Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 123

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бэрцэцэгт холбогдох “57401 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр  хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бэрцэцэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 03 сарын 04-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90109898 дугаар эзэмшигч болсон. Гэтэл Б.Бэрцэцэг нь гэрээний үүргээ үл биелүүлж 90109898 дугаарын 2015 оны 11 сарын байдлаарх төлбөр 103401 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Бэрцэцэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Бэрцэцэгээс төлбөрийн үлдэгдэл болох 103401 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 53401 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 57401 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь Б.Бэрцэцэгийн 90109898 дугаарын ярианы төлбөр 57401 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Бэрцэцэг нэхэмжлэлийн шаардлага 57401 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бэрцэцэгт холбогдуулан “57401 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч Б.Бэрцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 57401 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр гаргаж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бэрцэцэгт холбогдох “57401 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА