Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 107

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, Ивээлийн 13-11 тоотод оршин суух, ЖЬ83032211 регистрийн дугаартай, Боржигон овогт Ганбаатарын Батбаатарт холбогдох,

“Баривчлах байрны төлбөр 95650 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Батбаатар нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 421 дүгээр шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 15 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 91500 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 95650 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ганбаатар Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр шүүхээс 15 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 95650 төгрөгийг 2017 оны 01 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Хариуцагч Г.Батбаатар нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 сары 15-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 421 дүгээр шийтгэвэр, 395 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Г.Батбаатар нь баривчлах байрны төлбөр 91500 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 95650 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Г.Батбаатар нь баривчлах байрны төлбөр 91500 төгрөг, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 95650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 95650 төгрөгийг хариуцагч Боржигон овогт Ганбаатарын Батбаатар бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Батбаатар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА