Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 134

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, 31-р байрны орцны жижүүрийн байранд оршин суух, ЖВ82010177 регистрийн дугаартай, Суврагчин овогт Батсүхийн Болд-Эрдэнэд холбогдох,

“Баривчлах байрны төлбөр 52950 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Болд-Эрдэнэ нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Батсүхийн Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр шүүхээс 8 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг 2017 оны 01 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 сары 09-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаар шийтгэвэр, 04 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Б.Болд-Эрдэнэ нь баривчлах байрны төлбөр 48800 төгрөг, 2016 оны 12 сарын 31-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 52950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 52950 төгрөгийг хариуцагч Суврагчин овогт Батсүхийн Болд-Эрдэнэ бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Болд-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Болд-Эрдэнэ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА