудал” гэх газрыг гуравдагч этгээд А нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрхийн 588202 тоот гэрчилгээгээр эзэмшиж байгаа нь нотлогдон тогтоогдож байна. Нэхэмжлэгч Тн хувьд Б сумынЗасаг даргын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 76 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын 9 дэх заалтаар тус сумын Цагаан арал багийн Төгөө гэдэг газарт газар эзэмшүүлсэн захирамжтай. 
Мөн уг газрыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх эрхийн гэрээгээр эзэмшиж байгаа болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин тухайн үед Тд “Муудал” гэх маргаан бүхий газрыг  Атэй хамтран эзэмшүүлэхээр тус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн А/165 тоот захирамж гарсан хэдий боловч тухайн газрыг Тд эзэмшүүлсэн талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна. 
Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “... Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ ...” гэсэн заалтад үл нийцэж байгаа бөгөөд газрыг хууль ёсоор эзэмшсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, “Муудал”  дахь газрыг хамтран эзэмшүүлэх талаар Тд гэрчилгээ бичигдээгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй байна. Нөгөө талаар А Б сумынЗасаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/88 тоот захирамж болон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/82 тоот захирамжаар “Муудал” гэх газрыг эзэмшиж уг газарт байгаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх нь бүрэн нээлттэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мад уг эд хөрөнгөө  худалдсаныг  буруутгах боломжгүй юм. 
Ингэснээр Газрын тухай хуулийн 35.1.4 “... газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх ...” эрх нь гуравдагч этгээд Ат бий. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон ихэсгэсэн шаардлагыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан “Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/82, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Б сумын3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших  “Муудал” гэж нэрлэгддэг газарт байршилтай маргаан бүхий 700 м2 газрыг анх нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нарын эх Нарейн Шерхан нь 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 048 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байжээ. Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд газар эзэмшигч Н.Шерхан нь нас барсан байх ба Б сумынЗасаг даргын  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/88 дугаартай  захирамжийн холбогдох хэсгээр уг газрыг гуравдагч этгээд Ат өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлжээ.
Дараагаар нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргаас А/165 дугаартай захирамж гаргаж, гуравдагч этгээд Ат уг газрыг эзэмшүүлсэн дээрх А/88 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2015-2016 онуудад тус сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Ерболатаас дээрх захирамжуудтай холбогдуулан өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “....А нь Б сумыноршин суугч байсан, 2015 оноос өмнө Бугат, Өлгий сумдад оршин суухаар шилжиж явсан. 2015 онд хүсэлт гаргаж, Б сумын3 дугаар багт дахин шилжиж ирлээ, “Муудал” дахь өвөлжөөний газрыг надад эзэмшүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар уг газрыг сул чөлөөтэй газар гэж ойлгож, 2015 оны А/88 дугаар захирамжаар газрыг Ат эзэмшүүлсэн. 
Гэтэл уг газарт Т өвөлжиж суусан байна. А/88 дугаар захирамж гарсны дараа Т, А нарын хооронд маргаан үүссэнээр комисс байгуулж, газрын асуудлыг судлуулсан. Аийн эзгүй үед Т тухайн газарт сууж байсан учраас газрыг дундаа хамтран эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж, А/165 дугаар захирамжийг гаргасан” гэжээ.
“Муудал” гэх газар нь бэлчээрийн бүс нутаг байх ба нэхэмжлэгчийн газрын асуудлаар маргааны  агуулга нь бэлчээр ашиглалттай холбоотой байна.  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар бэлчээрийг нийтээр ашиглах бөгөөд хуулийн 52.7-д  өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж, 21 дүгээр зүйлийн 21.4.3-т ... сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэж, зохион байгуулахаар тус тус  заасан.   
Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд тус газарт малын хоёр чулуун хашаа, гуравдагч этгээд Аийн эзэмшлийнх гэх байшин оршдог байв.  Хэргийн оролцогчдын тайлбар болон  тус сумын газрын даамал Х.Ардах, 2015 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан  К.Ерболат, тус 3 дугаар багийн Засаг дарга Ж.Самат, багийн өмнөх Засаг дарга З.Саулетхан нарын гэрчийн мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нар нь хамтран эзэмшиж, ашигладаг байсан нь, нэхэмжлэгч Т  нь өвлийн улиралд отрын гэрээр ирж ,малаа оторлуулж өвөлждөг зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 52.7-д зааснаар нэхэмжлэгч Т, А нар нь өвөлжөө, хаваржааны доорх  газрыг дундаа хамтран эзэмшиж болохоор байхад Б сумынЗасаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/82 дугаар захирамж гаргах замаар уг газрыг Т, А нарт давхар эзэмшүүлсэн нь буруу гэж үзэж, зөвхөн гуравдагч этгээд Ат эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн 52.7-д заасныг болон  нэхэмжлэгчийн тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзлээ. Улмаар хариуцагч маргаан бүхий захиргааны актаар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/88 дугаар захирамжийн Тд холбогдох гэх хэсгийг хүчингүй болгосон байх боловч А/88 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т нь маргаан бүхий газрыг эзэмшээгүй, ингэснээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Атэй дундаа хамтран эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2016 оны А/165 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.
Сумын Засаг даргын 2017 оны А/82 дугаартай захирамж гарсны дараа гуравдагч этгээд А нь маргаан бүхий газарт байрлах өөрийн эзэмшлийнх гэх хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгөө гуравдагч этгээд Мад худалдсанаар сумын Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамж гарч, маргаан бүхий газрыг шинээр гуравдагч этгээд Мад эзэмшүүлжээ.
Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2017 оны А/82 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул уг газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг дээрх байдлаар гуравдагч этгээд М худалдаж авсан нь нэхэмжлэгчийн бэлчээрийн бүс нутагт орших тухайн газрыг өвөлжөөний зориулалтаар бусадтай хамтран эзэмших эрхийг сэргээхгүй байх үндэслэл болохгүй гэж үзлээ. Иймээс  маргаан бүхий  газрыг  эхлээд  зөвхөн гуравдагч этгээд Ат эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/82 дугаар захирамж болон уг захирамжийг үндэслэн газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Мад шилжүүлсэн сумын Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ингэснээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нар нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасны дагуу Б сумынЗасаг даргын 2016 оны А/165 дугаар захирамжаар  маргаан бүхий газрыг дундаа хамтран эзэмших эрхтэй бөгөөд гуравдагч этгээд А нь уг газарт орших өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг гуравдагч этгээд Мад худалдсаны хувьд хуульд заасан журмаар тухайн газрыг хэсэгчлэн эзэмших эрхээ Мад шилжүүлэх, М нь Аийн эзэмших эрхтэй газрын гэрчилгээг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр шилжүүлэн авах замаар тухайн газрыг нэхэмжлэгч Ттай дундаа хамтран эзэмших эрхийг хуульд зааснаар олж авах боломжтойг дурдах нь зүйтэй.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргаан бүхий газрыг А нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрхийн 588208 тоот гэрчилгээгээр эзэмшиж байгаа, нэхэмжлэгч Тд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй нь  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  заасан  газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ ...” гэсэн заалтад үл нийцнэ гэх тайлбарыг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Гуравдагч этгээд Ат маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмших эрхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 000588208  дугаартай гэрчилгээг сумын Засаг даргын 2015 оны А/88 дугаартай захирамжийг үндэслэн олгосон байх ба  А/88 дугаартай захирамжийн Ат холбогдох хэсэг нь сумын Засаг даргын 2016 оны А/165 дугаар захирамжаар дээрх байдлаар хүчингүй болсон.
Газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн А/165 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нар дундаа хамтран эзэмших болсноор уг захирамжийг үндэслэн газар эзэмшигч нарт гэрчилгээ олгож, гэрээ байгуулах нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар  сумын газрын даамлын хэрэгжүүлэх үүрэг тул А/165 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч Т, гуравдагч этгээд А нарт газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй асуудлаар иргэнийг буруутгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б сумынЗасаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох, газар эзэмшүүлэх тухай” А/82, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/95 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА