Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ш овогт Ж.Н-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймаг Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Ж.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн тараамжгүй харилцааны улмаас иргэн М.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт гэртээ байж байгаад 13 цаг өнгөрч байхад тус сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай О-н гэрт очиход О гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид хоёр “Н” нэртэй 2,5 литрийн пиво хувааж ууж дуусаад юм яриад сууж байхад Б гаднаас орж ирсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад сумын худалдааны төв орж 0.75 граммтай “Е” нэртэй нэг шил архи худалдаж аваад О-н гэрт очиход О том өрөөндөө ороод унтсан байсан. Тэгээд Б бид хоёр дэлгүүрээс худалдаж авсан архиа уугаад сууж байхад манай найз М миний гар утас руу 15 цагийн орчимд залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би О-н гэрт байна энд хүрээд ирэх юм уу гэж асуухад за гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёрыг архи уугаад сууж байхад гаднаас М, О хоёр орж ирсэн. Тэгээд бид 4 нөгөө шил архиа хувааж ууж дуусаад юм яриад сууж байхад О намайг хогийн Н хогийн машин унадаг гэх мэтчилэн үг хэлээр доромжлоод зүгээр байлгахгүй байсан. Тэгээд би чи дандаа ийм хогийн юм ярьж хүний дургүй хүргэж байдаг одоо дуугүй бай гэж хэлсэн тэгтэл дахин янз бүрээр намайг харааж доромжлоод байхаар нь зүүн гар талд сууж байсан Одбаярыг зүүн талын гараа атгаж байгаад нэг удаа О-н баруун талын нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь О-н баруун талын нүдний зовхи хэсгээс цус гарсан. Тэгээд цус гарч байсан газрыг нойлын цаасаар цэвэрлэж цусыг тогтоосон. Тэгээд бид хэд юм ярьж байгаад нэг шил архи олж уух уу гэж ярьж байгаад архи олдохгүй байсан тул бид тарсан. Тэгээд би гэртээ харьж амарсан... Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Хохиролд эмчилгээний зардал гэж 251,000 төгрөг өгсөн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 36-38/,

- Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оын 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз болох М хамт 0.5л Е нэртэй архи хувааж уусан тэгээд Өргөн сумын 4 дүгээр багт байх О-н гэрт найз М-тэй очтол тэнд Б, Н нар 0.75л Е нэртэй архи уугаад сууж байсан тэгээд бид 4 нийлээд тэр архийг хувааж уусан тухайн үед би өмнө нь нэг шил архи уусан байсан учир нилээн согтчихсон байсан юунаас болсоныг мэдэхгүй нэг санахад Н-той хэрэлдээд сууж байсан тэгээд бид хоёр дандаа бие биенээрээ тоглож байдаг учир би тоглоод Н-г хогийн Н гээд хэлсэн тэгтэл үгийн зөрүүгүй миний баруун нүдний хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгээд миний дээд зовхиноос цус гоожоод тэндээ цусаа тогтоогоод гэртээ харьсан. харьсан.сэгт гараа атгаж байга дээд зовхиноос цус гоожоод тэндээ цусаа тогтоогоод тэгээд гэртээ харьсан.сэгт гараа атгаж байга Би нүдээ томографийн зураг авахуулахад 110.000 төгрөг, Өргөн сумаас Сайншанд сум явах бинзений зардал 80.000 төгрөг, эм тариа, эмчилгээний зардал 160.000 төгрөг нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан. Намайг Сайншанд явахад бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 250.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 12/,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Миний бие Дорноговь аймаг Өргөн сумын 4-р багт оршин суудаг ба 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай нөхөр болох О-н нүүр ам нь дүүрэн цус болчихсон хавдаж хөхөрчихсөн байж байсан. Тэгээд би шууд сумын цагдаа руу залгаж дуудлага өгсөн ба дараа нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн боловч эмнэлэг ирээд үзүүл гэсэн тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлтэл хавдар ихтэй байна шууд аймаг явж үзүүл гээд тэндээсээ шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг явсан. Тэгээд аймгийн эмнэлэгт очиж оёдол тавиулж рентген зураг авахуулаад хаван хөөлгөх дусал хийлгэсэн. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Дорноговь аймаг Өргөн сумын 4-р багт оршин суудаг тухайн өдөр Өргөн сумын төвд өөрийн найз болох О-н гэрт 0.5л Е нэртэй архи О-тай хувааж уусан тэр архиа уугаад сууж байтал Н миний гар утас руу залгаад О-н гэрт хүрээд ир нэг шил архи байна гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр ууж байсан архиа дуусгаад О-н гэрт очтол Б, Н нар 0.75л Е нэртэй архи тавьчихсан сууж байсан бид хэд тэр архийг хувааж уугаад сууж байтал О, Н-г хогийн Н гээд үг хэлээр доромжлоод байсан тэгтэл Н чимээгүй сууж байгаад гэнэт О-г цохиод автал О-н баруун хөмсөгний хэсгээс цус гарч эхэлсэн тэгээд Б, Н нар О-н цусыг тогтоож өгөөд бид хэд тэндээсээ тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Дорноговь аймаг Өргөн сумын 4-р багт оршин суудаг. Тухайн өдөр Өргөн сумын төвд өөрийн төрсөн дүү болох О-н гэрт Н-той 0.75л Е нэртэй архи аваад уух гээд сууж байтал Н М-тэй гар утсаар яриад хүрээд ир нэг шил архи байна хамт ууя гэж хэлсэн тэгээд удалгүй М, О нар орж ирсэн тэгээд бид хэд тэр архийг ууж байтал О Н-г хогийн Н гээд хэл амаар доромжлоод зүгээр байлгахгүй байсан. Тэгтэл Н нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон тэгээд О-н баруун дээд хөмсөгнөөс нь цус гараад байсан тэр цусыг нь тогтоохын тулд би нойлын цаас тастаж авч арчиж арай гэж тогтоосон тэгээд О би гэртээ харьлаа гээд гэрлүүгээ явсан ба бид хэд тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие тухайн өдөр ажлаасаа 17 цагт буугаад Өргөн сум 4-р багт гэртээ ирээд амарч байтал манай сумын залуу болох Ж.Н манай гэрт 2,5л пиво барьж орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр пивыг хувааж уугаад би ажлаасаа ирсэн байсан учраас ядраад унтаад өгсөн. Тэрнээс хойш манай гэрт юу болсон талаар би юу ч мэдэхгүй байна намайг унтах гээд хэвтэж байхад Б орж ирээд тэр хоёр юм яриад сууж байсан тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/61 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. М.О-н биед хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархай дотор хана цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зовхинд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/,

- Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44, 47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн тараамжгүй харилцааны улмаас иргэн М.О-н нүүрэн тус газар нь цохьсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч М.О-н “...Ж.Н нь зүүн талын гараа атгаж байгаад миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон…” гэсэн, гэрч Б.М “...О бид хоёр ууж байсан архиа дуусгаад О-н гэрт очтол Б, Н нар 0.75л Е нэртэй архи тавьчихсан сууж байсан бид хэд тэр архийг хуваагаад уугаад сууж байтал О, Н-г хогийн Н гээд үг хэлээр доромжлоод байсан тэгтэл Н чимээгүй сууж байгаад гэнэт О-г цохиод автал О-н баруун хөмсөгний хэсгээс цус гарч эхэлсэн...” гэсэн, гэрч Б.Б-н “...2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай нөхөр болох О-н нүүр ам нь дүүрэн цус болчихсон хавдаж хөхөрчихсөн байж байсан… аймгийн эмнэлэгт очиж оёдол тавиулж рентген зураг авахуулаад хаван хөөлгөх тусал хийлгэсэн...” гэсэн, гэрч Д.Б “...Тухайн өдөр Өргөн сумын төвд өөрийн төрсөн дүү болох О-н гэрт Н-той 0.75л Е нэртэй архи аваад уух гээд сууж байтал Н М-тэй гар утсаар яриад хүрээд ир нэг шил архи байна хамт ууя гэж хэлсэн тэгээд удалгүй М, О нар орж ирсэн тэгээд бид хэд тэр архи ууж байтал О Н-г хогийн Н гээд хэл амаар доромжлоод зүгээр байлгахгүй байсан. Тэгтэл Н нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон тэгээд О-н баруун дээд хөмсөгнөөс нь цус гараад байсан тэр цусыг нь тогтоохын тулд би нойлын цаас тастаж авч арчиж арай гэж тогтоосон...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/61 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Н нь хохирогч М.О-т учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ж.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Ж.Н-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.Н