Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 140

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 3-02 тоотод оршин суух, ЖЭ85030532 регистрийн дугаартай, Хатагин овогт Цогтгэрэлийн Болор-Одод холбогдох,

“Баривчлах байрны төлбөр 46850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Болор-Од нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 07 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2017 оны 01 сарын 04-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цогтгэрэлийн Болор-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр шүүхээс 07 хоногийн баривчлах шийтгэл авсан. Уг хугацааны баривчлах байрны төлбөр 46850 төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Хариуцагч Ц.Болор-Од нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 сары 12-ны өдрийг хүртэл 07 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шийтгэвэр, 15 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Болор-Од нь баривчлах байрны төлбөр 42700 төгрөг, 2017 оны 01 сарын 04-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч Ц.Болор-Од нь баривчлах байрны төлбөр 42700 төгрөг, 2017 оны 01 сарын 04-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 46850 төгрөгийг хариуцагч Хатагин овогт Цоггэрэлийн Болор-Од бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Болор-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Болор-Од сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА